Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр /2026.03.17/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын нийт нутаг дэвсгэр дэх 214805 газар зүйн нэр бүхий “Монгол Улсын нутаг дэвсгэрийн газар зүйн нэрийн жагсаалт”-ыг баталж, тус жагсаалтад Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 8767, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд 6941 газар зүйн нэр байдаг байна. Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолоор батлагдсан нийт 214805 газар зүйн нэрийг бүх төрлийн масштабтай байр зүйн болон газрын зураг, атласт…
Зохиогч: Эрхэм админ
“Этик” продакшны жүжигчин С.Одбаяр бусдыг зодож танхайрсан хэрэгт нэр холбогдсон. Тэгвэл тэрбээр энэ асуудал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед өөрийн цахим хуудсандаа “Хүн л байгаарай тэгээд л болно доо” хэмээн бичжээ. Бусдыг зодсон хэрэгт нэр холбогдсон жүжигчин ийнхүү “хүн байхыг” уриалсан пост оруулсан нь шүүмжлэл дагуулж байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө, Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхий сайд аа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Хүндэт зочид оо, Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгаж мэндчилье. Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган онцгой цаг үе, нөхцөл байдалд эхэлж байна. Нэгдүгээрт, 2024 оны сонгуулиар улс төрийн таван нам, эвсэл, нийгмийн сонирхлын олон бүлгийн төлөөллөөс бүрдсэн 126 гишүүнтэй Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаа энэ хаврын чуулганаар талдаа орлоо. Үлдсэн цаг хугацаанд өндөр хариуцлагатай, үр бүтээлтэй, идэвх санаачилгатай ажиллахыг Та биднээс цаг хугацаа шаардаж байна. Хоёрдугаарт, дэг журам нь сулран ганхаж, төмөр хөшиг ахин татагдаж, хүчний…
Монголын рок, поп урлагийн нэрт дуучин Т.Ариунаа 59 насныхаа төрсөн өдрийг тохиолдуулан сэтгэл хөдөлгөм үг хэлжээ. Тэрбээр амьдралынхаа урт замналд хамт байсан гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагчид болон сонсогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлж, хөгжмийг өөрийн амьдралын утга учир, тайзыг хоёр дахь гэр гэж онцолсон байна. Дуучин Ариунаа хэлэхдээ: “Амьдралын энэ урт аялалд миний дэргэд үргэлж байсан үнэ цэнэтэй гэр бүл, найз нөхөд, хамтрагч, уран бүтээлчид, сонсогчид та бүхний хайр, дэмжлэггүйгээр би өнөөдрийн Ариунаа болж чадахгүй байх байсан.” Мөн тэрээр нас бол зүгээр л тоо бөгөөд зүрх сэтгэл, хүсэл мөрөөдлийг хэмжих хэмжүүр биш гэдгийг онцолж, дотор нь хөгжимд дурласан залуу…
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.03.13 ) алдар гавьяаны түүхт 105 жилийн ойгоо тэмдэглэж буй Үндэсний батлан хамгаалахын их сургуульд зочилж, тус сургуулийн үйл ажиллагаатай танилцав. Үндэсний батлан хамгаалах их сургууль нь Батлан хамгаалахын удирдлагын академи, Аюулгүй байдлын сургууль, Эрдмийн сургууль, Цэргийн нэгдсэн сургууль, Батлан хамгаалахын политехник коллеж, Цэргийн хөгжмийн коллеж гэсэн зургаан бүрэлдэхүүн, ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг” бүрэн дунд сургуультайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба тэргүүтэй албаныхан Улсын Их Хурлын дарга Н.Учралыг угтан авч, хүндэтгэл үзүүлсний дараа тус сургуулийн музейг үзэж…
Хар тамхитай тэмцэх албанаас санаачлан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг кино урлагаар дамжуулан иргэд, олон нийтэд таниулах, соён гэгээрүүлэх зорилготой “NO DRUG – Ганц удаа гэж үгүй” нэртэй 10 ангит уран сайхны киног бүтээж, үзэгчдийн хүртээл болголоо. Тус киног А-Артис Пикчирс болон Мобинет компанитай хамтран бүтээсэн бөгөөд хар тамхи, мансууруулах бодисын аюул, хор уршгийг олон нийтэд ойлгуулж, урьдчилан сэргийлэх ач холбогдолтой бүтээл болсон гэдгийг зохион байгуулагчид онцолж байна. Кино нь ялангуяа залуучууд, өсвөр үеийнхэнд хар тамхи, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг бодит түүх, уран сайхны өгүүлэмжээр хүргэхийг зорьжээ. Киноны нээлтийн үеэр нийгмийн аюулгүй байдал, хууль сахиулах байгууллагын үйл…
Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар өдгөө зураач Г.Ууганхүү гэх эмэгтэй ажиллаж байна. АТГ-аас хэдийгээр энэ томилгоо нь мэргэжлийн индекс зөрчиж байна гэдгийг хэлсээр, анхааруулсаар байхад цэнгэг усны газраа зураачид даатгасаар хагас жилийн нүүр үзлээ. Мэргэжлийн газарт мэргэжлийн бус хүнийг томилсон асуудал Төрийн албаны зөвлөлд хамаарахгүй. АТГ-аас томилгоог буруу байнаа гэх утга бүхий бичгийг өгснөөс өөрийг хийх боломжгүй. Харин энэ асуудалд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар анхаарч ажиллах ёстой. Гэтэл хагас жил нүд нь балай, чих нь дүлий дүмбэ оргисноос болж өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах газарт ИЗНН-ын архидан согтуурах арга хэмжээнүүд явагдах болсон…
Олон нийтийн сүлжээнд Б.Дуулим хүүхдийн хүмүүжил, зан төлөвийн талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр сүүлийн үед хүүхдүүдийн ааш авир, харилцааны соёлд анхаарах шаардлагатай байгааг онцолсон байна. Тэрээр “Жинхэнэ хүмүүжилгүй хүүхдүүдийн чинь ааш авир, адаар зан, бузар суурь нь дэлгэгдэж байна даа, ээж аавууд минь” хэмээн бичиж, хүүхдийн төлөвшилд эцэг эхийн үлгэр дуурайл, хүмүүжил чухал нөлөөтэйг сануулжээ.
Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн Б.Энхбаярын талаар шүүмжлэлтэй байр суурь илэрхийлжээ. Тэрбээр Б.Энхбаярыг өмнө нь улс төрийн нөлөө бүхий хүмүүстэй ойр ажиллаж байсан ч албан тушаал, нөхцөл байдал өөрчлөгдөхөд хандлагаа өөрчилдөг хэмээн ярьсан байна. Л.Оюун-Эрдэнийн хэлснээр Б.Энхбаяр анх Ц.Нямдоржийг дагаж, шударга ёсны төлөө явдаг хүн мэт харагддаг байсан ч УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа түүнийг шүүмжилж байсан тухай дурджээ. Мөн тэрбээр Б.Энхбаярыг С.Батболдтой ойр ажиллаж байсан гэж хэлсэн байна. Түүнчлэн Б.Энхбаярыг улс төрийн намын дэмжлэгийг ихээр авч байсан гэж үзэж, Д.Амарбаясгалан түүнийг намд авчирч, хамгийн их дэмжлэг үзүүлсэн хүмүүсийн нэг гэж Л.Оюун-Эрдэнэ онцолжээ. Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа…
Жүжигчин А.Гэрэлцэцэг өөрийн сурагч байх үеийн сургуулийн хүмүүжлийн арга барилын талаар сошиал орчинд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “10 жилд өглөө хичээлд ирэхэд эрхлэгч маань сурагчдыг орж ирэхийг нь харж зогсдог байсан. Нүүрээ будсан, хумсаа будсан, аальгүйтсэн хэв маягтай бол хичээлд оруулдаггүй, суулгадаггүй байлаа. Охидын үзлэг үргэлж явагддаг. Ангиараа нийлж буруу зүйл хийвэл эрхлэгч мэдчихсэн байдаг. Хичээл дундуур орж ирээд яагаад болохгүй талаар тайлбарладаг байсан” хэмээн дурссан байна. Мөн тэр үедээ өөрөө ч бусад охидын адил нүүрээ будаж, өргөн өмд өмсөхийг хүсдэг байсан ч сургуулийн дэг журам тийм боломж олгодоггүй байсныг хэлжээ. Харин өнөөдөр эргэн харахад, “Тэр л миний хамгийн сайн…
