Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв улсын төсөвт үйлдвэрийн газрын захирлаар өдгөө зураач Г.Ууганхүү гэх эмэгтэй ажиллаж байна.

АТГ-аас хэдийгээр энэ томилгоо нь мэргэжлийн индекс зөрчиж байна гэдгийг хэлсээр, анхааруулсаар байхад цэнгэг усны газраа зураачид даатгасаар хагас жилийн нүүр үзлээ.
Мэргэжлийн газарт мэргэжлийн бус хүнийг томилсон асуудал Төрийн албаны зөвлөлд хамаарахгүй. АТГ-аас томилгоог буруу байнаа гэх утга бүхий бичгийг өгснөөс өөрийг хийх боломжгүй. Харин энэ асуудалд Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар анхаарч ажиллах ёстой. Гэтэл хагас жил нүд нь балай, чих нь дүлий дүмбэ оргисноос болж өнөөдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах газарт ИЗНН-ын архидан согтуурах арга хэмжээнүүд явагдах болсон байх юм.
ИЗНН-аас УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшсэн ч өвдөг шороодсон зураач эмэгтэй өмнөх сонгуулиудад өөр намаас нэр дэвшиж байсан түүхтэй. Гаднын хэвлэлүүд нам дамжсан ийм түүхтэй хүнийг улс төрийн янхан хэмээн нэрлэдэг.
Зураач хүн мэргэжлийн салбарт ирснээсээ хойш дураараа авирлаж байгаа талаар ажилчид нь ярьсаар байгаа.
Бид түүнийг ёс зүйгүй, дураараа авирын талаар эргэж мэдээлэх болно.
