Жүжигчин А.Гэрэлцэцэг өөрийн сурагч байх үеийн сургуулийн хүмүүжлийн арга барилын талаар сошиал орчинд байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр “10 жилд өглөө хичээлд ирэхэд эрхлэгч маань сурагчдыг орж ирэхийг нь харж зогсдог байсан. Нүүрээ будсан, хумсаа будсан, аальгүйтсэн хэв маягтай бол хичээлд оруулдаггүй, суулгадаггүй байлаа. Охидын үзлэг үргэлж явагддаг. Ангиараа нийлж буруу зүйл хийвэл эрхлэгч мэдчихсэн байдаг. Хичээл дундуур орж ирээд яагаад болохгүй талаар тайлбарладаг байсан” хэмээн дурссан байна. Мөн тэр үедээ өөрөө ч бусад охидын адил нүүрээ будаж, өргөн өмд өмсөхийг хүсдэг байсан ч сургуулийн дэг журам тийм боломж олгодоггүй байсныг хэлжээ. Харин өнөөдөр эргэн харахад, “Тэр л миний хамгийн сайн…
Зохиогч: Эрхэм админ
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөл боловсруулах ажлын явцын тухай Боловсролын сайд П.Наранбаяр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Засгийн газрын гишүүдийн саналыг тус хуулийн төсөлд тусган Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Боловсролын сайд П.Наранбаярт даалгалаа. Хуулийн төсөл нь 16 насанд хүрээгүй хүүхдийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хүүхдийг нийгмийн сүлжээнээс шалтгаалсан эрүүл мэнд, оюун санаа, хүмүүжил, төлөвшилд үзүүлэх сөрөг нөлөөллөөс сэргийлэх, гэмт хэрэг, зөрчил, халдлагад өртөхөөс хамгаалах зорилгоор тэдний “насны хязгаартай нийгмийн сүлжээ”-нд бүртгэхийг хязгаарлах зорилготой юм.
Нийгмийн идэвхтэн Ч.Ганжавхлан цахим хуудсаараа дамжуулан иргэдийн хандлагын талаар байр сууриа илэрхийлжээ. Тэрээр хүмүүс бусдын хувийн амьдрал, сенсаац дуулианд хэт анхаарал хандуулж байгааг шүүмжилсэн байна. Тодруулбал тэрбээр: “Томокогийн хувийн амьдрал, Нарагийнд хулгайн орсонд санаа зовдог шигээ өөрсдийнхөө хүүхдэд санаа зовчихсон бол ингэж суухгүй л дээ…” хэмээн бичжээ. Түүний хэлснээр олон нийтийн анхаарал нийгэмд бодитоор тулгамдаж буй асуудал, тэр дундаа хүүхдийн хүмүүжил, гэр бүлийн орчинд илүү чиглэх ёстойг онцолсон байна. Сүүлийн үед цахим орчинд олны танил хүмүүсийн хувийн амьдрал, янз бүрийн дуулиан шуугиан ихээр яригдаж байгаа энэ үед Ч.Ганжавхлан ийнхүү хүмүүсийг өөрийн гэр бүл, хүүхдүүддээ илүү анхаарал хандуулахыг уриалжээ.
Монгол Улсын гавьяат жүжигчин, дэлхийн нэр хүндтэй баритон дуучин Ганбаатарын Ариунбаатар Германы Мюнхен хотод байх үеийнхээ зургаас сошиал сүлжээндээ хуваалцаж олны анхаарлыг татлаа. Тэрээр цахимдаа “Амрах хэрэгтэй, амралт чинь хүртэл чиний ажил шүү… гэж хэлдэг эмэгтэй” хэмээж гэргийгээрээ гангарчээ. Г.Ариунбаатарын хувьд дэлхийн томоохон тайзнуудад дуулж, олон улсын уралдаан тэмцээнд түрүүлсэн Монголын нэртэй баритон дуучин бөгөөд Европын хэд хэдэн театрт уригдан тоглодог юм.
Хүчирхийлэлд өртсөн хүүхэд, иргэдээ хамгаалах боломж нөхцөл шуурхай бүрдүүлсэн ХЗДХЯ, ЦЕГ, Нийслэлийн ЗДТГ, төслийн багийн хамт олонд талархал илэрхийлье. Түр хамгаалах байр бол зөвхөн барилга байшин бус хүний эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийн аюулгүй байдлыг хангах, тусламж үйлчилгээ үзүүлэх иж бүрэн орчин нөхцөл юм. Израил улсын түр хамгаалах байрны загварыг баримтлан, олон улсын жишигт нийцүүлэн байгуулсан, нэг дор 40 гаруй хохирогч хүлээн авч хамгаалж үйлчлэх хүчин чадалтай. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан сэтгэл зүй, эрүүл мэнд, амьдрах ухааны зэрэг 7 төрлийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх боломжтой. Нярай, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай өрөө, тасалгаатай.
Монголын мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюү Дагвадорж болон дэлхийн алдарт “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр гэгддэг супермодель Alessandra Ambrosio нартай төстэй хүмүүсийн хамт алхаж буй зураг сошиал орчинд анхаарал татаж байна. Тус зураг нь Францын нийслэл Парис хотын гудамжинд авсан бололтой бөгөөд тэд тайван алхаж, ярилцан явж буй агшныг харуулжээ. Сошиал хэрэглэгчид үүнийг “болзоо юу?” хэмээн сонирхон хуваалцаж эхэлсэн байна.
Гавьяат жүжигчин Т.Баясгалан Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын-8-ны баярыг ханийнхаа бэлтгэсэн гарын хоолоор тэмдэглэжээ. Тэрээр баярын оройн зоогийн зургаа хуваалцаж, ханийнхаа хөдөлмөрт талархсан сэтгэлээ илэрхийлсэн байна. Тодруулбал, “Галын эрчим, хайрын илч шингэсэн баярын зоог үнэхээр амттай сайхан байлаа. Гялайлаа” хэмээн бичжээ. Ийнхүү тэд баярын өдрийг гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд, дотно байдлаар тэмдэглэсэн нь олны анхаарлыг татав.
Н.Мөнхнасан: Нийгмийн даатгалын тогтолцоог бодитоор шинэчлэх шаардлагатай Эдийн засагч Н.Мөнхнасан нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Түүний хэлснээр Эрүүл мэндийн даатгалын сангийн байдал доройтож, иргэд эмнэлгийн үйлчилгээндээ дахин төлбөр төлөх шаардлагатай болсон нөхцөл байдал нэлээд хугацаанд үргэлжилж байна. Мөн Нийгмийн даатгалын сангийн алдагдал жилээс жилд нэмэгдэж, улсын төсвөөс жил бүр ойролцоогоор 1.5–1.6 их наяд төгрөгийн татаас авч байж тэтгэврийн зардлаа нөхөж байгаа нь энэ тогтолцооны тогтвортой байдалд эргэлзэхэд хүргэж байгааг онцолжээ. Өнөөдрийн байдлаар ажилтан цалингаасаа 11.5 хувийн Нийгмийн даатгалын шимтгэл болон 10 хувийн хувь хүний орлогын албан татвар төлдөг. Харин ажил олгогч мөн…
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Мартын 8-ны баярыг жүжигчин Пүүнтик нэрээр олонд танигдсан Пүрэвжаргал гэр бүлийнхнийхээ хамт дулаан оронд аялж, баяраа тэмдэглэжээ. Тэрээр баярын өдрийг ойр дотнын хүмүүстэйгээ хамт өнгөрүүлж, аяллынхаа мөчүүдийг цахим хуудастаа хуваалцсан байна.Жүжигчин Пүрэвжаргал уран бүтээлээс гадна гэр бүлдээ цаг гарган, баярын өдрийг ийнхүү дурсамж дүүрэн өнгөрүүлсэн байна
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээлжит чуулганы завсарлагаанаар төвийн болон хойд бүсийн 2100 орчим иргэнтэй уулзаж, хаврын чуулганаар хэлэлцэх хуулиуд, “Чөлөөлье” санаачилгаар хэрэгжүүлж буй ажлуудын хүрээнд санал солилцлоо. Уулзалтын мөрөөр төрийн үйлчилгээ, хууль тогтоомжийн хэрэгжилт болон орон нутагт тулгамдсан асуудлуудыг нэгтгэж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлснээр холбогдох арга хэмжээг чиг үүргийн байгууллагууд авч хэрэгжүүлэх юм. Хойд бүсийн иргэдийн уулзалт өнөөдөр (2026.03.08) Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд болсон. Соёлын дундаршгүй өв, байгалийн арвин нөөцтэй Хөвсгөл аймгийн 23 сум, нэг тосгон, 129 багт нийт 137 мянган хүн ам аж төрж байна. Аймгийн эдийн засгийн бүтцийг авч үзвэл…
