Монголын мэргэжлийн сумогийн их аварга Асашёорюү Дагвадорж болон дэлхийн алдарт “Victoria’s Secret”-ийн сахиусан тэнгэр гэгддэг супермодель Alessandra Ambrosio нартай төстэй хүмүүсийн хамт алхаж буй зураг сошиал орчинд анхаарал татаж байна.
Тус зураг нь Францын нийслэл Парис хотын гудамжинд авсан бололтой бөгөөд тэд тайван алхаж, ярилцан явж буй агшныг харуулжээ. Сошиал хэрэглэгчид үүнийг “болзоо юу?” хэмээн сонирхон хуваалцаж эхэлсэн байна.

