Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн төвийн барилга, хүүхдийн 28-р цэцэрлэгийн дулаан хангамжид цэвэр халаалтын хосолмол систем суурилуулжээ. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатын хамт байгальд ээлтэй, ногоон шийдлийг дэвшилтэт технологиор нэвтрүүлсэн уг төсөлтэй танилцаж, хэрэглээний давуу тал, үр өгөөжийн талаар ярилцлаа. Хүүхдийн цэцэрлэг, багийн төвийн барилгыг уурын зуухаар халаадаг байсныг НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн хүрээнд шинэчилж, сэргээгдэх эрчим хүчний дөрвөн эх үүсвэр бүхий хосолмол системийг өнгөрсөн нэгдүгээр сараас ашиглаж эхэлжээ. Ингэхдээ нарны эрчим хүч, хөрсний гүний дулаан, нарны зайн батарей хуримтлуур болон агаараас дулаан ялгаруулах дулааны шахуурга (heatpump) зэрэг цэвэр, байгалийн сэргээгдэх эх үүсвэрүүдийг шинэлэг…
Зохиогч: Эрхэм админ
УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарыг Иргэний зориг ногоон намын дарга байх чадамжгүй, сайд болоод их хэмжээний мөнгө идсэн талаар өчигдөр (2026.03.05) ИЗНН-ын төлөөлөл АТГ-ын гадаа мэдээлэл хийсэн. Улмаар түүний хууль бус байж болзошгүй үйлдлүүдийг АТГ-т шалгуулж, ёс зүйгүй авирласан асуудлыг намын хурлаар хэлэлцэх гэж байгаагаа мэдэгдсэн билээ. Б.Батбаатарыг АТГ-аас шалгаж байгаа эсэх асуудлаар АТГ-аас тодруулахад: “Б.Батбаатарыг 2025 оны 10-р сараас хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа” гэв. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1.3 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт шалгаж байгаа юм. Хэрвээ түүнийг гэм буруутай гэж үзвэл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван…
Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2026 оны анхны хурлаа өчигдөр /2026.03.05/ хийв. Уг хурлын үеэр ЦЕГ-ын дэд дарга Б.Ганчулуун сүүлийн үед олон нийтийн дунд үүсээд буй “Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өргөж авсан хүүхдүүд хаачсан бэ” гэх асуултад хариулт өгсөн байна. ЦЕГ-ын дэд дарга Б.Ганчулуун: -Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж 2006 онд “Өнөр бүл” гэж асрамжийн газраас 24 хүүхэд өргөж авсан юм байна лээ. “Болор сан” гэх асрамжийн газар үүсгэн байгуулаад, үйл ажиллагаа явуулж байсан юм байна. Тухайн асрамжийн газар нь 2016 онд татан буугдсан байдаг. Тухайн 24 хүүхэд одоо хаана байгаа вэ гэхээр бүгд насанд хүрсэн. 3 нь өөрийн хүсэл зорилгоор 2025 онд Энэтхэг улсад…
Улс төрч Ж.Батзандан Ардчилсан намын дотоод нөхцөл байдал болон ирэх Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой байр сууриа илэрхийллээ. Тэрбээр Ардчилсан нам ялах боломжтой нэр дэвшигч дээр төвлөрөх ёстой хэмээгээд, Монгол Улсын Ерөнхийлөгчид Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэх нь зөв гэж үзэж байгаагаа хэлсэн байна. Ж.Батзандан “Ардчилсан нам тэнэг байж болно. Гэхдээ ялах хүн дээрээ төвлөрөх ёстой. Энэ удаа Монгол Улсын Ерөнхийлөгчид Н.Алтанхуяг дарга явах ёстой. Ялах болно. Бид бүх хүчээрээ дэмжинэ” хэмээн мэдэгдэв. Мөн тэрбээр “МАНАН зориуд худал мэдээлэл тарааж байна. Ар хударгаар том хулгай хийж байна. Миний өмнөөс бүү шийдвэр гарга” хэмээн байр сууриа илэрхийлжээ.
Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны зарим ажилтнууд Шинийн 15-ны дотор багтаан лам нараар засал ном айлдуулсан гэх мэдээлэл олон нийтийн анхаарлыг татаж байна. Тухайн засал номыг албан тасалгааны орчинд хийлгэсэн гэх бөгөөд ширээ тойрон сууж, лам нараар ном уншуулж буй зураг цахим орчинд түгээд байна. Энэ нь төрийн байгууллагын орчинд шашны зан үйл зохион байгуулсан эсэх, мөн төсвийн хөрөнгө ашигласан эсэх талаар иргэдийн дунд асуулт, шүүмжлэл дагуулаад байна.
Цахим спортын “CS2” төрлийн “ESL Pro League”-ийн 23 дахь улирлын хоёрдугаар шат өнөөдөр/2026.03.06/ эхэлнэ. Эхний шатнаас шалгарсан найман баг, хоёрдугаар шатанд урилгаар шалгарсан найман баг нийт 16 багийн тулаан хүлээж байна. Монголын “The MongolZ” баг өнөөдөр 23:30 цагаас эхний тоглолтоо Бразилын “paiN” багийн эсрэг хийнэ. Хоёр баг сүүлд “PGL Cluj-Napoca 2026” тэмцээний хүрээнд учраа тааран тоглоход Монголын баг 2-1 гэсэн харьцаатай хожсон түүхтэй. Хоёр баг нийт долоон удаа учраа таарахад “The MongolZ” баг таван хожжээ. Хоёрдугаар шатны тухайд хоёр хожсон баг нь хасагдах шатанд шалгарч, Шведийн Стокхольм хотыг зорих юм.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн инженер Т.Батмөнхийн хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилц Авлигатай тэмцэх газрын ХОМ-ийн нэгдсэн системд бүртгэлтэй мэдээллээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажилладаг Т.Батмөнхийн орлогын мэдүүлгийн мэдээлэл олон нийтэд ил болжээ. Түүний мэдүүлснээр 2024 оны байдлаар: • Жилийн орлого: 424.4 сая төгрөг • Гэр бүлийн орлого: 289.1 сая төгрөг • Орон сууц, барилга байгууламжийн нийт үнэлгээ: 2.6 тэрбум төгрөг • Тээврийн хэрэгсэл: BMW X7, Toyota Land Cruiser 200, Lexus ES350 зэрэг автомашин эзэмшдэг • Мал аж ахуй: адуу, үхэр нийлсэн 417 сая төгрөгийн үнэлгээтэй • Газрын үнэлгээ: 234.6 сая төгрөг • Уран зураг, үнэт эдлэл зэрэг хөрөнгө: 390 сая төгрөг • Банкны хадгаламж:…
Б. Гэрэлтуяаг үзэгчид “Шилжилт” киноны эрэгтэйлэг төрхтэй, халимаг үстэй Сарнайгийн дүрээр нь андахгүй. Тэрбээр 2019 онд СУИС-ийг Монгол Улсын Ардын жүжигчин Жагдамбын Лхамхүү багшийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн авьяаслаг уран бүтээлч юм. Тэгвэл жүжигчин Б.Гэрэлтуяа хайртай хүнтэйгээ гэр бүл болж, хуримын ёслолоо халуун оронд хийжээ. Ийнхүү тайз, дэлгэцийн уран бүтээлээрээ үзэгчдэд танигдсан жүжигчин бүсгүй шинэ амьдралынхаа хуудсыг нээж, ээж болох сайхан мэдээгээ ойрын хүрээлэлтэйгээ хуваалцаад байна.
“Эмоци” продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн Тэгшээг олон нийт “Мотив” хамтлагийн дуучин Б.Эрдэнэбаярын гэргий гэдгээр нь илүү мэддэг байсан. Тэрээр саяхнаас хүүтэйгээ өрх тусгаарлаж, шинэ амрагтай болж шинэ амьдралаа эхлүүлжээ.
📌УИХ-ын дарга Н.Учрал, УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам нар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд ажиллан орон нутгийн иргэдтэй уулзлаа. 📌Уулзалтын үеэр УИХ-ын дарга Н.Учрал “Эдийн засгийн, Эрх зүйн, Ногоон хөгжлийн, Авлигын эсрэг ЧӨЛӨӨЛӨЛТ нийлж байж дөрвөн тулгуурт ЧӨЛӨӨЛӨЛТ иж бүрэн хэрэгжинэ. Иргэд, бизнес эрхлэгчдийн эдийн засгийн эрх, эрх чөлөөг хязгаарласан хүнд суртал, хуулиас давсан дүрэм, журмуудыг цуцалж, хувийн хэвшлийн тэлэх орон зайг чөлөөлж эхэлсэн. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх Зөвшөөрлийн тухай хууль, Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон татварын реформоор эрх зүйн…
