Монголын рок поп урлагийн төлөөлөл, Камертон Ганаа өөрийн цахим хуудаснаа сэтгэл хөдөлгөм баярын мэндчилгээ нийтэлжээ.
Тэрбээр хайртай охиныхоо төрсөн өдрийг тохиолдуулан гэр бүлдээ зориулсан халуун дулаан үгсийг хуваалцсан байна.
“Аавын амин сүнс, гэрийн минь сахиусан тэнгэр, бидний амьдралын утга учир болсон хөөрхөн охины минь төрсөн өдөр болж бид баярлаж, сэтгэл догдлон тэмдэглэж байна…” хэмээн бичжээ.
Мөн тэрээр охиноо “гэрийг минь гийгүүлэгч, нар мэт гэрэл түгээгч” хэмээн тодорхойлж, эхнэртээ ч баярын мэнд хүргэжээ.

