Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар гурван тогтоол баталснаар өндөрлөв. Хуралдааны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, орлогч даргаар Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга А.Янжмаа нар ажиллалаа. Хуралдааны эхний хэсэгт Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал “Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт” сэдэвт улс төрийн илтгэл, Ерөнхий сайд Г.Занданшатар нийгэм, эдийн засгийн тайлан мэдээлэл, намын Ерөнхий Нарийн Бичгийн дарга Я.Содбаатар намын мөрийн хөтөлбөрийн биелэлт, мониторингийн судалгааны талаар илтгэл танилцуулсан юм. Хуралдааны дараагийн хэсэгт Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй бодлогын 11 хороо тус бүртээ салбар хуралдаан зохион байгуулж, санал, зөвлөмжөө Бага хурлын нэгдсэн хуралдаанд танилцуулав. Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаанаар…
Зохиогч: Эрхэм админ
Улсын Драмын Эрдмийн Театр-ын жүжигчин, МУСТА Г.Отгонцэцэг Ардчилсан нам-д албан ёсоор элсэж, намын батлахаа гардан авчээ. Тэрбээр урлагийн салбарт олон жил идэвхтэй ажиллаж, тайз дэлгэцийн бүтээлүүдээрээ үзэгчдийн танил болсон уран бүтээлчдийн нэг юм.
Эрдэнэс Таван Толгой компанийн ногдол ашгийн асуудлаар иргэн О.Мөнхжин байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Би хувьдаа мөнгө тараахад дуртай хүн биш. Гэхдээ иргэн бүр үнэхээр Эрдэнэс Таван Толгойн хувьцааг эзэмшдэг бол, компани ашигтай ажиллаж ногдол ашиг тараах шийдвэр гаргасан бол хуулийн дагуу хувьцаа эзэмшигчид хүртэх ёстой” хэмээн онцолсон юм. Түүний хэлснээр, тухайн компанийн 200 тэрбум төгрөгийн ашгийг ногдол ашиг хэлбэрээр тараахгүй гэж шийдвэл, уг хөрөнгийг хэрхэн, хааш нь зарцуулахыг компанийн өөрийн удирдлага шийдэх эрхтэй аж. Мөн “Засгийн газарт ногдол ашиг өгөөд, иргэдэд өгөхгүй байх боломжгүй. Нэг талын хувьцаа эзэмшигчдээ өгч, нөгөө талд нь өгөхгүй байна гэдэг байж болохгүй зүйл” хэмээн ялгаж…
Эдгээр иргэд нь ирсэн зорилгоо тодорхойлж чадаагүй, зорчих зорилгодоо нийцээгүй ангиллын визтэй ирсэн, тус улсад байх, буцаж явах хөрөнгийн эх үүсвэрийн баталгаагүй, визийн хүчинтэй хугацаа дууссан үндэслэлээр хил дээрээс буцаагджээ. Монгол Улсын хил дээрээс буцаагдсан иргэдийг улсаар нь авч үзвэл, БНХАУ-ын 74, БНСУ-ын 6, Узбекистан 4, Непал 4, ОХУ-ын 2, Филиппин 2, Киргиз 2, Азербайжан 1 иргэн байна.
Цахим орчинд иргэдийн зүгээс “Цалинтай ээжийн мөнгө”-ийг нэмэхийг шаардаж, гарын үсэг цуглуулж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакираас тодрууллаа. Т.Аубакир “Цалинтай ээжийн мөнгийг нэмэх эсэхийг Улсын их хурал шийднэ. Засгийн газраас хүүхдийн төрөлтийг тогтмол дэмжих ёстой. Монгол Улсын төрөл сүүлийн жилүүдэд буурч байна. Монгол Улсын төрөлтийг дэмжих бодлогын нэг нь цалинтай ээжийн мөнгө. Тэтгэвэр жил болгон нэмэгдэнэ. 2024 онд баталсан инфляцитай уялдуулж тэтгэвэр нэмэх хууль хүчин төгөлдөр байгаа. Энэ жил бид 80 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ. 2026 оны инфляцийн түвшингээс хамаарч нэмнэ. Тэтгэвэр бага байгаа нь үнэн. Хөдөө орон нутгаар явж иргэдтэй уулзах үед ч хэлж байна.…
Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэнг Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн Ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны даргаар томилжээ Ж.Сандагсүрэн нь 2012-2020 онд СХД-ийн ИТХ-ын төлөөлөгч, 2016-2020 онд СХД-ийн Засаг дарга, 2020-2023 онд Нийслэлийн Засаг даргын орлогч, 2020 оноос одоог хүртэл НИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байна.
Сошиал орчинд “шулмас” хэмээн хөгжилтэй хочлогддог О.Гансувд-ын талаар инээдтэй нэгэн явдал цахимд хуваалцагджээ. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа: “Манай хүү FB ухаж байснаа ‘Энэ хэн бэ, ээж?’ гэнээ. ‘Ээж нь шүү дээ’ гэсэн чинь… Миний хүү гараад 20 гаруй хонож байлаа. ‘Энэ Солонгос кинон дээр гардаг хорлонтой эгч нартай адилхан харагдаад байна’ гэнээ… 😜 Бүүр хорлонтой гээд инээгээд байгааштэ…” хэмээн бичсэн байна. Ээж, хүү хоёрын энэхүү хөгжилтэй яриа фенүүдийн инээдийг хүргэж, “Солонгосын драмын хорон дүрд яг тохирно”, “Хүү нь үнэн шулуухан хэлжээ” гэх мэт сэтгэгдлүүд хөвөрчээ. Дуучин бүсгүй өөрийн этгээд төрх, содон имижээрээ олны анхаарал татдаг бөгөөд энэ удаад ч мөн…
Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэд ажиллаж буй Эрүүл мэндийн бодлогын хорооноос салбарын удирдлагууд, УИХ, Засгийн газрын гишүүд, Ерөнхийлөгчийн зөвлөх, төрийн өмчийн эмнэлгийн шийдвэр гаргах түвшний хүмүүс, эмч, мэргэжилтнүүд, өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийнхэн, иргэд, олон нийтийн төлөөллийг оролцуулсан нээлттэй хэлэлцүүлгийг Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2026.02.24/ зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Ардын намын дарга, УИХ-ын дарга Н.Учрал оролцож үг хэлэхдээ “Сайн эмч, мэргэжилтнүүдийн ачаар миний бие эдгэрч өнөөдөр ажлаа хийж яваадаа та бүхэнд талархаж байна. Эмийн чанар учир дутагдалтай болохоос биш манай эмч, мэргэжилтэн, ажилтнуудын ур чадвар дутаагүй гэдгийг мэдэрсэн хүний хувьд УИХ-д эмийн чанарыг сайжруулах түр хороо байгуулан ажиллаж байсан. Эмийн…
Монголын дэлгэц, тайзны уран бүтээлч Г.Золзаяа реппер нөхрөөсөө өрх тусгаарлажээ. Тэдний хувийн амьдралын талаар сүүлийн үед янз бүрийн таамаг мэдээлэл гарч байсан бөгөөд энэ удаад Г.Золзаяа бие даан амьдрахаар шийдэж, шинэ орон сууцандаа нүүж орсон байна. Жүжигчин бүсгүй уран бүтээлдээ анхаарч, шинэ эхлэлийг зорьжээ.
Монгол түмний хайртай дуучин Ноён Бондгор-ын хүү хоёр нас хүрчээ. “Аав нь тэнгэрээс харж, хүүгээрээ бахархаж байгаа байх даа” хэмээн ойр дотнын хүмүүс нь сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Ноён Бондгорын уран бүтээл, гэгээн дүр төрх нь фенүүдийнх нь зүрх сэтгэлд үргэлж амьд хэвээр. Харин бяцхан хүү нь аавынхаа нэрийг үргэлжлүүлж, хайраар хүрээлүүлэн өсөж байна. Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Бяцхан үр нь эрүүл энх, аз жаргалтай өсөж, аавынхаа нэрийг өндөрт өргөж явах болтугай.
