Монголын дэлгэц, тайзны уран бүтээлч Г.Золзаяа реппер нөхрөөсөө өрх тусгаарлажээ. Тэдний хувийн амьдралын талаар сүүлийн үед янз бүрийн таамаг мэдээлэл гарч байсан бөгөөд энэ удаад Г.Золзаяа бие даан амьдрахаар шийдэж, шинэ орон сууцандаа нүүж орсон байна. Жүжигчин бүсгүй уран бүтээлдээ анхаарч, шинэ эхлэлийг зорьжээ.
Зохиогч: Эрхэм админ
Монгол түмний хайртай дуучин Ноён Бондгор-ын хүү хоёр нас хүрчээ. “Аав нь тэнгэрээс харж, хүүгээрээ бахархаж байгаа байх даа” хэмээн ойр дотнын хүмүүс нь сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Ноён Бондгорын уран бүтээл, гэгээн дүр төрх нь фенүүдийнх нь зүрх сэтгэлд үргэлж амьд хэвээр. Харин бяцхан хүү нь аавынхаа нэрийг үргэлжлүүлж, хайраар хүрээлүүлэн өсөж байна. Төрсөн өдрийн баярын мэнд хүргэе. Бяцхан үр нь эрүүл энх, аз жаргалтай өсөж, аавынхаа нэрийг өндөрт өргөж явах болтугай.
П.Анужин: Цагаан гурил, цагаан давс, цагаан сахарыг зогсоогоод 25 жил болж байна Сар шинээр ийм асуулт их асуулаа. Чи юм иддэг юм уу гэж таарсан хүн бүхэн шахуу асуув. Идэлгүй дээ, Гэхдээ: Эсэн бусын үл зохицох, олон нэр төрлийн юм иддэггүй. Би шавь нартаа хэлдэг байсан юм. Наад ард урд нь оруулаад ам руугаа хийгээд байгаа юмнуудаа нэг тогоонд хийгээд, жишээлбэл нийслэл салатан дээрээ буузаа хийгээд, мах, боов өрөм, сүүтэй цай, цагаан будаа үзмээ нэмээд газтай ундаа хэсгийг хийгээд, жаахан амттан торт холиод 36,5 хэмд битүү халаагаад үз. Тэгээд таглаад хонуул. …Ийм юм идэж чадах уу, үнэртэж чадах уу гэж…
Монголын уул уурхайн томоохон конгломерат „Монголын Алт“ (MAK) компанийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Нямтайширын Цэлмүүн Хонконгийн Өмнөд дүүрэгт байрлах тансаг орон сууцны байшинг 31.5 сая ам.доллар (~113 тэрбум төгрөг)-оор худалдан авсан талаар олон улсын хэвлэлүүд мэдээлж байна.
Шүүхээс сар шинийн баярын өмнөхөн ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэхийн цагдан хорих хугацааг 30 хоног, түүний зөвлөхөөр ажиллаж байсан П.Товуудоржийг 15 хоногоор сунгаж, шийдвэрлэжээ. Тэднийг хуулийн байгууллагаас 2026 оны нэгдүгээр сарын 19-нд яллагдагчаар татаж, 30 хоног цагдан хорих шийдвэрийг гаргасан байдаг. Тухайн үед Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас эрчим хүчний салбарын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг мөрдөн шалгаж эхэлсэн гэдэг мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, одоогийн ДЦС-IV ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Н.Тавинбэх өмнө нь Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа БНСУ-ын “Эксим” банкны эх үүсвэртэй хөнгөлөлттэй зээлээр Монгол Улсын 10 аймагт дулааны станц барих төслийн зөвлөх үйлчилгээний 9 сая гаруй…
Монгол Ардын Нам-ын Бага хурал энэ баасан гарагт буюу 2-р сарын 27-нд хуралдахаар товлогджээ. Тус хурлаар намын түүхт 105 жилийн ойн хүрээнд зохион байгуулах арга хэмжээний бэлтгэл ажлыг хэлэлцэх юм байна. Мөн Ням-Осорын Учрал (УИХ-ын дарга бөгөөд намын дарга) илтгэл танилцуулах аж. Үүнээс гадна гүйцэтгэлийн шатанд хариуцлага алдсан байж болзошгүй зарим сайд нарт хариуцлага тооцох асуудал яригдаж магадгүй талаар эх сурвалжууд мэдээлж байна.
Нийтийн орон сууцнаас илүү өөрийн хашаандаа тав тухтай амьдрахыг эрхэмлэсэн нэгэн айл Баянгол дүүрэгт Цагаан сарын баяраа нижгэр тэмдэглэжээ. Тэд шинээр барьсан байшиндаа ээжийгээ урин золгож, уламжлалт баяраа гэр бүлээрээ хийсэн байна. Гэрийн эзний ээж Ц.Норжмаа өдгөө 81 настай бөгөөд Mongolian National Broadcaster (МҮОНТВ)-ийн Соёл урлагийн редакцид олон жил ажилласан туршлагатай уран бүтээлч аж. Тэрбээр Монголын анхны өнгөт үлгэрийн кино болох Алтан өргөө кинонд хараагүй бүсгүйн дүрийг бүтээж, тухайн үеийн сор болсон уран бүтээлчидтэй хамтран ажиллаж байжээ. Айлын хүүхдүүд гадаад харилцаа, хими технологийн чиглэлээр мэргэшсэн бол хүргэн Гэгээн-Од эхнэрийн хамт гэрэл зураг болон карго тээврийн чиглэлээр бизнес эрхэлдэг байна. Тэрбээр…
Эрдэнэс Тавантолгой компанийн 1072 ширхэг хувьцаа эзэмшдэг иргэдэд 2025 оны ногдол ашиг болох 63,242 төгрөгийг дөрөвдүгээр сарын 30-ны өдөрт багтаан олгохоор болжээ. Ногдол ашгийг иргэдийн бүртгэлтэй дансанд шилжүүлэх бөгөөд холбогдох мэдээллийг үнэт цаасны данс болон арилжааны банкнаасаа шалгах боломжтой юм.
Монголын нийтийн дууны урлагт өөрийн өнгө төрх, өвөрмөц хоолойгоороо тодорсон дуучин С.Жавхлангийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 1980 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Улаангом хотод төрсөн бөгөөд энэ жил 46 нас хүрч байна. Урлагийн тайзнаа олон арван хит дуу, бие даасан тоглолтоороо үзэгч, сонсогчдын сэтгэлд хоногшсон уран бүтээлч юм. С.Жавхлан нь “Хамаг Монгол”, “Монголд мэндэлсэн өдөр мину” зэрэг эх оронч өнгө аяс бүхий бүтээлүүдээрээ олонд танигдсан. Түүний уран бүтээлд үндэсний бахархал, монгол ахуй, өв соёлын өнгө аяс гүн шингэсэн байдаг.
Уудам эх орон, дэлхийн бөмбөрцгийн өнцөг булан бүрд аж төрөн суугаа элгэн садан монгол ахан дүүс Та бүхэндээ “Сүрээр дарагч” хэмээх гал улаан морин жилийн Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Эрх чөлөөт, омог бардам монгол хүн Та хатуу өвлийг давж, хаврын урьтай золгон, элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Өнө эртнээс өртөөлөн уламжлагдсан Монголын цагаан сар бол тусгаар тогтнол, төрт ёс, эв нэгдэл, дэлхийд Монголоороо энх мөнх оршихуйн дархлаа болсон үндэсний өв, соёлын их баяр билээ. Аав ээж, ахмад буурлуудынхаа тохойг түшиж, ах захаа дээдлэн хүндэлж, ураг төрөл, ус нутаг, ахан дүүс, анд нөхдөөрөө…
