Зохиогч: Эрхэм админ

Эрдэнэт хотод 2026 оны нэгдүгээр сарын 7-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайд үйлдвэрлэлийн осол гарч, ажил үүргээ гүйцэтгэж явсан ажилтан амь насаа алдсан хэрэг гарсан. Ослын дараах хариуцлага дэндүү сул байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, хариуцсан албан тушаалтнуудад цалингийн 20 хувийн бууруулалт ногдуулж, тус газарт ажлуулсан хэвээр байна. Харин өмнө жилүүдэд ижил төрлийн ослын үед шууд ажлаас чөлөөлөх, сахилгын хатуу арга хэмжээ авдаг байжээ. Үйлдвэрлэлийн осол гэдэг бол ганц хүний алдаа биш, системийн хяналт, удирдлага, соёлтой шууд холбоотой асуудал. Иймд зөвхөн доод шатны ажилтанд биш, удирдлагын түвшинд бодитой, ил тод шалгалт хийх ёстой гэдэгт олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.…

Read More

Жүжигчин У.Цогтбаяр өөрийн цахим хуудсаар дамжуулан иргэний гомдлын дагуу шалгуулсан талаараа мэдээлэв. Тэрбээр, “Дэлгүүр дээрээ хар тамхи хэрэглэсэн гэсэн иргэний гомдлын дагуу шалгаж байна гээд хоёр мөрдөн байцаагч ирж, намайг дэлгүүрээс аваад явлаа. Хар түгжрээнд хамаг цагаа үрж, байцаагдаж, ‘Сарьж’ кинонд гардаг шиг зургаа авхуулаад л гараад ирлээ. Хэнд ч гай болохгүй, мөрөөрөө зүгээр л амьдармаар байдаг” хэмээн бичжээ. Мөн тэрээр гомдол гаргасан этгээдэд хариуцлага тооцох шаардлагатайг онцлоод, “Хуурамч дуудлага өгсөн гээд торгоосой. Нэг бол миний алдсан боломжийн өртгийг төлөөсэй. Цаг бол миний хувьд алтнаас ч үнэтэй. Дараагийн удаа би борлуулалтаа хиймээр байна, ‘зайл’ л гэж хэлнэ шүү” хэмээн бухимдлаа…

Read More

Багш нарын төлөөлөл болж Улсын Их Хуралд сонгогдсон Ц. Мөнхтуяа олон нийтийн сүлжээнд хийсэн шууд дамжуулалтын үеэрээ бусдыг доромжлон, хараалын шинжтэй үг хэлсэн нь иргэдийн шүүмжлэл дагуулаад байна. Тэрбээр лайв хийх үеэрээ “Муу гуйлагчин юм намайг доромжлоод сайнаа үзэхгүй. Би төрийн өндөр албан тушаалтан. Муу гөлөг” хэмээн хэлсэн нь бичлэгээр үлджээ. Төрийн өндөр албан тушаал хашиж буй хүний ёс зүй, хариуцлагатай үг хэллэгээ анхаарах шаардлагатайг онцолж байна.

Read More

Монголын төрийн албанд “гурван үсэгтэй” хэмээн нэрлэгдэх байгууллагуудын харилцан уялдаа, томилгоо, хяналтын асуудал олон нийтийн дунд удаа дараа шүүмжлэл дагуулсаар ирсэн. Үндсэн хуулийн байгууллага болох ШЕЗ, УИХ-ын харьяанд удирдлага нь томилогддог ТАЗ, АТГ, СЗХ зэрэг байгууллагуудын хоорондын хамаарал, хүний нөөцийн шилжилт, томилгоо бодит хяналтаас гадуур явагдаж байна гэх шүүмжлэл газар авсаар байна. Эдгээр байгууллагууд хоорондоо бичиг шидэлцэж, иргэдийн өргөдөл гомдлыг “өөх ч биш, булчирхай ч биш” байдалд оруулдаг, хариуцлагыг нэгнээс нөгөөд шилжүүлэн замхруулдаг тогтолцоо бүрдсэн гэж төрийн албанд ажиллаж байсан эх сурвалжууд онцолжээ. Тухайлбал, ХЭҮК-оос төрийн албанд хүний эрх зөрчсөн асуудлыг тогтоон, холбогдох ёс зүйн байгууллагад шилжүүлэхэд “манай чиг үүрэг…

Read More

Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд гарын үсэг зурлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Г.Занданшатар “Байгалийн нөөц баялгаа улс орон, иргэдийнхээ эрх ашигт нийцүүлж, хүртээмжтэй өгөөжтэй байхад чиглүүлж байна. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд Үндсэн хуулийн зарчим, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд манлайлал үзүүлсэн явдалд талархаж байна. 2025 оны наймдугаар сарын 21-нд Ерөнхий сайдын 72 дугаар захирамжаар ажлын хэсэг байгуулагдснаасаа хойш таван сарын хугацаанд 10 удаагийн яриа хэлэлцээр хийж, Үндэсний баялгийн санг ашиглалтад оруулахаар суурь зарчмаа тохиролцож, гарын үсэг зурлаа.…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Оросын Холбооны Улсад хийж буй албан айлчлалынхаа эхний өдөр (2026.02.09) Евразийн эдийн засгийн комиссын Сайд нарын зөвлөлийн дарга Бакытжан Абдирович Сагинтаевтай уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Н.Учрал Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд болох ОХУ, Армени, Беларусь, Казахстан, Киргиз зэрэг улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа улам бүр гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг болохыг онцлов. Мөн Монгол Улс, ЕАЭЗХ хоорондын Худалдааны түр хэлэлцээрийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсныг онцлон тэмдэглээд, уг хэлэлцээрийг соёрхон баталсан тухай төлөөний ноотыг гардуулав. Худалдааны түр хэлэлцээрийг ЕАЭЗХ-ны гишүүн орнуудаас Орос, Беларусь, Казахстан улсын парламент…

Read More

Монгол Улсын иргэн Бямбаа овогтой Цэцгээ 2026 оны 2 дугаар сарын 8-ны өдөр 4 настай охиныхоо хамт Улаанбаатараас Сөүл хот руу зорчих үедээ Инчоны олон улсын нисэх буудлын хилийн шалган нэвтрүүлэх хэсэгт хүний эрх, хүүхдийн эрх ноцтой зөрчсөн хандлагад өртсөн талаар мэдэгдэв. Тэрбээр БНСУ-д нэвтрэх явцад тус улсын хилийн шалган нэвтрүүлэх байгууллагын хоёр эмэгтэй байцаагч тодорхой үндэслэл тайлбар өгөхгүйгээр саатуулж, бүдүүлэг, доромж харьцаж, сүрдүүлсэн үйлдэл гаргасан гэж үзэж буйгаа албан ёсоор илэрхийлжээ. Уг үйлдлүүд нь насанд хүрээгүй хүүхдийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлөхүйц байдал үүсгэсэн хэмээн гомдолд дурдсан байна. Уг асуудлаар тэрбээр Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам-нд албан ёсны…

Read More

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай уулзаж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны талаарх явцын мэдээллийг сонслоо. Тэрбээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актуудыг тодорхойлж, авлига, хүнд суртал үүсгэж байгаа хуулиас давсан дүрэм журмуудад дүн шинжилгээ хийж, засаж сайжруулах ёстойг санууллаа. Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг цаг алдалгүй, шуурхай хийх шаардлагатай байгааг тэмдэглэв. Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 24 илтгэл ирүүлснийг Улсын Их Хурал тухай бүрд нь хэлэлцэн, Улсын Их Хурлын 8 тогтоол, Хууль зүйн байнгын хорооны…

Read More

Сошиал орчинд “Солонгост эмчлүүлж байгаа” гэж, лайв хийж олны анхаарал татаж байсан “лайвчин” Д.Мөнх-Эрдэнэ БНСУ-ын казинод зохион байгуулагдсан ваккаратны тэмцээнд оролцож, түрүүлэн 10 сая воны шагнал хүртсэн байна. Энэ тэмцээнд мэргэжлийн тоглогчид, тогтмол оролцогчид дунд зохион байгуулагдсан бөгөөд Д.Мөнх-Эрдэнэ тэдэнтэй өрсөлдөн түрүүлсэн ажээ

Read More

Цагдаагийн алба хаагчид гал гарч байсан байшингаас бага насны 3 хүүхдийг өчигдөр шөнө аварчээ. Тодруулбал, Тээврийн цагдаагийн албаны Иргэний агаарын тээврийн цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч У.Мягмарнаран, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Ц.Баяржавхлан, цагдаагийн ахлагч Б.Санжаа, дэд ахлагч Э .Амарбаясгалан нар “Цахим-архи худалдаа”, “Сар шинэ-2026” нэгдсэн арга хэмжээнүүдийн хүрээнд өчигдөр 22:50 цагт Нисэхийн эцэс орчимд эргүүл, хяналт шалгалтад үүрэг гүйцэтгэж байсан байна. Энэ үед Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа 23-876б тоотод гал гарч байгааг харжээ. Улмаар явж очиход байшинд 3-14 насны 4 хүүхэд асран хамгаалагчгүй, цахилгаанаас үүдсэн гал гарч байснаас аварсан байна.

Read More