Эрдэнэт хотод 2026 оны нэгдүгээр сарын 7-нд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайд үйлдвэрлэлийн осол гарч, ажил үүргээ гүйцэтгэж явсан ажилтан амь насаа алдсан хэрэг гарсан.
Ослын дараах хариуцлага дэндүү сул байгаа нь шүүмжлэл дагуулж байна. Тодруулбал, хариуцсан албан тушаалтнуудад цалингийн 20 хувийн бууруулалт ногдуулж, тус газарт ажлуулсан хэвээр байна.

Харин өмнө жилүүдэд ижил төрлийн ослын үед шууд ажлаас чөлөөлөх, сахилгын хатуу арга хэмжээ авдаг байжээ.
Үйлдвэрлэлийн осол гэдэг бол ганц хүний алдаа биш, системийн хяналт, удирдлага, соёлтой шууд холбоотой асуудал. Иймд зөвхөн доод шатны ажилтанд биш, удирдлагын түвшинд бодитой, ил тод шалгалт хийх ёстой гэдэгт олон нийт шүүмжлэлтэй хандаж байна.
Амь нас бол мөнгөөр хэмжигдэх зүйл биш. Иймд “20 хувийн цалингийн шийтгэл” гэдэг нь хариуцлага алдсан хүмүүст шагнал боллоо гэдгийг тус газрын ажилтнууд ярьж байна.

