Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

    06/15/2026

    Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

    06/15/2026

    Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

    06/15/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална
Мэдээ

УИХ дахь ажлын хэсгүүд хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж буй хууль тогтоомж, дүрэм журмыг хална

Эрхэм админBy Эрхэм админ02/09/2026Updated:06/11/2026Сэтгэгдэл байхгүй3 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгүүдийн ахлагч, дэд ахлагч нартай уулзаж, ажлын хэсгүүдийн үйл ажиллагааны талаарх явцын мэдээллийг сонслоо. Тэрбээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж болзошгүй хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актуудыг тодорхойлж, авлига, хүнд суртал үүсгэж байгаа хуулиас давсан дүрэм журмуудад дүн шинжилгээ хийж, засаж сайжруулах ёстойг санууллаа. Энэ хүрээнд холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажлыг цаг алдалгүй, шуурхай хийх шаардлагатай байгааг тэмдэглэв.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх нийт 24 илтгэл ирүүлснийг Улсын Их Хурал тухай бүрд нь хэлэлцэн, Улсын Их Хурлын 8 тогтоол, Хууль зүйн байнгын хорооны 10 тогтоолыг баталсан байдаг. Эдгээр тогтоолд тусгагдсан санал, зөвлөмжийг анхаарч холбогдох хууль тогтоомжийн төсөлд тусгаж ажиллахыг Улсын Их Хурлын дарга мөн сануулсан.

Улсын Их Хурлын чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хурлын дарга Н.Учрал тойргийн гишүүд болон Засгийн газрын зарим гишүүний хамт зүүн, хангайн бүсийн аймгуудаар ажилласан. Энэ үеэр иргэд, олон нийтийн санал, хүсэлтийг нээлттэй сонсож, санал солилцсон бөгөөд нийтлэг хэд хэдэн асуудлыг онцлон хөндөж байгааг Улсын Их Хурлын дарга тус бүрд нь дэлгэрэнгүй танилцуулж, ажлын хэсгийн түвшинд анхаарч ажиллахыг хүсэв.

  • Төрийн албан хаагчдын цалин хөлс ялгавартай тогтоогддог, хөдөлмөрийн хөлстэй холбоотой гаргасан шийдвэр хэрэгждэггүй, цомхотгол нь байгууллага чиг үүргээ хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж, ажлын бүтээмжид нөлөөлж буйгхолбогдох ажлын хэсгүүд анхаарч ажиллахыг хүслээ.
  • Ахмадуудын тэтгэвэр, нийгмийн халамжийг нэмэгдүүлэхталаарх иргэдийн саналыг уламжиллаа.
  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх шаардлагатай төсөл, арга хэмжээ, газар олгох эрхийг орон нутагт нь шилжүүлэхталаарх иргэдийн саналыг танилцуулсан.
  • Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн орлогоос тухайн аймаг, суманд илүү хуваарилахтай холбоотой иргэдийн саналуудыг онцолж байв.
  • Малчны тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, малчин өрхийн амьжиргааг дэмжих, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг хориглох, хязгаарлах зохицуулалт хийхгүй байхыг онцолж байгааг анхаарч ажиллахыг хүссэн.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн харилцаанд оролцох тэгш эрхийг хангаж, ажиллах, амьдрах орчин, нөхцөлийг сайжруулахталаарх иргэдийн саналыг Улсын Их Хурлын дарга ажлын хэсгийн ахлагч, дэд ахлагчдад танилцуулан, анхаарал хандуулж ажиллахыг чиглэл болгов.
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.5.1-д заасан “Нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алсдлагдсан байх” шалгуурыг багасгаж, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдэд орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэх хэрэгцээ шаардлага байгаазэрэг нийтлэг асуудлуудыг онцолж, анхаарч ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын дарга Н.Учралын дэвшүүлсэн “Чөлөөлье” санаачилгын хүрээнд тулгамдсан асуудлаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгүүдийг байгуулсан. Эдгээр ажлын хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг бататган иргэн, хуулийн этгээдийн бизнесийн үйл ажиллагааг хязгаарласан зохицуулалт, төр-иргэний харилцаанд тогтсон хүнд суртлыг арилгах, төрийн үйл ажиллагааг цахим, ил тод, хариуцлагатай болгох, хүний эрхийг дээдэлсэн эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилготой юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

06/15/2026

Оройн Дээд Очирдара буюу Аравдугаар Богд Жавзандамба хутагт Данзан Жамбал Чойжи Ванчүг бага ангиа төгсжээ

06/15/2026

Дуучин Б.Отгонжаргалын охин хилийн чанадад оюутан болно

06/15/2026

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.