Монголын нийтийн дууны ертөнцөд уянгалаг хоолойгоороо танигдсан Т.Баясгалангийн хувийн амьдрал дахин олны анхаарлын төвд орлоо. Түүнийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан гурван эрхэмтэй амьдрал холбож явсан гэх яриа цахим орчинд хүчтэй тархаад байна. Тодруулбал, улс төрийн хүрээнд нөлөө бүхий Ж.Мөнхбат, сүмогийн дэвжээнээс төрийн ордон руу орж ирсэн Кёкүшюүзан Д.Батбаяр, мөн урлаг, улс төрийг хослуулсан С.Жавхлан нартай өөр өөр цаг үед нэр холбогдож амьдралаа холбож байв. Нэгэн цагт тайзнаа дуугаар “гал гаргаж” явсан бүсгүйн амьдралын зам улс төрийн өндөр албан тушаалтнуудтай ийн огтлолцсон нь “санамсаргүй давхцал уу, эсвэл хувь тавилан уу ?
Зохиогч: Эрхэм админ
Олон нийтийн танил эрхэм Д.Мөнх-Эрдэнэ гэр бүлийн баярт мөчөө хуваалцаж, гэргий нь “Алдарт эх”, “Дархан бэр” болсныг дуулгалаа. Тэрбээр “Хайрт хань минь Алдарт эх, Дархан бэр боллоо. Монголын үрс маш олон болох болтугай. Эх барих эмч, сувилагч, асрагч нартаа баярлалаа” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Ийнхүү тэдний гэр бүлд баяр хөөр нэмэгдэж, үр хүүхдийн инээд цангинасан сайхан мэдээг ойр дотнынхон, дэмжигчид нь халуун дотноор хүлээн авч байна.
Монголын тайз, дэлгэцийн урлагт өөрийн өнгө төрх, авьяасаараа тодорч яваа жүжигчин Г.Ундармаа ээжийнхээ тухай сэтгэл хөдөлгөм дурсамж, бахархлаа хуваалцжээ. Тэрбээр “Ээж бид хоёр хамтдаа заавал хийх ёстой мөрөөдлийн жагсаалтаа гаргаад, нэг нэгээр нь биелүүлсээр л явна” хэмээн онцолсон байна. Жүжигчний ээж урлагийн салбарт 30 жилийн турш сэтгэл зүрхээ зориулсан бүжигчин, Монгол Улсын гавьяат жүжигчин цолтой уран бүтээлч аж. Харин охин нь түүний мөрийг даган, өдгөө 32 жилийн турш урлагийн ертөнцөд хөдөлмөрлөж яваа юм. Г.Ундармаа “Цаг хугацаа өнгөрөх тусам урлагт зориулсан сэтгэл минь ээжээс минь өвлөгдсөн хамгийн нандин бэлэг гэдгийг илүү ойлгож байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ. Урлагийн замнал, хөдөлмөрч зан, үзэгч…
А.Туяа Валентины баярыг тохиолдуулан өөрийн цахим хуудсандаа хайртдаа зориулсан онцгой стайлинг бүхий зургаа нийтэлжээ. Тэрбээр хар өнгийн боди, улаан өнгийн гуя давсан оймс хослуулж, минимал атлаа дур булаам төрхийг бүрдүүлсэн байна. Жүжигчин бүсгүй уран бүтээлээсээ тодорхой хугацаанд хөндийрсөн бөгөөд хожуу гэр бүл зохиож, ээж болсон билээ. Энэ удаагийн Валентины баярын төрх нь түүний эмэгтэйлэг, өөртөө итгэлтэй хэв маягийг дахин тодотгов.
Монгол Улсын гавьяат тамирчин, хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер Мөнхжанцангийн Анхцэцэг хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж буй баярт мэдээ байна. Тэрбээр цахим хуудастаа жирэмсэн үеийн зургаа хуваалцсан бөгөөд ойр дотныхон, спортын хамт олон нь халуун баяр хүргэсэн байна. Дэлхийн аваргын медальт, тивийн болон олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа тамирчин бүсгүй ийнхүү спортын амжилтын зэрэгцээ гэр бүлийн амьдралдаа ч аз жаргалаар бялхаж байна. Гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе .
Сошиал орчинд “Хөвсгөлийн хөөрхөн” хэмээн танигдсан П.Хүрэлбаатар түүхэн кино уран бүтээлд тоглосон бололтой. Үндэсний хэв маяг, түүхэн дүр төрх агуудсан зургаа цахим хуудаснаа нийтэлжээ. Үндэсний бөхөөс урлаг руу урвах нь уу
Монгол Улсын арслан Э.Батмагнай Япон Улсад зохион байгуулагдсан сүмо бөхийн “Хакүхо кап” тэмцээнд амжилттай оролцож, дэд байрт шалгарчээ. Тус тэмцээн нь их аварга Хакүхо М.Даваажаргал-ын санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд өсвөр, залуу бөхчүүдийн ур чадварыг сорьдог нэр хүндтэй тэмцээн юм. Э.Батмагнай хүчтэй өрсөлдөгчидтэй барилдан, өндөр амжилт үзүүлж, Монгол бөхчүүдийн ур чадварыг олон улсын тавцанд дахин баталлаа.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлал гурав дахь өдрөө үргэлжилж байна. Айлчлалын хүрээнд Улсын Их Хурлын дарга, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, албан ёсны хэлэлцээ хийлээ. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал хэлэхдээ, Монгол Улсын Их Хурлын даргын хувиар анхны гадаад айлчлалаа ОХУ-д амжилттай хэрэгжүүлж буйд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлээд сайн хөршийн найрсаг харилцаагаа улам бүр бэхжүүлэхийн төлөө байдгаа тодотгов. Энэхүү айлчлалын үеэр манай хоёр улсын парламентын хамтын ажиллагааны чухал механизм болох Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын хоёрдугаар хуралдаан амжилттай хэрэгжсэнийг онцлов.…
Энэ тухай нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг “ДЮЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай “Нийтийн тээврийн автобусанд суусан 10 хүний 4-5 нь төлбөрөө төлөхгүй явдаг буруу соёлтой байдаг. Тийм учраас манай компани өөрсдийн зардлаар Ч:19А Гадна тойруугийн эцэс-Сансар чиглэлийн нэг автобусанд ухаалаг хаалтыг хоёрдугаар сарын 1-нээс туршилтаар ашиглаж эхэлсэн. 19А чиглэлийн автобусны 2025 оны арванхоёрдугаар сар, 2026 оны нэгдүгээр сарын дундаж орлогыг туршилт эхэлснээс хойших энэ сарын ес хоногийн орлоготой харьцуулахад мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа. Нэг сарын дараа орлогын талаар нарийн тоо гарна. Үүний дараа цаашид уг хаалтыг нэмж суурилуулах эсэхээ шийдэх юм. Ухаалаг хаалтыг БНХАУ-аас авсан бөгөөд нэг минутад 34 хүнийг…
Ардчилсан намын дарга, Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяатай уулзаж сүүлийн үед түүний олон нийтийн сүлжээгээр тархаж буй бичлэгийн агуулга нь Ардчилсан намын гишүүн, Улсын Их Хурлын гишүүний хэм хэмжээг зөрчиж байгаа тул ёс зүйн асуудал дээрээ онцгой анхаарахыг санууллаа. Уулзалтын үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхтуяа олон нийтийн сүлжээгээр байр сууриа илэрхийлэхдээ буруу үг хэрэглэж, хэм хэмжээнээс давсан үйлдэл гаргасандаа Ардчилсан намын гишүүд, дэмжигчид хийгээд олон нийтээс уучлалт хүслээ.
