Монгол Улсын гавьяат тамирчин, хүндийн өргөлтийн спортын олон улсын хэмжээний мастер Мөнхжанцангийн Анхцэцэг хоёр дахь хүүхдээ өлгийдөн авахаар зэхэж буй баярт мэдээ байна.

Тэрбээр цахим хуудастаа жирэмсэн үеийн зургаа хуваалцсан бөгөөд ойр дотныхон, спортын хамт олон нь халуун баяр хүргэсэн байна.
Дэлхийн аваргын медальт, тивийн болон олон улсын тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа тамирчин бүсгүй ийнхүү спортын амжилтын зэрэгцээ гэр бүлийн амьдралдаа ч аз жаргалаар бялхаж байна.
Гэр бүлд нь аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе .

