А.Туяа Валентины баярыг тохиолдуулан өөрийн цахим хуудсандаа хайртдаа зориулсан онцгой стайлинг бүхий зургаа нийтэлжээ.
Тэрбээр хар өнгийн боди, улаан өнгийн гуя давсан оймс хослуулж, минимал атлаа дур булаам төрхийг бүрдүүлсэн байна.

Жүжигчин бүсгүй уран бүтээлээсээ тодорхой хугацаанд хөндийрсөн бөгөөд хожуу гэр бүл зохиож, ээж болсон билээ.

Энэ удаагийн Валентины баярын төрх нь түүний эмэгтэйлэг, өөртөө итгэлтэй хэв маягийг дахин тодотгов.


