Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

    06/12/2026

    Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

    06/12/2026

    УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

    06/11/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Нийтийн тээврийн автобусаар зорчиж байгаа бүх иргэнийг төлбөрөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр хаалт байршуулжээ
Мэдээ

Нийтийн тээврийн автобусаар зорчиж байгаа бүх иргэнийг төлбөрөө төлдөг болгох зорилгоор орох хаалган дээр хаалт байршуулжээ

Эрхэм админBy Эрхэм админ02/13/2026Сэтгэгдэл байхгүй2 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Энэ тухай нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг “ДЮЦ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мөнхдалай “Нийтийн тээврийн автобусанд суусан 10 хүний 4-5 нь төлбөрөө төлөхгүй явдаг буруу соёлтой байдаг. Тийм учраас манай компани өөрсдийн зардлаар Ч:19А Гадна тойруугийн эцэс-Сансар чиглэлийн нэг автобусанд ухаалаг хаалтыг хоёрдугаар сарын 1-нээс туршилтаар ашиглаж эхэлсэн.

19А чиглэлийн автобусны 2025 оны арванхоёрдугаар сар, 2026 оны нэгдүгээр сарын дундаж орлогыг туршилт эхэлснээс хойших энэ сарын ес хоногийн орлоготой харьцуулахад мэдэгдэхүйц өөрчлөлт гарч байгаа. Нэг сарын дараа орлогын талаар нарийн тоо гарна. Үүний дараа цаашид уг хаалтыг нэмж суурилуулах эсэхээ шийдэх юм.

Ухаалаг хаалтыг БНХАУ-аас авсан бөгөөд нэг минутад 34 хүнийг оруулах хүчин чадалтай, Yutong үйлдвэрийн автобусанд зориулагдсан төхөөрөмж. Зүүн Европын хэд хэдэн улс ашигладаг. Төхөөрөмжийг авчраад системийг хөгжүүлэхэд нэлээд зардал гарсан. Зөвхөн хаалгыг 4 сая орчим төгрөгөөр авсан. Ослын үед автоматаар доош унах үйлдэлтэй.

Автобусанд суусан иргэд, хүүхэд болон ахмад настнууд картаа уншуулах үүрэгтэй. Иргэд үүргээ биелүүлж, автобусны ашиг орлогыг нэмэх зорилгоор уг төхөөрөмжийг иргэдэд төвөг болохгүй байдлаар суурилуулсан. Мөнгөө төлөөгүй иргэд буцаад буух гэхээр өөдөөс нь хүмүүс чихэж орж ирж буулгахгүй нөхцөл байдал үүсэж байгаа тул зөвхөн мөнгөө төлж байгаа зорчигчдод үйлчлэх тухай санамжийг автобусны дотор, гадна талд наагаад байгаа юм.

Олон нийтийн сүлжээнд иргэдийн дийлэнх нь эерэг сэтгэгдэлтэй байгаа бол автобусаар мөнгө төлөхгүй зорчих хүсэлтэй хүмүүс шүүмжилж байгаа юм болов уу гэж харж байгаа. Одоогийн байдлаар бэлэн мөнгө төлөхөд жолооч товч дарах байдлаар иргэдийг зорчуулж байгаа. Автобусан доторх бэлэн мөнгөний хайрцаг дээр уншигч төхөөрөмж авахаар судалж байгаа. Ингэснээр тал мөнгө, 1,000 төгрөг бус 200, 300 төгрөг хийдэг явдлыг зогсоох юм” хэмээн ярьжээ. Автобусанд сууж байгаа иргэн төхөөрөмж дээр картаа дарж мөнгөө төлөөгүй бол уг хаалт нээгддэггүй байна.

Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв

06/12/2026

Төв аймгийн Засаг дарга асан, Барилгын хөгжлийн төвийн дарга Д.Мөнхбаатарын хэрэг прокурорт шилжлээ

06/12/2026

УИХ-ын дарга С.Бямбацогт: Хариуцлага, сахилга баттай “Сайн парламент”-ыг төлөвшүүлэхэд УИХ-ын гишүүний зөвлөхүүдийн мэдлэг чадвар, үүрэг оролцоо маш чухал

06/11/2026

Ч.Хүрэлбаатар буудлын өрөөнд дайрч орсон үйлдэлдээ уучлалт гуйлгахаар шүүхээр ханджээ

06/11/2026

Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг 6 жил байхаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл боловсруулжээ

06/11/2026

Дуучин А.Хаянхярваа ам нээв

06/11/2026

Жүжигчин З.Ононгийн усны дусал мэт адилхан охид

06/11/2026

Монголын баячуудын өв залгамжлагчид нэг дор

06/11/2026

Б.Цэцэг: Сэлбийн төслийг надаар хийлгэсэн бол ийм лав ийм зүйл хийхгүй байсан харамсаж байна

06/11/2026

Н.Ундрал, А.Чингүүн нар гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

06/09/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.