Жүжигчин А.Гэрэлцэцэг өөрийн сурагч байх үеийн сургуулийн хүмүүжлийн арга барилын талаар сошиал орчинд байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “10 жилд өглөө хичээлд ирэхэд эрхлэгч маань сурагчдыг орж ирэхийг нь харж зогсдог байсан. Нүүрээ будсан, хумсаа будсан, аальгүйтсэн хэв маягтай бол хичээлд оруулдаггүй, суулгадаггүй байлаа. Охидын үзлэг үргэлж явагддаг. Ангиараа нийлж буруу зүйл хийвэл эрхлэгч мэдчихсэн байдаг. Хичээл дундуур орж ирээд яагаад болохгүй талаар тайлбарладаг байсан” хэмээн дурссан байна.
Мөн тэр үедээ өөрөө ч бусад охидын адил нүүрээ будаж, өргөн өмд өмсөхийг хүсдэг байсан ч сургуулийн дэг журам тийм боломж олгодоггүй байсныг хэлжээ.
Харин өнөөдөр эргэн харахад,
“Тэр л миний хамгийн сайн суурь хүмүүжил байж дээ гэж боддог. Миний сурсан сургууль хамгийн сайн хүмүүжлийг өгсөн” хэмээн онцолсон байна.
Жүжигчин А.Гэрэлцэцэгийн энэхүү бичвэр нь сургуулийн хүмүүжил, сахилга бат хүүхдийн төлөвшилд ямар чухал болохыг илэрхийлжээ.

