ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газраас ирүүлсэн 08-00-02/05/10-00/06 дугаартай удирдамжийн дагуу Хан-Уул дүүрэгт байрлах “Цэтт фүүд” ХХК-ийн “Хүннү” нэрийн бууз үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар дараах зөрчлүүд илэрлээ. Үүнд: Үйл ажиллагааны дүгнэлтгүй Ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй Бохир орчинд үйлдвэрлэл явуулсан Мал эмнэлгийн гэрчилгээ, баталгаажилтгүй түүхий эд ашигласан Уг зөрчлүүдтэй холбогдуулан Нийслэлийн Прокурорын газрын Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүлээд байна. Мөн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээс 3 төрлийн дээж авч, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын төв лабораторид шинжилгээнд хамруулсан бөгөөд шинжилгээний хариу хараахан гараагүй, хяналт шалгалт үргэлжилж байна.
Зохиогч: Эрхэм админ
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.02.04) энэ оны наймдугаар сард манай улсад болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын бэлтгэл ажилтай танилцахаар ирээд байгаа тус конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, хатагтай Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа. Нүүдлийн мал аж ахуйн уламжлалт ахуй, заншилтай манай улс дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө, цөлжилт, газар бэлчээрийн доройтлыг хамгийн сэргэг мэдэрч, бодитоор амсаж буйн хувьд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын зорилго, үр дүнг анхнаас нь тууштай дэмжиж ирснийг Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд онцолж, COP17 хурлын бэлтгэл ажлын талаар товч танилцууллаа. Энэхүү олон улсын хурлыг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад хууль…
Дуучин Ука “The Voice of Mongolia” тайзнаа цагаан даашинз, ретро хэв маягтай имижээрээ олны анхаарлыг татлаа. Түүний тайзны гоо зүй, инээмсэглэл, өөртөө итгэлтэй төрхийг фенүүд нь “Монголын Мэрилин Монро” хэмээн тодорхойлов. Ука урлагийн тайзнаа зөвхөн хоолойгоороо бус, дүр төрх, стиль, энергиэрээ дахин нэг удаа ялгарч чадлаа.
Төрийн албаны зөвлөлөөс 2025 оны 10 сараас 16 яаманд Хүний нөөцийн аудит хийж эхэлжээ. Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдагва ахалж яам бүрд долоо хоног өрөө гаргуулан, цай хоол зөөлгөж, “би аудит орж байгаа шүү” гээд сүрдүүлж дайлуулж эхэлснээр дуусгаагүй он дуусжээ. Гэтэл гэнэт энэ оны нэгдүгээр сарын 27-нд бүх Төрийн нарийн бичгийн дарга нарыг дуудан өрөөндөө “цам харайж” гарын үсэг зуруулжээ. Гэтэл яг үнэндээ ТАЗ-д хүний нөөцийн аудит хийсэн нэрээр бөөн судалгаа, баримт гаргуулан ажиллаж бас бус олон хувийн ажил гуйлгаа амжуулсан ч дүнг нь хэлээгүй ТАВ дахь сардаа оржээ. Ингэж шалгаж аудитлаж үр дүнгүй ажил болгож байдгийг хэзээ болих…
XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээн ёслол төгөлдөр эхэллээ. Батлан хамгаалахын сайд Д.Батлут тус тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ үндэсний өв соёл, ёс заншлаа дээдлэх нь эх оронч үзлийн салшгүй хэсэг болохыг онцолж, нийт багуудад амжилт хүссэн юм. Энэ удаагийн тэмцээнд анги, байгууллагын захирагч (дарга) нар заавал дуулах дууны төрөлд өрсөлдөж байгаагаараа онцлог болж байна. Монгол түмний төрт ёс, уламжлал, зан заншлыг түгээн дэлгэрүүлэх, алба хаагчдын эх оронч үзэл, эв нэгдэл, хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёлын үнэт зүйлсээр…
Жүжигчин А.Алтанхуяг аав болж, амьдралынх нь баярт мөч тохиолоо. Тэрбээр өмнө нь нэг хүүтэй байсан бол ийнхүү хоёр хүүгийн аав болж байна. Тэрээр ханьдаа зориулан: “Чи бол миний сонгосон хамгийн зөв хувь тавилан” хэмээн сэтгэл догдлуулсан үгийг олон нийтэд хуваалцжээ. Шинэхэн аав, ээжид аз жаргал, эрүүл энхийг хүсье
Түүхч Ё.Отгонбаяр, А.Энхбат нараас их жанжин Д.Сүхбаатарын Францаас сурвалжлан олж, судлан баталсан, 20 настай үеийнх нь хоёр ширхэг өнгөт зураг хүндэтгэл дүүрэн гардан авлаа. Их жанжны мэндэлсэн өдрөөр ийм түүхэн нандин дурсгал хүлээн авснаа бэлгэшээж байна. Ардын нам, Ардын засгийг үндэслэн байгуулалцаж, шинэ цагийн Монгол Улсын тулганд галыг нь асаасан эх орончийн цэл залуухан дүр төрхийг Та бид харж байна. Тусгаар тогтнолын төлөө амь биеэ зориулсан эх орончдын бүтээсэн үйлс, байгуулсан гавъяаг мартах учиргүй.
НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногтоо багтаан иргэдийн шилжүүлнэ Сангийн яамнаас “Энэ долоо хоногт багтаан шилжүүлж дуусгана. Нийт 112 тэрбум төгрөгийн буцаан олголтыг шилжүүлнэ” гэв. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг 1.3 сая иргэн авах юм
Суудлын автомашинууд мөргөлдсөний улмаас дөрвөн хүн амиа алдаж, нэг хүн хүнд гэмтсэн осол гарчээ. Тодруулбал, Ховд аймгийн Манхан суманд өчигдөр буюу энэ сарын 1-ний 09:00 цагийн орчимд Онцын хотгор гэх газарт Toyota Probox маркийн автомашин Toyota Prius-30 маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас 24-62 насны дөрвөн иргэн нас барж, нэг хүн хүнд гэмтсэн байна. Иймд цагдаагийн байгууллагаас хол замд анхаарал болгоомжтой зорчихыг сэрэмжлүүллээ.
Ice Top хамтлагийн гишүүн, реппер Бообий хөдөө нутгийг зорьж, мал дээр гарсан талаараа олон нийтийн сүлжээндээ хуваалцжээ. Тэрбээр хөдөөгийн амьдрал, мал ахуйн аж ахуйд оролцож буй агшнаа цахимаар нэгэн хэвлэлд яриа өгчээ. Фэнүүд нь түүний энгийн, бодит амьдралд ойр дүр төрхийг сайшааж, “хөдөөгийн амьдрал зохиж байна”, “жинхэнэ монгол эр” хэмээн сэтгэгдэл үлдээсэн байна шүү
