Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

    07/19/2026

    Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

    07/19/2026

    ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

    07/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Гэмт хэрэг»МУГТ Т.Үйтүмэн нарт холбогдох хэрэг 16 дахь удаагаа хойшиллоо
Гэмт хэрэг

МУГТ Т.Үйтүмэн нарт холбогдох хэрэг 16 дахь удаагаа хойшиллоо

coolНийтэлсэн: cool02/26/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Гавьяат тамирчин, боксчин Т.Үйтүмэн эхнэр О.Отгонжаргалын хамт “Баруун түмэн буян” ХХК гэх буяны үйлчилгээ үзүүлдэг компанитай. Тэрбээр ЯТТ-ийн дарга нарт хахууль өгч өөртөө давуу байдал үүсгэсэн хэрэгт буруутгагдан шүүхээр хэргийг хэлэлцэж байгаа. Тодруулбал, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн удирдлага, эмч нар болон Шуурхай удирдлагын төвийн албан тушаалтнуудаас гэртээ нас барсан, өвчний онош тодорхой буюу цагдаагийн байгууллагад шалгуулах шаардлагагүй гэж үзсэн үйлчлүүлэгчийнх нь гэрийн хаягийг авч, улмаар талийгаач нарын шарилыг гэрээс нь зөөж, эмнэлгүүдийн цогцос хадгалах газарт хүргэж өгсөн үйлчилгээний төлбөрийг ар гэрээс авдаг байсан аж.  Ийнхүү талийгаач нарын шарилыг зөөж, өөртөө давуу байдал олж авахын тулд дээрх албан тушаалтнуудад хахууль өгдөг байсан гэх хэрэгт холбогдсон байна. Албан бус мэдээллээр буяны компаниуд Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга асан С.Ариунболд, Шуурхайн удирдлагын төвийн 103 хариуцсан хэлтсийн дарга асан Т.Бат-Ирээдүй нарын эмч нарт 100 сая төгрөгийн хахууль өгсөн нь тогтоогдсон гэх мэдээлэл байдаг.

Энэ хэрэгт  Э.Наранбадрах, Б.Тайванбат, М.Наранбайгаль, Б.Цолмонбаяр, М.Баасандорж, О.Даваахүү, Г.Одхүү, Б.Ууганбаатар, З.Баярсайхан, М.Хүрэлбаатар, Г.Гантуяа, С.Ариунболд, Н.Баяраа, Д.Майцэцэг, Г.Наранжаргал, Т.Бат-Идэр, А.Батчулуун, М.Лхагва-Очир, Г.Отгон-Эрдэнэ, Б.Бат-Ирээдүй, Ц.Төрболд, Т.Ариунжаргал, Н.Ууганцэцэг, Т.Үйтүмэн нарт Эрүүгийн хуулийн 22.4-3, 22.5-1-д зааснаар   2024 оны 05-р сарын 29-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг мөн оны 08-р сарын 06-ны өдөр шүүхэд шилжүүлсэн.

Уг хэрэг шүүхэд шилжээд нэг жил 10 сар болоход нийт 15 удаа шүүх хурал товлогдон зарлагдсан ч өнөөдөр дахин хойшиллоо. Тодруулбал, өмнөх шүүх хурлууд

  • Өмгөөлөгч шүүх хуралдаан давхардсан үндэслэлээр – зургаан удаа
  • Өмгөөлөгч өвчтэй үнэслэлээр- Дөрвөн удаа
  • Гадаадад ажиллаж байгаа үндэслэлээр – нэг удаа
  • Ар гэрийн гачигдал үндэслэлээр – нэг
  • Шүүгдэгч нар согтуу ирсэн гэх үндэслэлээр- хоёр
  • Шүүгдэгч өвчтэй үндэслэлээр-  тав
  • Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралд ирээгүй- хоёр
  • Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй үндэслэлээр хоёр удаа нийт 15 удаа хойшилжээ.

Өнөөдрийн шүүх хуралдаан иргэдийн төлөөлөгч ирээгүй, шүүгдэгч Д.Майцэцэг ирээгүй,  Өвөрхангай аймагт хоригдож байгаа шүүгдэгч Ц.Төрболд ирээгүй буюу 461-р хорих анги руу шилжүүлээгүй, өмгөөлөгч ирээгүй,  өмгөөлөгч нар хүсэлт ирүүлсэн  тул  хойшлов.

Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

А.Баярмаа

гэмт хэрэг шүүх хурал
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
cool

Холбоотой мэдээ

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026

П.Анужингийн төрсөн аав Р.Буд манай дуранд

07/19/2026

Киви Халиунаагийн нөхөр, дуучин асан Анхбаяр манай дуранд

07/19/2026

Укагийн дэгжин төрх олны анхаарлыг татлаа

07/19/2026

Сагсайн наадамд бөхийн дүрэм зөрчигдөв үү?

07/19/2026

Дуучин Эгшиглэн хар тамхины хэргээр ЯЛ АВЛАА

07/18/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.