Зохиогч: Эрхэм админ

Өнгөрсөн лхагва гарагт 2025 оны НӨАТ-ын сугалаа явагдаж дөрөвдүгээр улирлын азтанууд тодорсон. Тэгвэл өнөөдрөөс буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхлэх юм байна. НӨАТ-Ын Буцаан Олголтыг Улирал Тутам Шилжүүлдэг Бөгөөд, 1-р улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард, 2-р улирлын буцаан олголтыг долдугаар сард, 3-р улирлын буцаан олголтыг аравдугаар сард, 4-р улирлын буцаан олголтыг дараа оны нэгдүгээр сард тус тус багтаан иргэдэд олгодог билээ. Үүний дагуу өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхлэх юм.

Read More

Өнгөрсөн хавар Тайланд улсад Элчин сайд А.Төмөр-ын эхнэр 17 давхраас унаж, харамсалтайгаар нас барсан хэрэг гарсан билээ. Элчин сайд А.Төмөр Тайланд улсад 16 метр өндөр, 30 тонн жинтэй Жанрайсаг бурхныг бүтээлгэжээ. Тус бүтээлийг тусгай зориулалтын материалаар урласан бөгөөд бурхны шашинтай гадаад улсад Монгол хүн анх удаа Жанрайсаг бурхан бүтээсэн түүхэн үйл явдал болсон байна.

Read More

Филиппин улсад зохион байгуулагдаж буй Азийн аврага шалгаруулах тэмцээнд оролцож эхний зургаан тэмцээнээс 1,2 байр, грүппийн тэмцээнд аварга, Филиппин улсын аварга болжээ. Түүнийг одоо дөрвөн том тэмцээн хүлээж байгаа аж. 40 үүлдрийн 600 нохойтой өрсөлдөж байна. Энэ тэмцээн нь дотроо олон төрөлтэй бөгөөд нас, хүйс, ур чадвар, гэх мэт зүйлээс хамаараад тэмцээнүүд нь өөр байгаа аж. Шүүгчид болон олон нийтийн зүгээс монгол банхарт ам сайтай байгаа бөгөөд түүний байгалиас өгсөн өгөгдөл зан авир төрхийг нь биширч буй аж .

Read More

Жүжигчин Г.Нарансолонго сошиал хуудсаараа дамжуулан гэр бүлийнхээ талаар дулаахан, хөгжилтэй үгсийг хуваалцжээ. Тэрбээр “Надад нэг ийм хөөрхөн хоёр залуу байдаг юм. Нэгийг нь би гуйж зургаа авахуулдаг, нөгөөх нь намайг гуйж зураг авахуулдаг” хэмээн хүү, нөхөр хоёроо ёжилсон өнгө аястайгаар тодорхойлсон байна. Түүний энэхүү нийтлэл нь дагагчдынх нь сэтгэлийг хөдөлгөж, “хөөрхөн гэр бүл”, “жинхэнэ аз жаргал” гэх мэт эерэг сэтгэгдлүүдийг олноор нь авчээ. Жүжигчин бүсгүйн хувьд уран бүтээлээс гадна гэр бүлийн халуун дулаан агшнуудыг ийнхүү энгийн, бодит байдлаар хуваалцдгаараа олны хайр хүндэтгэлийг хүлээдэг билээ.

Read More

Монголын хип хоп урсгалын уран бүтээлч Цэцээ гэр бүлээ өргөтгөн хүүтэй болж, таван гишүүнтэй айл болсон байна. Түүний гэргий Д.Саруул нь Д.Дамбa-ын охин бөгөөд аав нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци-ийн Ерөнхийлөгчөөр ажилладаг юм. Хосууд ийнхүү хоёр хүүтэй байсан бол бүл нэмж , аз жаргалтай гэр бүлийн амьдралаа улам бататгасан бөгөөд ойр дотныхон, фенүүд нь цахим орчинд баяр хүргэж, сайн сайхныг хүсэн ерөөж байна. Реппер Цэцээгийн хувьд уран бүтээл, гэр бүлийн амьдралаа хослуулан авч яваа цөөн уран бүтээлчдийн нэг бөгөөд түүний хувийн амьдрал олны анхаарлыг татсаар ирсэн билээ.

Read More

Монгол Ардын намын дарга, Улсын Их Хурлын дарга Н.Учрал зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт энэ сарын 21-24-нд ажиллаж дээрх аймгуудын Монгол Ардын Намын хорооны үйл ажиллагаатай танилцаж, намын бодлого, зорилтын талаар мэдээлэл өглөө.  Тэрбээр Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хороонд энэ сарын 24-нд ажиллаж намын гишүүд, дэмжигчидтэй уулзсан юм. Монгол Ардын Намын дарга уулзалтын эхэнд “Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллалаа. Зүүн гурван аймаг нь нэг бүс болсон учир энэ бүсээс сонгогдсон УИХ-ын гишүүд зөвхөн нэг аймгийн төлөө биш, нэг бүсийн хэмжээнд бодож, төлөвлөж, зорьж ажиллах хэрэгтэй. Монгол Ардын Намын “Ард түмэндээ эргэн ирнэ” гэдэг үг бол энэ нам ард түмнээсээ…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд Хэнтий аймагт ажиллаж, парламентаас дэвшүүлсэн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд иргэд, олон нийтийн санал, бодлыг нээлттэй сонсож, тулгамдсан асуудлуудаар санал солилцлоо. Уулзалтаар өнгөрсөн намрын ээлжит чуулганы хугацаанд УИХ-аас баталсан хууль, тогтоомжуудаас танилцуулж, бүс нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлууд, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд нээлттэй ярилцсан юм. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга хэлэхдээ, Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хууль нь эдийн засаг дахь төрийн оролцоог хумих, хувийн хэшлийг дэмжихийн зэрэгцээ олон нийтийн саналд үндэслэн хүний хөгжил,эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарснаараа онцлогтой хэмээн тодотгов.…

Read More

16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноолоо. Харин хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-эрдэнэ, Э.Ган-эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханыг цагаатгалаа. Мөн гэмт хэргийн хор хохирол болгож, Ц.Дагвадоржийг 256 сая төгрөгийг 16 настай амь хохирогч Ч.Шинэсарангийн ээж Г.Отгонтуяад, 205 сая төгрөгийг 32 настай амь хохирогч З-н хууль ёсны төлөөлөгчид гаргаж өгөхөөр шийдвэрлэв.

Read More

Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурлын болон Засгийн газрын гишүүд өнөөдөр (2026.01.22) Дорнод аймгийн Чойбалсан суманд ажиллаж байна. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд орон нутгийн иргэдэд парламентын бодлого, шийдвэр, баталсан хууль тогтоомжуудаас танилцуулж, эрх зүйн шинэчлэлдээ тэдний санал, бодлыг тусгахаар ийнхүү зүүн бүсийн аймгуудад ажиллаж байгаа юм. Улсын Их Хурлын дарга Н.Учрал орон нутаг дахь томилолтынхоо эхэнд “Хүүхэд-Эрдэнэ” хүүхэд хамгааллын төслийн багийнхантай уулзлаа. 2025 оноос аймгийн хэмжээнд төр, иргэний нийгмийн байгууллага, олон нийтийн хамтын оролцоонд түшиглэн хэрэгжсэн уг төслийн хүрээнд 14 суманд хамтарсан 25 баг ажиллаж, хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлж эхэлжээ. Энэ хугацаанд урьдчилан сэргийлэх чиглэлээр 1091 ажил,…

Read More

Улсын Их Хурлын дарга Н.Учрал ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд орон нутгийн иргэдэд парламентын бодлого, шийдвэр, баталсан хууль тогтоомжуудаас танилцуулж, эрх зүйн шинэчлэлдээ иргэдийн санал, бодлыг тусгах зорилгоор Улсын Их Хурлын гишүүд, сайд нарын хамтаар (2026.01.22) Дорнод аймагт ажиллаж байна. Өнөөдөр Хэрлэн сумын иргэдтэй уулзаж, монгол хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаж зөрчсөн, хааж боосон хууль, журмын хүндрэлээс салж, хүнд суртлын гох дэгээг тайлахаар “Чөлөөлье” санаачилга дэвшүүлэн, хэрэгжүүлж эхэлснээ Улсын Их Хурлын дарга танилцуулав. Энэхүү санаачилга нь Монгол Улсын иргэн бүрд Үндсэн хуульд заасан иргэний 59 эрх, эдийн засгийн 24 эрх, улс төрийн 14 эрхийг нь баталгаатай эдлүүлэхийн төлөө эрх зүйн эрүүл…

Read More