16 настай охин болон 32 настай эмэгтэйн амь насыг онц ноцтойгоор хохироосон гэмт хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноолоо. Харин хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-эрдэнэ, Э.Ган-эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгалаа. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханыг цагаатгалаа.

Мөн гэмт хэргийн хор хохирол болгож, Ц.Дагвадоржийг 256 сая төгрөгийг 16 настай амь хохирогч Ч.Шинэсарангийн ээж Г.Отгонтуяад, 205 сая төгрөгийг 32 настай амь хохирогч З-н хууль ёсны төлөөлөгчид гаргаж өгөхөөр шийдвэрлэв.

