2023 оны 12 дугаар сарын 7-ны өдөр гарсан НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ хууль Үндсэн хуульнд заасан иргэдийн хувийн өмчтэй байх, хувийн өмчөө ашиглах эрхэнд халдсан. Дэлхийд түгжрэлийг машины тоог хязгаарлаж, иргэдийн хувийн өмчөө ашиглах эрхэд халдах замаар шийдвэрлэдэг ардчилсан хуулийн засаглалтай орон байхгүй. Автомашины дугаарын ийм хязгаарлалт ганц нэгхэн коммунист, эсхүл коммунист нам эрх барьдаг улсад л байсан түүхтэй. Ардчилсан оронд машины тоог хязгаарлах биш, зам нэмэх, уртасгах гэх мэт замын хөдөлгөөний бусад зохицуулалтаар шийдвэрлэдэг. НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ хууль ньҮндсэн хуульд нийцэхгүй учраас 2024 оны сонгуулийн дараанаас НИТХ болон Хотын захиргаанаас гаргасан тогтоолын…
Зохиогч: Эрхэм админ
“Гэрэл медиа групп”, “Зөвийг шүгэлдэгчид” ТББ хамтран Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтан “Хэвшмэл ойлголтоо өөрчилье” уриатай “Баяр уу? Эрх үү? нөлөөллийн ажлыг хийж хэрэгжүүлэхээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Нөлөөллийн ажлын зорилго нь: Нийгэмд гүн суусан, түгээмэл хэрэглэгддэг, эмэгтэйчүүдийг дорд үзсэн үг хэллэг, хандлага, уламжлалт хэвшмэл ойлголтуудыг олон нийтэд ил гарган шүүмжлэлтэйгээр эргэцүүлэхэд уриалах, улмаар хүн бүрийг хүйсээр бус чадвар, сонголт, үнэ цэнээр нь үнэлдэг хандлагад шилжих нийгэм соёлын орчныг бүрдүүлэхэд орших юм. Нөлөөллийн ажлыг угтан гуравдугаар сарын 5-ны өдөр 1000 эмэгтэй, 1000 амьдрал нийгмийн хэлэлцүүлэг зохион байгуулах, эмэгтэйчүүдийн талаарх хэвшмэл ойлголтуудыг олон нийтэд контентоор дамжуулан…
Э.Чулуунчимэг дуучин Б.Гүрбадамтай хос дээл хийлгэжээ Тэд энэхүү хос дээлээ удахгүй хийх клипны зураг авалтандаа зориулан тусгайлан урлуулсан бололтой. Монгол өв соёлыг орчин үеийн уран бүтээлтэй хослуулсан энэхүү шийдэл нь фенүүдийнх нь анхаарлыг татаж байна
“Aqua Garden” хотхоны зүгээс өнөөгийн нөхцөл байдалтай холбоотой мэдээлэл өглөө. А.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийлсэн байна.Анхнаасаа “Усан парк” барих зориулалттай газар байгаагүй.Орон сууц барих зориулалттай л газар байсан.“Усан парк” баригддагаараа баригдана.2007 онд НИТХ-аас 40 мянган айлын орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр Хан-Уул дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт буюу төмөр замын урд талд 11.8 га газар хэрэгжих гурван үе шат бүхий төслийн саналыг дэмжсүгэй гэх тогтоол гарсан. Энэ дагуу орон сууцны зориулалттай газар авч, үүнд нь бид санаачилгаараа усан парк барих санаачилгыг гаргасан. Энэ бүтээн байгуулалт бидний дөрвөн хүний хөрөнгө, банкны зээл, 650 гаруй урьдчилгаа өгсөн иргэний хөрөнгөөр боссон. Одоогоор бид 20…
Монголбанк 700 даваад байсан ажилтнаа 126-гаар цөөлж, эрс цомхотгосон байна. УИХ-ын дарга Н.Учрал Төв банкны шинэ Ерөнхийлөгчид данхар бүтцээ танах чиглэл өгсөн. С.Наранцогт Монголбанкны 19 газар, хэлтсийг 10 болгож, 9-ийг татан буулгаснаа УИХ-ын даргад хоёр өдрийн өмнө танилцуулсан. Төв банк 500 хүрэхгүй ажилтантай байсан ч дөрвөн жилийн дотор 700 гаруй болсон талаар УИХ-ын дарга, гишүүд шүүмжилж байсан юм. Төв банкны шинэ Ерөнхийлөгч томилогдохдоо хэлж байсны дагуу ийнхүү төрийн хэмнэлтийн хууль хэрэгжүүлж, давхардал хийдлээ арилгаж эхэллээ. УИХ-ын дарга Н.Учрал Монголбанкны Ерөнхийлөгч, Улсын Ерөнхий аудитортай уулзаж, 10 их наядын алдагдал үүсгэн, мөнгө хэвлэж, ханш унаган ард иргэдэд үүрүүлсэн асуудлыг хянан шалгахыг чиглэл…
Дөрвөн жилийн дотор ажилтны тоо нь 400 гаруйгаас 700 болж данхайсан Монголбанк цомхотгол хийж байна. Эх сурвалжийн мэдээлснээр өнөөдөр 126 ажилтан чөлөөлөгдсөн байна. УИХ-ын дарга Н.Учрал Төв банкинд давхардал хийдлээ арилгаж, данхар бүтцээ танах, мөнгө хэвлэж, цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцыг хөөрөгдсөн асуудалд хяналт шалгалт хийх чиглэл өгсөн. С.Наранцогтыг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томилох үеэр УИХ-ын дарга, гишүүд орон тоо хэт данхайсныг хурцаар шүүмжилж, төрийн хэмнэлтийн хууль хэрэгжүүлэхийг анхааруулж байсан юм. Төгрөгийн ханш тогтвортой барих үндсэн үүрэгтэй Төв банк мөнгө хэвлэж, 10 их наядын алдагдалд орж, цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцын хор уршгийг ард иргэд нуруундаа үүрч ирсэн асуудлыг ч хянан шалгахаар болоод байна.…
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.01.20) Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Солар Повер Монголиа” ХХК-ийн нарны цахилгаан станцтай танилцлаа. Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орнуудын нэг. Иймд ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь нэн тэргүүний, стратегийн зорилт юм. Улсын Их Хурал энэхүү стратегийн зорилтод онцгой анхаарал хандуулж, Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн хүрээнд ногоон эдийн засгийг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлэх, энэ төрлийн тархмал эх үүсвэр хөгжүүлэх, улмаар эрчим хүчний импортоос хараат байдлыг бууруулах тодорхой арга хэмжээ авч ажиллахыг Засгийн газарт даалгасан. Хууль тогтоомж…
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров гуай хүү Ж.Дамдинцэрэн, ач хүүгийн хамт халуун оронд амарч байна.
Цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Энх-Амгалангийн хүү, ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх тасгийн мөрдөгч асан Э.Баясгалан залилангийн ХЭРГҮҮДЭЭР шалгагдаж байна. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангийн НЭГ Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст залилангийн НЭГ Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст залилангийн НЭГ Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст залилангийн ХОЁР нийт ТАВАН хэргээр шалгагдаж байгаа ажээ. Үүнээс гадна цагдаагийн дотоод хяналт аюулгүй байдлын газарт тус тус шалгагдаж байна. Өдгөө дээрх хэргүүдийн Сонингохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдсан 2405006911649 тоот хэргийн мөрдөн байцаалт дуусч шүүхэд шилжжээ. Цагдаагийн бэлтгэл хурандаа Ч.Энх-Амгалангийн хүү ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх тасгийн мөрдөгч асан Э.Баясгалан, Ц.Хойлогдорж нарыг Эрүүгийн хуулийн 17.3.2.2-д заасан…
Япон улсын Токио хотод 2026.01.17,18 ны өдрүүдэд зохион байгуулагдсан “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээний Монголын үндэсний шигшээ баг Монголын Парапауэрлифтингийн пара тамирчидийн нэгдсэн холбооны тамирчид оролцож тус тэмцээний Насанд хүрэгчидийн эрэгтэйчүүдийн -59 кг-ийн жинд Олон улсын хэмжээний мастер Даваа-Очирын Жигмэд 153 кг жин шахан мөнгөн медаль-65 кг жинд ОУХМ А.Амартайван 157кг шахаж Алтан медаль+107 кг Хөдөлмөрийн баатар МУГТ Э.Содномпилжээ 240кг шахаж Алтан медаль тус тус авлаа. Энэ тэмцээн нь 2026 оны 1-р сарын 17–18-ны өдрүүдэд Токио хотын Plaza Heisei ордонд болж, Японы Пара пауэрлифтингийн холбооноос зохион байгуулсан олон улсын чанартай нэр хүндтэй тэмцээн боллоо. Энэ тэмцээнд…
