Олимпийн мөнгөн медальт, Дэлхийн аварга, Ази тивийн аварга Б.Баасанхүү гэр бүлийн хамт халуун оронд амарч, чөлөөт цагаа өнгөрүүлж байна. Тэрбээр спортын өндөр ачаалалтай улирлын дараа богино хугацаанд амралт авч, ойр дотнын хүмүүстэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлэхийг илүүд үзэж буй аж.
Зохиогч: Эрхэм админ
Сүүлийн өдрүүдэд Навчаа-гийн Инстаграмд нийтэлсэн бичлэг, сторинууд олны анхаарлыг татаж байна. Өвлийн хүйтэн үеэр халуун оронд амарч буй түүний цахим хаягт харагдах эр хүнтэй кадрууд түүнийг нялх амрагтай болсон уу гэх таамаг дагуулж байна. Одоогоор Навчаа өөрөө албан ёсоор тайлбар, баталгаа хийгээгүй тул энэ бүхэн нь олны таамаг, сошиал хардлага төдий байна.
Япон улсын нийслэл Токио хотод пара пауэрлифтингийн “2026 Japan National Para Powerlifting Invitational Championships” тэмцээн болж байна. Өнөөдөр тэмцээний 107 кг-ын жинд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ цээжнээс 240 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ. Ийнхүү Япон улсад болсон тус тэмцээнээс Монголын пара пауэрлифтингийн Үндэсний шигшээ багийн гурван тамирчин оролцож, алт, мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгийн зохиолоос сэдэвлэн бүтээгдсэн “Задлаагүй захиа” уран сайхны киноны нээлт боллоо. Тус уран бүтээл бүх кинотеатраар үзэгчдийн хүртээл болж эхэллээ.
Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Хэл бичгийн ухааны доктор, сэтгүүлч Үржингийн Хүрэлбаатар өөрийн уран бүтээл, сүүлийн үе хэвлүүлсэн номын дээжээс Хүүхдийн төв номын санд өнөөдөр /2026.01.17/ хандивлалаа. Тэрбээр “Тархины фитнес” хайку шүлгийн түүвэр, “Өлзийт өглөөний мэнд”, “Гоо марал” хүүхдийн туужийн түүвэр, “Гоомаралын адал явдал: Өвөө зээ хоёр”, “Гоомаралын адал явдал: Эмээ зээ хоёр”, “Цахим өгүүллэг”, “Оршил”, “Бясалган дуулах уу”, “Чи байх гэвэл шилдэг нь бай”, “Ухааралт өглөөний мэнд”, “Хязгаар үгүй” зэрэг нийт 11 нэрийн 120 гаруй ном, мөн япон, солонгос хэлний 300 орчим сурах бичиг, ном бүтээлүүдийг тус номын санд хандивласан байна. Эдгээр ном нь уншигч хүүхэд…
Монгол Улсын Хүчит Арслан Ц.Содномдорж охиныхоо хамт авахуулсан зургаа олон нийтэд хуваалцжээ. Тэрээр охиндоо хандан, “Шаргуу хөдөлмөр нь шаргуу амжилтын эзэн болгодог. Миний охин шаргуу хөдөлмөрийн эзэн байгаарай” хэмээн урам зориг өгсөн байна. Эцгийн энэхүү үг олон хүний сэтгэлийг хөдөлгөж, цахим орчинд эерэг хандалт авчээ.
Ардын жүжигчин С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар Увс аймгийн Улаангом хотод “Сама” нэртэй орон сууцны хотхон барьж, ашиглалтад оруулсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаж байна. Эх сурвалжуудын мэдээлснээр тус хотхон нь орчин үеийн шийдэлтэй, тав тухтай байдлыг хангасан бөгөөд тэд өөрсдөө ч уг хотхондоо хамт амьдрахаар төлөвлөсөн байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Ч.Анар, М.Энхцэцэг нарСэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсгүүр бүхий цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэглэх дэд бүтцийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчны талаарх уулзалт хэлэлцүүлэгт өнөөдөр (2026.01.15) оролцов. Төр,хувийн хэвшил, олон улсын байгууллагын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтыг дэмжих эрх зүйн орчны талаар санал солилцох зорилго бүхий энэхүү арга хэмжээнд төрийн болон төрийн бус, олон улсын 80 гаруй байгууллагын төлөөлөл хүрэлцэн ирсэн юм. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий орны хувьд ногоон хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах стратегийн зорилт дэвшүүлсэн. Ижил төстэй бусад зорилтыг бодитой хэрэгжүүлэхэд цахилгаан автомашин цэнэглэх дэд…
Сүмогийн их аварга Д.Дагвадорж нутгийнхаа спортын түүх, бахархлыг хадгалан үлдээх сайхан үйлсэд сэтгэл гаргалаа. Тэрбээр Улсын арслан Ц.Бямба-Отгоны эдэлж хэрэглэж байсан барилдааны дурсгалт зүйлсийг хадгалуулж, ирээдүй хойч үедээ үлдээхээр болжээ. Энэхүү үйлдэл нь монгол бөхийн өв соёлыг хамгаалж, алдарт тамирчдын түүхэн замналыг хойч үед дамжуулахад үнэтэй хувь нэмэр болж байна. Спортын домгуудын залгамж холбоо, нутгийн бахархлыг эрхэмлэсэн түүний энэ алхмыг олон нийт сайшааж байна.
Жүжигчин Д.Ганцэцэг сүүлийн үед бага хүүтэйгээ хамтран арга хэмжээ хөтөлж буйгаа олонд хуваалцжээ. Тэрбээр энэ талаар “Амьдрал аа гэж. Бага хүүтэйгээ хамтдаа арга хэмжээ хөтөлдөг боллоо. Тэр ч бүү хэл хүү минь Англи, Хятад хэл дээр хөтлөөд л… Амьдрал баян, амьдрах нь бүр илүү тансаг аж” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Тайзан дээр ээж, хүү хоёрын уялдаа холбоо, хүүгийн олон хэлээр чөлөөтэй хөтлөх чадвар нь оролцогчдын анхаарлыг татаж, тэднийг эерэг сэтгэгдлээр дүүргэжээ..
