Зохиогч: Эрхэм админ

Жүжигчин О.Тэмүүжингийн үрс хэдийнэ том болж, аав ээжтэйгээ эн тэнцүү алхах болжээ. Тэрбээр гэргий жүжигчин Г.Нарансолонготой амьдралаа холбоод олон жилийг ардаа үдсэн бөгөөд урлагийн хосуудын аз жаргалтай гэр бүл олны анхаарлыг татсаар байна. Сүүлийн үед тэд халуун орны амралтаар зугаалж, нар, далай, амралтыг гэр бүлээрээ эдэлж яваа бөгөөд цахим орчинд цацагдсан зургууд нь “үрс нь үнэхээр том болжээ” гэх сэтгэгдлийг дагуулж байна.

Read More

Милан, Парисын тайзнаа алхаж, CHANEL, HERMES, MAXMARA-гийн хувцсыг амилуулж явсан анхны Монгол модель Нора гадаад хүнтэй амьдралаа холбожээ. Харь оронд суурьшсан тэрээр өдгөө анхны хүүхдээ өлгийдөн авах гэж байгаа нь олны анхаарлыг татаж байна. Загварын ертөнцөөс эхэлсэн түүний хайр дурлал ийнхүү амьдралын шинэ бүлгийг нээж байна.

Read More

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр /2026.01.08/ боллоо. Хурлыг Батлан хамгаалахын сайд Д.Батлут удирдаж, “Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээлийг шалгаруулах, шагнах, урамшуулах, эргэлтэд оруулах журмын төсөл”-ийг хэлэлцсэнээр эхлэв. Энэхүү асуудлыг БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа танилцуулсан бөгөөд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн тус журмыг шинэчлэн баталснаар Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний эрдэмтэд, залуу зохион бүтээгч, судлаачдын шилдэг бүтээлийн төрөл, олгох шагнал урамшууллыг нэмэгдүүлж буйгаар онцлог. Ингэснээр батлан хамгаалах салбарын эрдэмтэд, залуу зохион бүтээгчдийн бүтээл туурвих, судалгаа шинжилгээний ажлууд эрчимжиж, оновчтой бүтээлүүдийг цэргийн хэрэгт нэвтрүүлэх, эргэлтэд оруулах, масс үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чухал түлхэц болохыг онцолсон…

Read More

БТСУХ-ны дарга, ажилтнууд ажлын байрандаа архидан согтуурч алдаа гаргаж байсан талаар бид өмнө нь хүргэж байсан. Тэгвэл энэ байдал зогссонгүй, ажлын байрны архидалт БТСУХ-ны гурван давхараас үсэрснээр үргэлжилж байна. Тодруулбал, БТСХ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дөрвөн албан хаагч өчигдөр (2026.01.08) ажлын байрандаа архидан согтуурсан бөгөөд энэ үеэр мэргэжилтэн, 30 гаруй насны эмэгтэй н.Э гэгч Спортын төв ордны гурван давхараас үсэрсэн байна. Түүнийг эмнэлэгт хүргэсэн бөгөөд хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж. Гурван давхараас үсэрсэн гэх н.Э гэгч нь ажилд ороод удаагүй байсан гэх албан бус мэдээлэл байна. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.

Read More

Казахстаны алдарт жүжигчин Мурат Бисембин өнөөдөр 53 насандаа таалал төгсжээ. Түүнийг Монголчууд “Рекитир” киноны Русланы дүрд тоглосноор нь сайн мэднэ. Мурат Бисембин сүүлийн жилүүдэд хорт хавдартай тэмцэж байсан бөгөөд шинэ оны өмнөхөн харвалтын улмаас эмнэлэгт хүргэгдсэн ч өвчин нь хүндэрч өнөөдөр нас баржээ.

Read More

Дуучин А.Хосбаяр бүл нэмжээ. Өдгөө дөрвөн охинтой тэрээр хүүтэй болж, айл гэр нь улам өнөр өтгөн боллоо. Тэрбээр баярт мөчөөхуваалцан “Энэ сайхан өдөр бид долуулаа боллоо” хэмээн сэтгэгдлээ илэрхийлж, ханьдаа талархал илгээжээ.

Read More

“Mongolian Next Top Model” шоуны ялагч, загвар өмсөгч Б.Цэрэндолгор шинэхэн амрагтай болж, хайр дурлалын харилцаагаа албан ёсоор баталгаажуулан гэрлэлтээ бүртгүүлжээ. Түүний хуримын мэдээ олон нийтийн анхаарлыг татаж, сошиал орчинд халуун ярианы сэдэв болоод байна.

Read More

Жүжигчин Г.Ундармаагийн ганц охин Бэрцэцэг насныхаа хайртай учирчээ. Тэрбээр найз залуутайгаа хамт авахуулсан зургуудаараа дамжуулан аз жаргалтай мөчүүдээ хуваалцжээ. Залуу хосын хувьд шинэхэн хайр нь олон хүний сонирхлыг татсаар байна.

Read More

Жүжигчин, найруулагч Ц.Хүсэлбаатар хөөрхөн бэр Гангамаадаа зориулж сэтгэлийн үгээ ийнхүү илэрхийллээ. “Өнөөдөр охины минь төрсөн өдөр. Хүүгийн минь хань, хайртай охин үр минь, нандин хайрын бэлэг, эмээ өвөөгийн амин сүнс ачийн минь ээж, ухаалаг зөөлхөн охин минь чамдаа төрсөн өдрийн гал халуун мэнд хүргэе. Гэрт минь гэгээ татуулан орж ирээд ‘БЭР’ гэх хүндэт нэрийн эзэн байж, хүүг минь жаргааж, зөв авч яваад аав нь хязгааргүй баярлаж явдаг шүү. Ийм сайхан үр төрүүлж өсгөсөн аав ээжид нь, ийм сайхан хүн болж төлөвшсөн охиндоо, мөн ийм охиныг бэр минь болгон илгээсэн хувь тавиланд, бурхад сахиусандаа залбиран талархдаг билээ.Эрүүл энх, элэг бүтэн байж,…

Read More