Үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж, олон сарын турш хамгийн өндөр үзэлттэй киногоор шалгарч байсан уран бүтээл бол “Шар гэгээ” кино. Тэгвэл “Шар гэгээ 2” хэмээн олны дунд хүлээлт үүсгээд байгаа “Аранжин пикчерс”-ын ээлжит уран бүтээл “Задлаагүй захиа” кино аль хэдийн кино сонирхогчдын дунд өндөр хүлээлт тээсэн киногоор нэрлэгдээд байна. “Шар гэгээ” киноны найруулагч Б.Батдэлгэр шинэ уран бүтээлийнхээ зохиолыг Б.Лхагвасүрэнгийн “Дутуу хээтэй тооно” жүжгээс сэдэвлэсэн бөгөөд “Задлаагүй захиа” киноны ард салбартаа тэргүүлэгч олон уран бүтээлчид ажиллажээ. Тэдний заримаас дурдвал киноны продюсероор та бидний сайн мэдэх “Сорил”, “Бүүвэй”, “Нусан багаяа”, “Шар гэгээ”, “Должи ажиллагаа”, “Татар” зэрэг кинонуудад продюсерын үүрэг гүйцэтгэсэн Тодгий буюу Л.Цэрэнтогтох…
Зохиогч: Эрхэм админ
Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр ирэх долоо хоногт тохионо. Энэхүү тэмдэглэлт өдрийг угтан Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуульд холбогдох гол чухал өдрүүд, үйл явдлуудыг цаг хугацааны дараалалд хэлхэн толилуулж байна.
Фантастик продакшнаас олонд танигдсан жүжигчин Б.Барслхагва буюу Барсаа өдгөө өнөр бүлээрээ Япон улсад амьдарч байгаа нь олны анхаарлыг татлаа. Тайз, дэлгэцийн уран бүтээлээрээ танил болсон тэрбээр гэр бүлийнхээ хамтаар гадаад улсыг зорьж, шинэ орчинд амьдрах болсон байна. Түүний Японд суурьшсан амьдрал, гэр бүлийнх нь сонголт сошиал хэрэглэгчдийн сонирхлыг татаж, “урт хугацаанд амьдрах уу”, “эх орондоо эргэн ирэх үү” гэх мэт яриа дагуулж эхлээд байгаа аж.
Өнөөдөр /2026.01.06/ Батлан хамгаалах яам 2025 оны тайлангийн хурлаа зохион байгуулж, өнгөрсөн онд хийж хэрэгжүүлсэн ажил арга хэмжээ, амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэж, цаашид анхаарч ажиллах шаардлагатай зарим асуудлыг хэлэлцлээ. Батлан хамгаалах яам нь 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд “Батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан хүн төвтэй бодлого хэрэгжүүлж, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлнэ” гэсэн зорилгыг тавьсан. Энэ хүрээнд Батлан хамгаалах салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зэвсэглэл техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх, гадаад харилцаа, энхийг дэмжих ажиллагаанд оролцох төрөл хэлбэрийг нэмэгдүүлэх, алба хаагчдынхаа нийгмийг хамгааллыг сайжруулахад чиглэсэн нийт 17 зорилт, 118 арга хэмжээг төлөвлөн 93,7 хувийн биелэлттэйгээр гүйцэтгэж…
Дуучин Укагийн дүү Уранзаяа олон жилийн турш ганц бие ээжийн амьдралыг сонгон амьдарч буй.Тэрбээр сүүлийн үед халуун орноор аялж, ил задгай, чөлөөт хэв маягийн хувцаслалтаараа сошиал хэрэглэгчдийн анхаарлыг татах болсон байна. Түүний өөртөө итгэлтэй төрх, задгай стиль нь эрчүүдийн харцыг булааж, сошиал орчинд ихээхэн анхаарал татаж байна. Зарим нь үүнийг түүний эрх чөлөөт амьдралын илэрхийлэл гэж харж буй бол нөгөө хэсэг нь шүүмжлэлтэй хандаж байгаа аж.
Сошиал орчинд “Өгзөг” Баярмаа нэрээрээ танигдсан фитнес тамирчин Б.Баярмаа олны анхаарлыг дахин татлаа. Хотын тансаг амьдрал, фитнес заал, камерын өмнөх гял цал төрхөө ардаа үлдээн тэрбээр хөдөө орон нутагт амьдрахаар шийдэж, хөдөө гарчээ. Түүний энэхүү шийдвэрийг зарим нь “шинэ амьдралын эхлэл” хэмээн дэмжиж буй бол нөгөө хэсэг нь “олны анхаарлаас холдох оролдлого” гэж хардаж байгаа аж. Ямартай ч нэгэн цагт фитнесийн заалд олны харцыг булааж явсан Баярмаа өнөөдөр хөдөөний бүсгүйн амьдралыг сонгосон нь сошиалд шуугиан тариад байна.
Дэлхийн алдарт Мариинский театрт гоцлол дуучнаар ажиллаж буй гавьяат жүжигчин Г.Ариунбаатар, жүжигчин Б.Баярмаа нарын хамтдаа авахуулсан дулаахан, дотно зураг сошиал орчинд олны анхаарлыг татаад байна. Тэдний энгийн атлаа хайр дүүрэн агшин олон хүний сэтгэлийг хөдөлгөж, эерэг сэтгэгдэл дагуулжээ. Хосууд өдгөө ОХУ-д амьдарч байгаа бөгөөд уран бүтээл, амьдралаа хослуулан гадаад оронд амжилттай яваа нь үзэгч,фенийхэн бахархлыг төрүүлж байна.
Өнөөдөр /2026.01.05/ “Olloo” аппликэйшний баг сэтгүүлчид болон хэвлэл мэдээллийн салбарын төлөөллүүдэд зориулсан танилцуулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалт өглөөний 08:00 цагт NEWS CAFE-д болж, салбарын олон сэтгүүлч, редакцын төлөөлөл оролцов. Тус уулзалтаар “АЛГАНД БАГТААСАН МОНГОЛ” уриатай “Olloo” аппликэйшний зорилго, үйл ажиллагаа мөн хэрэглэгчдэд болон хэвлэл мэдээллийн салбарынханд ямар хэрэгцээ, давуу тал бий болгож буйг дэлгэрэнгүй танилцуулсан юм. “Olloo” аппликэйшн нь хэрэглэгчдэд зориулсан мэдээ мэдээлэл, үнэгүй зар, цахим худалдааны төвүүд нэг дор төвлөрүүлсэн цогц платформ гэдгээрээ онцлог. Мөн тус аппликэйшн нь оноо цуглуулах системийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд илүү ашигтай шийдлийг санал болгож буйг танилцуулгын үеэр онцоллоо. Хэрэглэгчид аппликэйшнийг идэвхтэй ашигласнаар оноо цуглуулж, цаашид…
Цагдаагийн байгууллагад 2026.01.04-ний өдрийн 23.00 цагийн орчимд БЗД-ийн 27 хорооны нутаг Дунд дарь эх ….. тоотод “манай эхнэр нас барсан байна” гэх дууплага иржээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг явуулахад 30 настай, эмэгтэй М, 4 настай, эмэгтэй А, 3 настай, эмэгтэй, А нарын биед мэс ашиглан халдаж, М, 4 настай А нарын амь нас хохирсон болох нь урьдчилсан байдлаар тогтоогдоод байна. Дээрх хэрэгт ЦБ-аас ажлын хэсэг байгуулан иргэн 48 настай эрэгтэй Б-г холбогдуулан шалгалтын ажиллагаа явуулж байна. Хэргийг үйлдсэн байж болзошгүй 48 настай эрэгтэй хажуу хөрш амьдардаг байсан аж. Мөн түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй хүн байсан гэх албан бус мэдээлэл байгаа…
Соёл спорт аялал жуулчлалын сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Номинд Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна. Тодруулбал, сэтгүүлч Б.Батцэцэг нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Ч.Номинг АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан бөгөөд уг гомдлын дагуу шалгалтын ажиллагаа эхэлсэн нь энэ юм. Ч.Номинд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа аж. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.
