“Хувьсал”-аар овоглох Г.Цоггэрэл, МУГЖ У.Уранчимэг нарын охин Ц.Анударь анхны үрээ өлгийдөн авч, хүүгийн дуу цангинуулсан. Аав,ээж, эмээ,өвөө болсон тэд гэр бүлийнхээ аз жаргалтай мөчүүдийг тэмдэглэн халуун орноор зугаалж яваа бөгөөд амралтын үеийн гэрэл зургууд нь олны анхаарлыг татаж байна. Аз жаргал дүүрэн, дулаан уур амьсгалтай аяллаараа тэд шинэхэн гишүүнээ баярлуулж, амьдралынхаа шинэ хуудсыг нээжээ. Тэдний гэр бүлд аз жаргал, эрүүл энхийг хүсье.
Зохиогч: Эрхэм админ
Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр аль нэг салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг Улсын Их Хурлаас бодлогын цөмөө болгон тодорхойлж, хүний үндсэн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг тухайн чиглэлд нийцүүлэн ажиллаж байхаар тогтсон. Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачилгаар, энэ жилийг Хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг бүх шатанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн билээ. Энэ санаачилгын хүрээнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар өнөөдөр (2026.01.14) Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албаны харьяа Түр хамгаалах байранд ажиллалаа. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэрч хохирогчийг хамгаалах 23 түр байр, 16 нэг…
Жүжигчин Э.Батхүү охиныхоо төрсөн өдөрт зориулан онцгой, сэтгэл шингэсэн бэлэг барьжээ. Тэрбээр охиныхоо гар зургаар зурж, “Өөрөө мундаг youtuber болоорой” хэмээн ерөөл дэвшүүлсэн байна. Эцгийнхээ гараар бүтээсэн энэхүү бэлэг нь эд зүйлээс илүү дурсамж, урам зориг, хайр шингэсэн утгатай байсан бөгөөд олон нийтийн зүгээс дулаан сэтгэгдэл, магтаал хүлээжээ.
Бусдыг харгисаар бүлэглэн зодсон гэх хэрэгт холбогдоод буй Таванбогд групп-ийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханы хүү Амарсайхан шүүх хуралдаанд нүүрээ ороолттой малгайгаар халхалсан байдалтай ирлээ. Шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу үргэлжилж байгаа бөгөөд хэргийн нөхцөл байдал, оролцогч талуудын тайлбар, нотлох баримтуудыг шүүх эцэслэн үнэлж шийдвэрлэх юм. Хуралдааны явц, шийдвэрийн талаар албан ёсны мэдээллийг үндэслэн үргэлжлүүлэн мэдээлэх болно.
Дуучин Ч.Алтантүлхүүр олон нийтийн сүлжээнд гурван хүүгийнхээ эцэг Сүхдамба-д хандан сэтгэл шимшрэм, шүүмжлэлтэй ил захидал нийтэллээ. Тэрбээр хөвгүүдийнхээ ирээдүйг бодон олон жил тэвчиж ирснээ дурдаж, хүүхдүүд өсөхийн хэрээр анхаарал халамж, зардал нэмэгдэж, түүнээс ч илүү аавын орон зай чухал болдогийг онцолсон байна. Мөн салалтын дараах жилүүдэд ганцаараа бүхнийг нуруундаа үүрч, хүүхдүүдээ юугаар ч дутаахгүй өсгөхийн төлөө хичээсээр ирсэн ч сэтгэл зүйн ядаргаа хуримтлагдсаныг илэрхийлжээ. “Уучлаарай… Гурван хүүгийн минь эцэг Сүхдамбаа. Хөвгүүдийнхээ ирээдүйг бодож л олон жил тэслээ дээ… Одоо арай дэндэж байна аа. Би хөвгүүдээ юугаар ч дутаахгүй бүхнийг болгож, бүтээх гэж зүтгэж хичээсээр бие биш сэтгэл ядардаг юм байна.Гэсэн…
Ардын хувьсгалын 104 жилийн ойн их баяр наадмын үзүүр бөх Онгон сумын харьяат Улсын гарди Н.Өсөхбаярын улсын гарди цолыг хурааж, барилдах эрхийг нь дөрвөн жилээр хасах тогтоол гаргаж өнгөрсөн оны аравдугаар сард Ерөнхийлөгчид хүргүүлсэн Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны тогтоол Ерөнхий сайдын хэлсэн алдаатай үгний дараахан ил болсон. Ерөнхийлөгчид тогтоол хэрхсэн нь одоогоор тодорхой биш байна. Энэ зуурт улсын гарди Н.Өсөхбаярын зүгээс өөрт нь допингийн төрлийн бодис хэрэглүүлсэн гэх багшийг шалгуулахаар Эрүүгийн цагдаагийн газарт гомдол гаргаж шалгуулсан байна. Энэ асуудлаар хүндийг өргөлтийн багш, гавьяат дасгалжуулагч хэргэмтэй этгээдэд хэрэг үүсгэж шалгалтын ажиллагаа явуулж дуусжээ. Нотлох баримтуудад шалгалтын ажиллагаа явуулахад…
Эх орныхоо өнцөг булан бүрд суугаа монгол ахан дүүсдээ, дэлхий даяар тархан суугаа эрх чөлөөт Монгол Улсын иргэн Танд шинэ, ардчилсан Үндсэн хуулийн өдрийн 34 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Ардын Их Хурлын 430 депутат 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр төр улсын оршин тогтнохуйн баталгаа, хүний эрхийг дээдэлсэн, чөлөөт ардчилсан нийгмийн гэрээ болсон Монгол Улсын Үндсэн хуулиа улс, үндэснийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн, эв санал, хүсэл эрмэлзэлд нэгдэн тунхаглан баталсан билээ. Үндсэн хууль бол иргэний, улс төрийн, эдийн засаг, нийгэм, соёлын үндсэн эрхүүд, үндсэн зарчмууд, үнэт зүйлсийг өөртөө бүрнээ цогцлоон шингээсэн, хүн бүр эрх чөлөөтэй, хуулийн өмнө…
Эерэг мэдээ: Энэ хоёр цагдаа 50 настай эмэгтэй хоёр охинтойгоо угаартаж, ухаангүй байхад нь олж, амийг нь аварчээ… 50 настай эмэгтэй иргэн Э нь 16 болон 26 настай хоёр охины хамт угаартсан, ухаангүй байдалтай олдсныг цагдаагийн алба хаагчид цаг алдалгүй түргэн шуурхай анхны тусламж үзүүлж, эмнэлэгт хүлээлгэн өгснөөр гэр бүлийн гурван хүний амийг аварчээ. Иймд угаарын аюулаас сэрэмжилж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
“Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2026.01.12) үе үеийн парламентыг удирдан чиглүүлж байсан Улсын Их Хурлын дарга нар болон Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан төрийн зүтгэлтнүүдэд хүндэтгэл үзүүлж, уулзалт зохион байгуулав. Улсын Их Хурлыг удирдан чиглүүлж байсан төрийн зүтгэлтнүүдтэй санал бодлоо солилцож, хүндэтгэл үзүүлэхээр Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачлан, зохион байгуулж буй энэхүү уулзалтад БНМАУ-ын Дэд Ерөнхийлөгч асан, Улсын Бага Хурлын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Улсын Их Хурлын даргаар ажиллаж байсан Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, З.Энхболд, М.Энхболд нар хүрэлцэн ирсэн юм. Мөн Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн…
Улсын Арслан Э.Батмагнайгийн төрсөн өдөр тохиож, түүний гэргий халуун дулаан хайрын үгтэй мэндчилгээг цахим хуудастаа нийтэлжээ. Тэрбээр нөхрөө “хамгийн түшигтэй, хамгийн амар тайвныг мэдрүүлдэг хүн” хэмээн онцолж, дэргэд нь байхдаа өөрийгөө хамгийн аз жаргалтай, хамгаалагдсан эмэгтэй гэж мэдэрдгээ илчилсэн байна.
