Close Menu
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Featured
    Recent

    Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

    06/19/2026

    УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

    06/19/2026

    Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

    06/19/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Home»Мэдээ»Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно
Мэдээ

Улсын Их Хурлын дарга Н.Учрал: Хохирсон хүүхдэд хамгийн түрүүнд хаалгаа нээдэг Түр хамгаалах байруудыг шинэчилж, жишиг стандарттай болгоно

Эрхэм админBy Эрхэм админ01/14/2026Updated:06/11/2026Сэтгэгдэл байхгүй4 Mins Read
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Email

Жил бүрийн Үндсэн хуулийн өдрөөр аль нэг салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг Улсын Их Хурлаас бодлогын цөмөө болгон тодорхойлж, хүний үндсэн эрх, эрх чөлөөний хэрэгжилтийг тухайн чиглэлд нийцүүлэн ажиллаж  байхаар тогтсон. Улсын Их Хурлын дарга Н.Учралын санаачилгаар,  энэ жилийг Хүүхэд хамгааллын жил болгон зарлаж, гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална гэсэн Үндсэн хуулийн заалтыг бүх шатанд хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа илэрхийлсэн билээ. Энэ санаачилгын хүрээнд Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нар өнөөдөр (2026.01.14) Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албаны харьяа Түр хамгаалах байранд ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд гэрч хохирогчийг хамгаалах 23 түр байр, 16 нэг цэгийн үйлчилгээний төв үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд үүнээс ЦЕГ-т 6, эмнэлгийн байгууллагад 4, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт 29 байр харьяалагддаг байна. ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны дарга, цагдаагийн дэд хурандаа А.Амарбат Түр хамгаалах байрны чиг үүрэг, бүтэц, үйл ажиллагаа, тулгамдсан асуудал, холбогдох саналуудыг УИХ-ын дарга болон салбарын сайдад танилцууллаа. Энэхүү Түр хамгаалах байраар жилд дунджаар 299 хүн үйлчлүүлдэг бөгөөд эрх зүйн туслалцаа, хүүхэд хамгааллын үйлчилгээ, сэтгэл зүйн болон эмнэлгийн тусламж зэрэг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасанчлан 7 төрлийн үйлчилгээг үзүүлдэг гэлээ. Түүнчлэн 2014 оноос хойш Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 тусгай дугаарын утсыг ажиллуулж эхэлсэн төдийгүй жилд дунджаар 9829 дуудлага хүлээн авдаг аж.

Түр хамгаалах байрны одоогийн барилга анх Богд хааны ордны нэгээхэн хэсгээр ашиглагдаж байгаад 1954 оноос ясли, цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд насжилт, чанар, элэгдэл зэргийг харгалзан галын аюулын эрсдэлтэй, ашиглах боломжгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарчээ. Иймд 2019 оноос Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны хөнгөлөлттэй зээлээр Израйл улсын түр хамгаалах байрны загвараас жишээ авч, нэг дор 40 хүн хүлээн авах хүчин чадал бүхий нийт 3683.3 м.кв эдэлбэр газартай барилгын зураг төслийг боловсруулсан талаар танилцууллаа. Үүнээс хойш цар тахал, тээвэр ложистикийн хүндрэл, үнийн өсөлт болон бусад шалтгааны улмаас барилгын ажил удааширч, улмаар гүйцэтгэлийн санхүүжилтээ авч чадахгүйд хүрсэн байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, Түр хамгаалах байр шинэ барилгадаа нүүж орсон тохиолдолд тавилга, ахуйн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, шаардлагатай техник хэрэгслүүдийг НҮБ-ын Хүн амын сангаас хүлээн авч, агуулахдаа хадгалж байгааг ч дурдлаа.

Улсын Их Хурлын дарга Н.Учрал, түр хамгаалах байрны орчин нөхцөл зайлшгүй жишиг стандарттай байх ёстой гэдгийг тодотгоод үйл ажиллагааны менежментийг ч шинэ шатанд гаргах цаг ирснийг хэллээ. Тэрбээр, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр 39 түр хамгаалах байр нэгдсэн удирдлага, нэг менежмент байхгүйн улмаас хариуцах эзэн, мөрдөх журмаасаа эхлээд тодорхойгүй, стандартгүй байгааг засах ёстойг хэллээ. Хүүхдийн эрхийн зөрчлийг арилгаж, хүүхэд хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгохын тулд хамгийн түрүүнд тэдэнд хүрч ажилладаг хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдийн орчин, нөхцөлийг сайжруулахад анхаарахаа илэрхийлэв.

Түүнчлэн аль ч салбарт эхлээд жишиг нөхцөлийг нь бүрдүүлсний дараа хариуцлага тооцож, хяналт тавьдаг тогтолцоонд шилжих ёстойг ч тэмдэглэв.  Үүний тулд хүүхэд хамгааллын үйл ажиллагаанд шаардлагатай зардлыг нэмэгдүүлж, төсөвт суулгахад анхаарахаас гадна хамгаалах байруудыг нэгдсэн удирдлагад шилжүүлж, үйлчилгээ үзүүлэгч төрийн байгууллагууд менежментээсээ эхлээд шинэчлэгдэх нь чухал гэлээ. Мөн УИХ-ын дарга Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод зөвлөгөө, мэдээлэл өгөх 107 тусгай дугаарын утсыг үнэ төлбөргүй дугаарын жагсаалтад оруулах талаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдтай ярилцаж шийдвэрлэхээр тогтлоо. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр энэ үеэр хүүхэд хамгааллын асуудлыг биечлэн манлайлж, тогтолцооны шинэчлэлийг дэмжиж буй УИХ-ын даргад талархал илэрхийлээд, аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх шатанд нь хохирогчийг хамгаалдаг байх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Тэрбээр, өнгөрсөн 2024 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуулийг дагалдах зарим журмуудыг боловсронгуй болгоход анхаарч, түр хамгаалах байруудад тулгамдаж буй боловсон хүчний орон тооны асуудлыг шийдвэрлэхээ мэдэгдсэн юм.

Дараа нь УИХ-ын дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд нар Сангийн дэд сайдын хамт түр хамгаалах байрны шинэ барилга дээр очлоо. Олон улсын жишиг стандартад нийцүүлэн барьсан нийт 61 өрөө тасалгаатай, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хүлээн авах тусгай өрөөнүүдтэй, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, тусламж үйлчилгээ үзүүлэх загвар болохуйц энэхүү барилгын ажил 98 хувийн гүйцэтгэлтэй болсныг танилцууллаа. Салбар хоорондын уялдаа алдагдсан, хуулиас давсан зарим журмуудаас болж хүнд суртал хэтийдсэний улмаас өнөөг хүртэл уг барилгыг хүлээн авах хугацаа хойшилсоор, гэрээнд заасан санхүүжилтээ ч гүйцэд авч чадахгүй байгааг гүйцэтгэгч компанийн удирдлага учирлаж байв.

Төрийн байгууллагуудын уялдаа холбоо, салбар дундын бодлогын нийцэл алдагдсаны улмаас хувийн хэвшлийнхнийг энэ мэтчилэн хүнд суртлаар залхааж, эд хөрөнгө, цаг хугацаагаар хохироодог байдлыг арилгана хэмээн УИХ-ын дарга энэ үеэр тодотголоо. “Чөлөөлье” санаачилга ч үүнд чиглэж байгааг хэлээд иргэд биднийг төр хэмээх нэг л цонхоор хардаг шиг төрийн байгууллагууд ч дотроо нэг сувгаар хамтран ажилладаг байх ёстойг онцлов. УИХ-ын дарга Н.Учрал уулзалтын төгсгөлд түр хамгаалах байрны энэхүү шинэ барилгын үлдэгдэл санхүүжилтийг яаралтай шийдвэрлэж, 3 дугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахад хамтарч ажиллахыг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Сангийн дэд сайдад чиглэл болголоо. Түүнчлэн энэ хаврын чуулганаар Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн төслийг өргөн барихад бэлтгэхийг салбарын сайдад даалгав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

гэрээт байгууллага
Share. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Email
Эрхэм админ

Related Posts

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

Comments are closed.

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Э.Мөнгөнчимэгийн зоримог стиль

06/19/2026

УИХ-ын гишүүн О.Номинчимэг тамхины эсрэг байр сууриа лоозонгоор илэрхийлжээ

06/19/2026

Дуулианы эзэн жүжигчин О.Дөлгөөн уруул шахуулжээ

06/19/2026

ГЕГ-ын дарга асан Х.Баатар зуурдаар таалал төгслөө

06/19/2026

А.Хаянхярваа: Бага залуудаа эрдэмд шамдаагүй бол өтөл насандаа хов живээр тархи дүүрдэг

06/18/2026

НИТХ-ын төлөөлөгч Э.Хулан гурван байгууллагаас цалин авдаг уу

06/18/2026

Ж.Алтаншагай 40 насны босго алхлаа

06/17/2026

Улс төрийн угсаа залгамжлал М.Энхболдын хүү Э.Анарын томилгоогоор үргэлжлэх үү

06/17/2026

Ш.Энхийн-Од NBA Draft-ийн өмнөх дөрөв дэх багийн бэлтгэлд оролцжээ

06/17/2026

М.Нарантуяа: Монголчуудын хүнлэг чанар яагаад араатанлаг болж хувираад байгааг судлах цаг болжэ

06/17/2026
Load More
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Type above and press Enter to search. Press Esc to cancel.