УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг өрөөнийхөө хаалганы гадна болон дотор талд тамхины хор нөлөөг сануулсан лоозон, уриа бүхий мэдээллүүд байрлуулжээ.
Тухайлбал, “Монгол Улс жил бүр тамхинаас болж нэг сумын хэмжээний иргэдээ алддаг”, “Хятадад үйлдвэрлэдэг ч хорьдог, Монголд үйлдвэрлэдэггүй ч хэрэглэдэг. Тэр юу вэ?”, “Гоё амт, үнэр бол хүүхдүүдийг ангуучлах өгөөш” зэрэг анхааруулга, сануулгыг хаалгандаа наасан байна.

Тэрбээр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед өөрийн байр суурийг ийнхүү илэрхийлж байгаа аж.

