Соёл спорт аялал жуулчлалын сайд асан, УИХ-ын гишүүн Ч.Номинд Авлигатай тэмцэх газраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн байна.
Тодруулбал, сэтгүүлч Б.Батцэцэг нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Ч.Номинг АТГ-т шалгуулахаар гомдол гаргасан бөгөөд уг гомдлын дагуу шалгалтын ажиллагаа эхэлсэн нь энэ юм. Ч.Номинд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа аж. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлсээр байх болно.

