Их аваргын экс гэргий Г.Тамирын үзэсгэлэнт дүү Б.Ихэрсувд олны анхаарлыг дахин татлаа. Тэрбээр Voice of Mongolia шоуны шилдэг оролцогчоор нэрлэгдэж, уран чадвар, өвөрмөц хоолойгоороо үзэгчдэд танигдсан билээ.
Мөн Тэнгисийн эрэг дээр зохион байгуулагддаг 247 шоуны сонирхолтой, өвөрмөц дүр төрхтэй оролцогчдын нэгээр тодорч байсан тэрбээр энэ удаад хүү, нөхөр хоёрын хамт олны өмнө гангаран гарч, аз жаргалтай гэр бүлийн дүр төрхөө харуулсан байна.


Б.Ихэрсувд уран бүтээл, гэр бүлийн амьдралаа хослуулж, эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, энгийн даруу төрх, дулаан харилцаагаараа бусдад эерэг сэтгэгдэл төрүүлсээр байгаа юм.


