Зохиогч: Эрхэм админ

Жүжигчин Б.Тамир гоонь эрийн амьдралыг сонгож, хувийн орон зай, гэр бүлийн үнэ цэнийг чухалчилж яваа нэгэн. Тэрбээр сүүлийн үед охинтойгоо хамт халуун оронд зугаалж, амарч буй мөчүүдээ сошиал хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Ажил уран бүтээлээсээ гадна аав хүний үүргийг нэн тэргүүнд тавьж, охинтойгоо хамт байх цагийг илүүд үздэг гэдгийг нь түүний ойрын хүмүүс болон фенүүд нь онцолдог. Тэдний аяллын үеийн дулаан, энгийн агшнууд олон нийтийн сүлжээнд эерэг сэтгэгдэл төрүүлж байна. Б.Тамирын хувьд гоонь амьдралыг сонгосон ч охиндоо зориулсан анхаарал халамж, хамтын дурсамж нь түүний амьдралын хамгийн том баяр баясгалан гэдгийг олон нийт ийнхүү харж байна.

Read More

Жүжигчин, мисс ээж Д.Пүрэвсүрэн 40 насныхаа босгон дээр халуун оронд амарч, зугаалж яваа зургаа сошиал хуудсаараа дамжуулан хуваалцжээ. Түүний амралтын үеийн гэрэл зургууд олны анхаарлыг татаж, фенүүд нь магтаалын үгээр булж байна. Тэрбээр дөрвөн хүүхдийн ээж атлаа бие галбир, төрх байдлаараа залуу бүсгүйчүүдээс дутахааргүй харагдаж буй нь олон хүнийг гайхшируулжээ. Зарим нь “Дөрвөн хүүхэд төрүүлсэн гэдэгт итгэмээргүй сайхан биетэй”, “40 нас гэдэг үнэхээр зохиж байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Д.Пүрэвсүрэн уран бүтээл, гэр бүлийн амьдралаа хослуулан, өөртөө анхаарч, эрүүл зөв амьдралын хэв маягийг баримталдгийн жишээ болж буйгаа ийнхүү дахин харууллаа. Түүний халуун орны аялал, эерэг төрх олон бүсгүйд урам зориг…

Read More

Хүүхэд, залуусын дунд танил болсон ютүбер Б.Түшиг аав болсон тухайгаа олон нийтэд дуулгалаа. Тэрбээр эх орондоо ирээд байгаа бөгөөд өөрийн бэлтгэсэн home tour бичлэгийн үеэр энэхүү баярт мэдээг зарласан байна. Б.Түшигийн хувьд эерэг, хөгжилтэй контентуудаараа үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээсэн нэгэн. Түүний аав болж буй тухай мэдээ фенүүдийнх нь дунд халуун баяр хүргэлт, сайхан сэтгэгдлийг дагуулж байна. Залуу уран бүтээлчдээ аав болсон энэ баярт мөчид нь олон нийт халуун баяр хүргэж, аз жаргал, сайн сайхныг хүсэн ерөөж байна.

Read More

УИХ-ын гишүүн М.Нарантуяа цахим хуудсаараа дамжуулан өнгөрч буй 2025 оны талаар сэтгэгдлээ хуваалцжээ. Тэрбээр “Өнгөрөн одож буй 2025 он талархахгүй байхын аргагүй онцгой сайхан жил байлаа” хэмээн онцолсон байна. Түүний хувьд энэ жил гэр бүлийн амьдралд нь сорилт бэрхшээл цөөнгүй тохиосон бөгөөд жирэмсний хугацаа, төрсний дараах үе гээд ажил, амьдралын олон талтдарамт, хэл ам, сэтгэл санааны хүндхэн мөчүүдийг туулсан гэдгээ дурджээ. Гэсэн ч сэтгэлээр уналгүй, хамтдаа даван туулсны үр дүнд гэр бүл нь бүрэн бүтэн үлдэж, ам бүл тавуулаа болж шинэ оны босгыг угтаж буйдаа талархал илэрхийлсэн байна. Мөн тэрбээр шинэ ондоо хэн нэгнийг үзэн ядах, гомдох бус харин хайрлаж,…

Read More

Жүжигчин О.Дөлгөөний хувийн амьдралтай холбоотой мэдээлэл олон нийтийн анхаарлыг татсаар байна. Түүний экс нөхөр Очироо өөрийн шинэ харилцаагаа эхлүүлж, найз бүсгүйтэй болсон тухай мэдээлэл сошиал орчинд цацагдаад байна. О.Дөлгөөн, Очироо нар нь өмнө нь хамт амьдарч байсан бөгөөд тэдний дундаас нэг хүү төрсөн. Хосууд салсан ч хүүгийнхээ төлөө харилцаагаа соёлтойгоор хадгалж, тус тусын амьдралаар замнаж байгаа талаар цахимдаа нийтэлдэг. Олны танил хүмүүсийн хувийн амьдрал олон нийтийн сонирхлыг татдаг ч тэдний сонголт, хувийн орон зайг хүндэтгэх нь зүйтэй аз жаргал хүсье.

Read More

Сэрэмжлүүлэг: Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэрт “Ачааны машинууд мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгахад жолооч нь Бэйбэн норт бенз маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам дээр зогсож байсан Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөсний улмаас Норт бенз маркийн тээврийн хэрэгслийн жолооч амь хохирсон нөхцөл байдал тогтоогдож, тус хэрэгт Говьсүмбэр аймгийн цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна. Иймд жолооч та 📍Тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөлд тохируулах, 📍Хэт ядарсан үедээ жолоо барихгүй байх, 📍Зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд аюулгүй байдлыг хангаж, бусдад анхааруулах, 📍Зорчих хэсгийг чөлөөлөх, 📍Ослын дохионы гэрлээ асаах, ослын тэмдэг байршуулах…

Read More

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-аас авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоонд байрладаг төлбөр авах цэгүүдийг үе шаттайгаар цахимжуулж байна.  Улсын хэмжээний  33 төлбөр авах цэгийн  12-ыг одоогоор  бүрэн цахимжуулсан.  Төлбөр авах цэгүүд цахим болсон нь  олон давуу талтай ч жолооч нар үүссэн төлбөрийг  хугацаанд нь төлөхгүй байна. Иймд жолооч нарыг хугацаандаа төлбөрөө барагдуулахыг сануулжээ. Төлбөрийг 30 хоногийн дотор төлөөгүй бол 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, үндсэн төлбөр дээр нэмж төлүүлэх аж. Тухайлбал, товчоогоор гарсан 1000 төгрөгийн төлбөрөө 30 хоногийн дотор төлөөгүй бол хоног тутамд 5 төгрөгийн алданги, 30 хоногийн 150, нийт 1150 төгрөг…

Read More

Сэтгүүлч Т.Энхтуяа 2025 оны 12 дугаар сарын 29-нд цахим хуудсандаа сэтгэл догдлуулсан үйл явдлаа хуваалцжээ. Тэрбээр аавыгаа “Өвлийн өвгөн” болгон хувцаслуулж, хамтдаа хүүхдүүдэд бэлэг тараан баярлуулсан байна. Т.Энхтуяа “Надаас илүү аав маань хүүхдүүдийг баярлуулж байгаадаа баярлаад байх шиг. Үнэнгээсээ өвлийн өвөө болсон мэдрэмж авсан байх” хэмээн бичсэн бөгөөд хүүхдүүдийн аав, ээжүүд ч мөн өвлийн өвөөтэй хамт зургаа авахуулж, талархлаа илэрхийлсэн талаар дурджээ. Тэрбээр энэхүү сайхан санаачилгаа цаашид үргэлжлүүлж, “Дараа жил эртхэн бэлдээд илүү олон хүүхдийг баярлуулна” хэмээн амласан байна. Шинэ жилийн уур амьсгалыг түгээсэн энэхүү үйлдлийг олон хүн сайшаан хүлээн авчээ.

Read More

МУГТ, нэрт боксчин Н.Төгсцогт өмнөх амраг Энэрэлээс салж, шинэ хүнтэй дотно харилцаа үүсгэсэн талаараа цахимдаа нийтэлжээ. Цахим орчинд нийтэлсэн зураг түүний шинэ амраг бөгөөд түүнийг Тэргэлсаран гэдэг аж. Хосуудын зүгээс албан ёсны мэдэгдэл хараахан хийгдээгүй байгаа ч хамтдаа харагдсан зургууд, ойр дотно харилцаа нь олон нийтийн дунд ийнхүү яригдахад хүргэжээ. Фенүүдийн хувьд Төгсцогтын хувийн амьдралд хүндэтгэлтэй хандаж, аз жаргал хүсэн ерөөж буйгаа илэрхийлж байна.

Read More

Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооноос анхны Монгол Улсын Гавьяат Тамирчин эмэгтэй тодорлоо. Анхдагч, лидэр С.Мөнхзул нь 2024 оны ICELAND улсад зохиогдсон Пауэрлифтингийн Насанд хүрэгчдийн ДАШТ-нд газраас штанг таталтаар 227.5кг өргөж, алтан медаль хүртэж байсан. Энэ нь Монголын пауэрлифтингийн түүхэн дэх анхны Алтан медаль юм. 2025 оны 11 сарын 16-нд Румын улсад зохиогдсон Пауэрлифтингийн Насанд хүрэгчдийн дэлхийн аваргад Штангтай суулт 252.5кг сууж, мөнгөн медаль, цээжнээс 135 кг, штанг газраас таталт 232.5 кг өргөж мөнгөн медаль, нийлбэр дүнгээр 620кг өргөж мөнгөн медаль энгэртээ гялалзуулсан нь Монголын пауэрлифтингийн түүхэнд нийлбэр дүнгээр анхны Мөнгөн медальтан, Азийн рекорд эзэмшигч болсон. Ази, Африк, Номхон далайн тивүүдийн аварга,…

Read More