МУГТ, нэрт боксчин Н.Төгсцогт өмнөх амраг Энэрэлээс салж, шинэ хүнтэй дотно харилцаа үүсгэсэн талаараа цахимдаа нийтэлжээ.

Цахим орчинд нийтэлсэн зураг түүний шинэ амраг бөгөөд түүнийг Тэргэлсаран гэдэг аж.
Хосуудын зүгээс албан ёсны мэдэгдэл хараахан хийгдээгүй байгаа ч хамтдаа харагдсан зургууд, ойр дотно харилцаа нь олон нийтийн дунд ийнхүү яригдахад хүргэжээ.

Фенүүдийн хувьд Төгсцогтын хувийн амьдралд хүндэтгэлтэй хандаж, аз жаргал хүсэн ерөөж буйгаа илэрхийлж байна.

