Зохиогч: Эрхэм админ

Ерөнхийлөгчийн зарлигаар дуучин Э.Төрмандах урлаг, соёлын салбарт оруулсан үнэтэй хувь нэмэр, олон жилийн идэвх зүтгэлийг нь үнэлэн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-гоор шагнагдлаа. Тэрбээр уран бүтээлийнхээ туршид дуу хоолой, авьяас чадвараараа үзэгч олны хайр хүндэтгэлийг хүлээж, үндэсний урлагийг сурталчлан таниулахад бодитой хувь нэмэр оруулсаар ирсэн билээ. Энэхүү шагнал нь түүний тууштай хөдөлмөр, тайзнаа бүтээсэн олон сайхан уран бүтээлийнх нь төрийн зүгээс өгч буй өндөр үнэлгээ юм. Түүнд урлагт хайртай олон нийт, фенүүд нь баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсэн ерөөж байна.

Read More

Өнөөдөр дуучин Ж.Мишээл төрийн дээд шагналын нэг болох “Алтангадас” одон-гоор энгэрээ мялаалаа. Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч түүнийг “Алтангадас од шиг гялалзаж яваарай” хэмээн ерөөсөн нь уран бүтээлч бүсгүйн хувьд онцгой, сэтгэл хөдөлгөм мөч байв. Энэхүү шагнал нь Мишээлийн урлагийн тайзнаа олон жилийн турш тууштай хөдөлмөрлөж, дуу хоолой, авьяас чадвараараа үзэгч олондоо хүрсэн хөдөлмөрийг нь ийнхүү төрөөс өндрөөр үнэлснийг илтгэнэ. Тэрбээр шагналаа гардан авахдаа “Үнэхээр гайхалтай санагдаж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ. Үзэсгэлэн гоо төрх, уянгалаг хоолой, даруухан зангаараа олны хайрыг татсан дуучин Мишээл ийнхүү “Алтангадас” одонгоор шагнуулснаар уран бүтээлийнхээ дараагийн шатанд илүү их урам зориг, хариуцлагатайгаар хандахаа онцолсон байна.

Read More

Холимог тулааны “One championship” холбооны Дэлхийн аваргын бүсийг эзэмшигч Баатархүүгийн Энх-Оргилд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ. Тэрбээр олон улсын болон тив, дэлхийн тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, спортын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гавьяагаараа энэхүү эрхэм цолыг хүртэж байна. Б.Энх-Оргил нь мэргэжлийн спортын замналдаа сахилга бат, тууштай байдал, өндөр ур чадварыг харуулж, залуу тамирчдад үлгэр дуурайл болж ирсэн юм. Түүний гаргасан амжилтууд нь Монголын спортын түүхэнд тод ул мөрөө үлдээж, олон нийт, спортын хамт олны талархлыг хүлээжээ. Түүнд цаашдын спортын замналд нь улам их амжилт хүсье.

Read More

Монголын хөгжмийн ертөнцөд өөрсдийн уран бүтээл, өвөрмөц имижээрээ танигдсан дуучин Акбота, Ганбаа нар сүүлийн үед дахин эвлэрч, найрсаг харилцаатай болсон нь олны анхаарлыг татаад байна. Хосууд өмнө нь хувийн харилцааны зөрчлөөс үүдэн тус тусын замналыг хөөж байсан ч цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бие биеэ илүү ойлгож, найз нөхдийн хүрээнд эвтэй харилцах болсон аж. Тэд ойрын үед олон нийтийн арга хэмжээ, уран бүтээлийн уулзалтад хамтдаа оролцож, нэг нэгэндээ амжилт хүссэн сошиалд зургаа тавьсан нь фенүүдийнх нь дунд таатай хүлээлт үүсгээд байна. Аль аль нь “амьдралын дараагийн шатанд илүү тайван, ухаалгаар хандаж байна” хэмээн онцолсон юм. Одоогоор хамтарсан уран бүтээл хийх талаар…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах иж бүрэн арга хэмжээ”-г 16 багц чиглэлд боловсруулснаа Улсын Их Хурлын гишүүд болон Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад танилцуулж, санал солилцлоо. Өнгөрсөн сарын байдлаар инфляц 8.2 хувьд хүрч, үүнд хүнсний үнийн өсөлт голлон нөлөөлжээ. Тодруулбал, инфляцын идэвхжил илүү өргөн хүрээг хамарч эхэлсэн бөгөөд өнгөрсөн онд нийт 318 бараа бүтээгдэхүүний үнэ өсөж байсан бол энэ оны байдлаар 406 барааны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ. Иймд “Иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж, батлагдсан тохиолдолд чуулган завсарлах үеэр хэрэгжилтийг хангуулж ажиллах саналтай байгаагаа УИХ-ын дарга Н.Учрал тодотголоо.  Иргэдийг…

Read More

Universe best songs наадмын анхны оролцогч “Мотив”-ын Ганбаа, Х.Акбота хоёр хамт амьдарч хүүтэй болж байсан нь саяхан. Тус тусынхаа замыг хөөгөөд удсан хоёр дуучин хүүтэйгээ хамт Зул сарын баяр тэмдэглэж, гурвуулаа хамт дуулжээ.

Read More

Сэлэнгэ аймгийн сум, тосгодын нутгийн зөвлөл, “Creative Selenge” залуучуудын клуб, Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбоо зэрэг байгууллага хамтран “Алтан буудай” шинэ жилийн цэнгүүнийг гурав дахь жилдээ зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн харьяат хүмүүс оролцох боломжтой аж. Цэнгүүний үеэр “Оны онцлох” хүмүүсийг шалгаруулсан байна.

Read More

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 04 дүгээр сараас хойш “Pokerrr” гэх нэртэй аппликейшнд нэр бүхий клубийг үүсгэн мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан Т нарын гурван этгээдийг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байна. Уг хэргийн шалгалтын явцад эд мөрийн баримтаар 5 ширхэг гар утас, 2 ширхэг компьютерийг тус тус хураан авчээ. мөн мөрийтэй тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдсан данснуудад хийгдсэн 2,6 тэрбум төгрөгийн хууль бус гүйлгээг тогтоосон бөгөөд шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна. Цагдаагийн байгууллагаас Энэ онд /2025/ “Мөрийтэй тоглоом зохион байгуулсан, мөрийтэй тоглоомын газар байгуулсан, ажиллуулсан” гэх нийт 174 гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Тухайлбал, Төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулах…

Read More

МУАЖ, дуурийн дуучин Энхбатын Амартүвшин “Opera star – International Opera awards”-аас 2025 онд Шилдэг баритоноор 3 дахь удаагаа ахин шалгарч цомоо гардан авлаа. Олон улсын шилдэг уран бүтээлчдийг ур чадвараараа тэргүүлж, эх орныхоо нэрийг үргэлж өндөрт өргөж, сонгодог урлагийн салбарт дэлхийд үнэлэгдсэн суут уран бүтээлч таны цаашдын уран бүтээлд улам их амжилтыг нийт Монголчуудынхаа өмнөөс хүсье.

Read More

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Хамбын овооны хажууд дээрэмдүүлсэн гэх дуудлагыг энэ сарын 23-нд цагдаагийн байгууллага бүртгэжээ. Тодруулбал,Нэр бүхий иргэн цахимаар танилцсан эмэгтэйтэй шөнийн 02:00 цагт уулзахаар очиход 4 этгээд бүлэглэн зодож, гар утсыг нь дээрэмдсэн байна. Тус хэргийг СХД-ийн цагдаагийн 3 дугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж хэргийг үйлдсэн 14-15 насны 4 этгээдийг олж тогтоожээ. Иймд цахим орчинд үл таних хүнтэй харилцаа тогтоож, уулзахгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Read More