Сэлэнгэ аймгийн сум, тосгодын нутгийн зөвлөл, “Creative Selenge” залуучуудын клуб, Сэлэнгэ аймгийн Үндэсний бөхийн холбоо зэрэг байгууллага хамтран “Алтан буудай” шинэ жилийн цэнгүүнийг гурав дахь жилдээ зохион байгуулжээ. Энэхүү арга хэмжээнд Сэлэнгэ аймгийн харьяат хүмүүс оролцох боломжтой аж. Цэнгүүний үеэр “Оны онцлох” хүмүүсийг шалгаруулсан байна.

