Холимог тулааны “One championship” холбооны Дэлхийн аваргын бүсийг эзэмшигч Баатархүүгийн Энх-Оргилд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээлээ.
Тэрбээр олон улсын болон тив, дэлхийн тэмцээнүүдэд тогтмол амжилт үзүүлж, эх орныхоо нэрийг өндөрт өргөн, спортын салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гавьяагаараа энэхүү эрхэм цолыг хүртэж байна.
Б.Энх-Оргил нь мэргэжлийн спортын замналдаа сахилга бат, тууштай байдал, өндөр ур чадварыг харуулж, залуу тамирчдад үлгэр дуурайл болж ирсэн юм. Түүний гаргасан амжилтууд нь Монголын спортын түүхэнд тод ул мөрөө үлдээж, олон нийт, спортын хамт олны талархлыг хүлээжээ.

Түүнд цаашдын спортын замналд нь улам их амжилт хүсье.

