Зохиогч: Эрхэм админ

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр(2025.12.09) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, хатагтай Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа. Элчин сайд хатагтай Шэнь Миньжюаньтай УИХ-ын даргын хувиар уулзаж байгаадаа баяртай байгаагаа уулзалтын эхэнд хэлэв. Улсын Их Хурлын дарга Н.Учрал өмнө нь Засгийн газрын гишүүний хувиар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийг зорьж ажиллаж ирсэн бол цаашид УИХ-ын даргын хувиар хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, хоёр талын бодит хамтын ажиллагааг урагшлуулахад шаардлагатай хууль, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийн төлөө ажиллах болно гэдгээ илэрхийллээ.…

Read More

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх хошууч генерал Дашцэдэнгийн Баасандамба Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдож үүрэгт ажлаа хүлээн авлаа. ​ Түүнийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг болон бүтцийн нэгжийн дарга нар хүлээн авч, Батлан хамгаалах салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар товч танилцууллаа. Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба 1975 онд Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 1983-1993 онд Дархан Уул аймгийн 10 жилийн 15 дугаар дунд сургууль, 1994-1997 онд Цэргийн их сургуулийг “Автотехникийн ашиглалтын инженер” мэргэжлээр “Цэргийн ухааны бакалавр”, 2003-2005 онд Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академийг “Стратеги-тактик,…

Read More

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж байгаа бөгөөд эдүгээ баривчлагдаад буй. Тэгвэл түүнийг авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, иргэний гомдлоор хэргийг үүсгэсэн байна. Б.Эрдэнэсүхийг төрийн албанд ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, тендер завшсан байж болзошгүй баримтуудыг АТГ-т гаргаж өгчээ. Улмаар хоёр хоногийн өмнөөс хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Б.Эрдэнэсүхийг иргэний гомдлоор тендер завшсан байж болзошгүй гэж үзэн шалгаж эхэлсэн” гэв.

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.18) Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад “Улсын Их Хурал төрийн өмчийг хувьчлах үндсэн чиглэл, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл, хувьчилж үл болох эд хөрөнгийн жагсаалтыг батлах, түүнд өөрчлөлт оруулах бүрэн эрхтэй” гэж заасан байдаг.  2025 оны байдлаар уул…

Read More

 Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.17) Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, А.Ариунзаяа, Ц.Мөнхтуяа, Б.Мөнхсоёл, С.Одонтуяа, С.Замира, Д.Ганмаа, Г.Лувсанжамц, С.Эрдэнэбат нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хүний эрхийн Үндэсний Комиссын Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын 19, 20, 21, 22, 23 дахь илтгэлүүдэд нийгмийн ажил, үйлчилгээ хүртээмжгүй байгаагийн улмаас нэн тэргүүнд хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгэм, эдийн засгийн эрх зөрчигдөж, улмаар хүчирхийлэлд өртөх, амьдралын чанар буурах эрсдэл үүсгэж байгааг дурджээ.     Түүнчлэн Монгол Улсад нийгмийн ажлыг хүн амын, нийгмийн онцлог хэрэгцээнд тулгуурлан, бие даасан онол-арга зүйтэй шинжлэх ухаан, практик чиг баримжаатай ажил,…

Read More

Хүний хорвоод “амьдарсан шигээ амьдарч”, ард түмэндээ өөрийнхөөрөө хайрлагдсан эрхэм уран бүтээлч бол Эх, үрсийн элч дуучин Ноён Бондгор билээ. Тэрээр хэдий цэл залуухан насандаа тэнгэрт дэвшсэн ч сэтгэлд хоногших олон сайхан дуу, уран бүтээлийг туурвиж, өнөөдөр ч хүмүүсийн сэтгэлд дулаахан орон зайг эзэлсээр байна. Түүний дуу хоолой, уран бүтээл бүр хайр, энэрэл, хүний мөн чанарыг сануулсаар ирсэн юм. “Монголд хүн бүхэн учиртай төрсөн. Ер нь бүх зүйл учиртай” хэмээн хэлж явсан түүний нарт хорвоод мэндэлсэн энэ өдрийг тохиолдуулан эрхэм уран бүтээлчээ хүндэтгэн дурсаж байна. https://youtu.be/G01SuBqVhXg МУСТА дуучин Ц.Амарбаяр агсан “Монгол Улсын Эх, үрсийн элч дуучин” хэмээх хүндэт цолыг зүгээр…

Read More

B event holl, B sound тэргүүн хатагтай Х.Мөнгөнцэцэг урлаг  гэснээсээ илүү хувийн амьдралаараа олонд танигдсан. Screenshot Саяхан шинэ жилийн баярт оролцохдоо тас хар нүдний шилтэй “халтуур” хийсэн нь олны анхаарлыг татсан байна. Тэгвэл тэрээр  гоо сайхандаа өөрчлөлт хийж, давхраа оёулжээ. Түүнд зохисон гэж ванлий шүү.

Read More

1.“Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 2. Эдийн засгийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл 3.“Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл 4. Монгол Улс болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төсөл /Зүрх судасны үндэсний төв байгуулах төсөл/ 5. Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал обьектын жагсаалт батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл 6. “Захиргааны…

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.17) Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын бусад бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно” гэж заасан. Улсын Их Хурлын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар чуулганы хуралдааныг нэвтрүүлэх, мэдээлэх харилцааг хэт ерөнхий хуульчилсан бөгөөд уг зохицуулалтууд нь хэлэлцүүлгээс гарсан шийдвэр, санал хураалтын үр дүнг иргэдэд мэдээлэх бус нэвтрүүлэх, албан хэрэг хөтлөх, тэмдэглэлийг хадгалах шинжтэй байна…

Read More

Монголын 3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй шигшээ баг Улаанбаатар хотод зохион байгуулсан 2025 оны ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, түүхэн амжилт гаргасан. Тэдний амжилтыг үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, багийн спортын төрөлд онцгой амжилт үзүүлсэн хэмээн үзэж, тамирчдад Гавьяат тамирчин цол хүртээсэн билээ. Тэгвэл тус багийн ахлагч МУГТ М.Цэрэнлхам сагсан бөмбөгийн спортоо орхиж, зодог тайлж буйгаа зарлалаа. Тэрбээр өнгөрсөн ням гарагт “Central” телевизийн “The Tonight” шоунд оролцох үеэрээ мэдэгдсэн юм.

Read More