Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ДАШЦЭДЭНГИЙН БААСАНДАМБА ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
Мэдээ

БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД ДАШЦЭДЭНГИЙН БААСАНДАМБА ҮҮРЭГТ АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/18/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх хошууч генерал Дашцэдэнгийн Баасандамба Батлан хамгаалахын дэд сайдаар томилогдож үүрэгт ажлаа хүлээн авлаа.
​ Түүнийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга хошууч генерал Д.Ганхуяг болон бүтцийн нэгжийн дарга нар хүлээн авч, Батлан хамгаалах салбарын өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх ажил, арга хэмжээний талаар товч танилцууллаа.
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба 1975 онд Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 1983-1993 онд Дархан Уул аймгийн 10 жилийн 15 дугаар дунд сургууль, 1994-1997 онд Цэргийн их сургуулийг “Автотехникийн ашиглалтын инженер” мэргэжлээр “Цэргийн ухааны бакалавр”, 2003-2005 онд Батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академийг “Стратеги-тактик, команд-штаб” мэргэжлээр “Цэргийн ухааны магистр”, 2016-2018 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр тус тус суралцаж, 2020 онд ҮБХИС-д “Зэвсэгт хүчний цэргийн сургалтыг боловсронгуй болгох арга зам” сэдвээр “Цэргийн ухааны доктор”-ын (Ph.D) зэрэг хамгаалсан байна.
Мөн 1997-2003 онд Зэвсэгт хүчний 186 дугаар ангид салааны захирагч, авто техникийн ашиглалтын инженер, оперативын тасгийн оператор, 2005-2013 онд ЗХЖШ-ын Сургалтын бодлогын хэлтсийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, 2013-2016 онд ҮБХИС-ийн Сургалт хариуцсан дэд захирал, 2018-2020 онд ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, 2020 оны 7 дугаар сараас БХЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, тус оны 10 дугаар сараас ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын орлогч дарга, Бодлогын хэлтсийн дарга, 2021-2023 онд Зэвсэгт хүчний Кибер аюулгүй байдлын цэргийн командлагч, 2023-2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөхөөр тус тус ажилласан.

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.