Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
Мэдээ

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ01/09/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Батлан хамгаалахын сайдын зөвлөлийн 2026 оны анхдугаар хуралдаан өнөөдөр /2026.01.08/ боллоо. Хурлыг Батлан хамгаалахын сайд Д.Батлут удирдаж, “Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээлийг шалгаруулах, шагнах, урамшуулах, эргэлтэд оруулах журмын төсөл”-ийг хэлэлцсэнээр эхлэв. Энэхүү асуудлыг БХЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Ч.Гандирваа танилцуулсан бөгөөд 2013 оноос хэрэгжиж эхэлсэн тус журмыг шинэчлэн баталснаар Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний эрдэмтэд, залуу зохион бүтээгч, судлаачдын шилдэг бүтээлийн төрөл, олгох шагнал урамшууллыг нэмэгдүүлж буйгаар онцлог. Ингэснээр батлан хамгаалах салбарын эрдэмтэд, залуу зохион бүтээгчдийн бүтээл туурвих, судалгаа шинжилгээний ажлууд эрчимжиж, оновчтой бүтээлүүдийг цэргийн хэрэгт нэвтрүүлэх, эргэлтэд оруулах, масс үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд чухал түлхэц болохыг онцолсон юм.

Мөн хуралдаанаар “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”-ыг шинэчлэн батлах тухай БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, бригадын генерал М.Мөнхбаяр танилцууллаа. Журам шинэчлэгдэн батлагдсанаар улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын болон бусад ажилд Зэвсэгт хүчний оролцох үйл ажиллагаа, түүнтэй холбоотой байгууллага хоорондын харилцаа, хүлээх үүрэг хариуцлага тодорхой болж, ажлын уялдаа холбоо сайжирч, Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн болон стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэх, Батлан хамгаалах салбарын оролцоо нэмэгдэж, Зэвсэгт хүчний хуулиар хүлээсэн үүрэг гүйцэтгэх чадавх дээшилнэ гэж үзжээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор сайдын зөвлөлийн гишүүд асуулт асууж, саналаа хэлснээр тус журмыг илүү нарийвчлан судалж, эцэслэн боловсруулах үүрэг даалгаврыг өглөө.

Танилцуулагдсан асуудлын тухайд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Батхуяг “Батлан хамгаалах салбарын хэмжээнд иргэд, алба хаагчдаас ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн 2025 оны шийдвэрлэлтийн байдал”-ыг танилцууллаа. Өнгөрсөн онд иргэдээс ирсэн саналыг нээлттэй, шуурхай шийдвэрлэхэд онцгой анхаарч ажилласан бөгөөд шийдвэрлэлт хэрэгжилт 98,9 хувьтай дүгнэгдсэнийг илтгэхэд Батлан хамгаалахын сайд Д.Батлут 2026 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдол шийдвэрлэлтийг улам боловсронгуй болгож цахимжуулах, холбогдох газар хэлтсийн дарга нар өөрийн биеэр тухайн иргэнийг хүлээн авч уулздаг байх зэрэг зөвлөлийн гишүүдээс гарсан саналуудыг нэгтгэж улам боловсронгуй системчлэхийг үүрэг болгов. Үргэлжлүүлэн НҮБ-ийн Энхийг сахиулах ажиллагаанд штабын офицер, цэргийн мэргэжилтнээр үүрэг гүйцэтгэх цэргийн алба хаагчдын сонгон шалгаруулалт явуулсан тухай танилцуулсан бол Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба ЗХЖШ-ын даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэгийн нэгдсэн дүнг танилцуулснаар хуралдаан өндөрлөсөн юм.

Хуралдааны төгсгөлд Батлан хамгаалахын сайд Д.Батлут хэлэлцсэн асуудлуудтай холбогдуулан холбогдох албан тушаалтнуудад үүрэг даалгавар өгч, 2026 оныг салбарын хэмжээнд “Хүн төвтэй хөгжил-Шинэчлэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан ажлын хариуцлагаа өндөржүүлэхийг сануулав.

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙДЫН ЗӨВЛӨЛИЙН 2026 ОНЫ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.