Зэвсэгт хүчний Жанжин штабын 2025 оны гүйцэтгэлийн тайланг ЗХЖШ-ын нэгдүгээр орлогч дарга, бригадын генерал Ж.Өсөхбаяр танилцуулж, уг тайланд хийсэн үнэлэлт дүгнэлтийг Зэвсэгт хүчний Хяналт-шилжилгээ үнэлгээний газрын дарга, бригадын генерал С.Баяр-Очир танилцуулсан юм. Улиран одож буй онд Зэвсэгт хүчний Жанжин штаб нь “Батлан хамгаалахын сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж, Зэвсэгт хүчний байгуулалтыг бэхжүүлэн, цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангаж, бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх” зорилгыг дэвшүүлэн хэрэгжилтийг ханган ажиллаа. Тус тайлангийн хуралд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут оролцож, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүн болон төрлийн цэргийн командлалын удирдлагад хандаж хэлсэн үгэндээ: Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн, хангалттай…
Зохиогч: Эрхэм админ
Банкны данс, утасны дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулж, цахим мөрийтэй болон бооцоот тоглоом, төлбөрт тааварт ашиглуулах нь Эрүүгийн хуулийн 20.19-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлт иргэд, олон нийтэд хандан сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ. – Мөрийтэй тоглоомтой холбоотой хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн тухай энэ өөрчлөлтийн гол агуулга юу вэ? -2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан нэмэлт, өөрчлөлтөөр мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааварт ашиглагдаж байгаа үүрэн телефоны дугаар, арилжааны банкны данс, мөн виртуал хөрөнгийн дансыг ашигласан тохиолдолд тухайн данс, дугаар, виртуал хөрөнгийн эзэмшигч өөрөө хуулийн хариуцлага…
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар “Шинжлэх ухаан, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалингийн талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол баталлаа. Уг тогтоолоор багш, ажилтны үндсэн цалингийн хэмжээг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 50 хувиар нэмэгдүүлэхээр боллоо. Дээрх байдлаар тогтоосон цалингийн хэмжээ нь боловсролын салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэлд хамаарах албан хаагчдад мөн адил үйлчилнэ. Боловсролын салбарт 93.5 мянган албан хаагч ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал өнөөдөр (2025.12.23) “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах 3х100 арга хэмжээ”-г танилцуулж, уг санаачилгын хүрээнд боловсруулсан УИХ-ын тогтоолын төслийг салбарынхантай хэлэлцлээ. Уулзалтын эхэнд өнөөгийн нөхцөл байдлыг холбогдох статистик үзүүлэлтүүдийн хамт танилцуулж, тулгамдсан асуудлуудад зорилтот шийдлүүдийг дэвшүүлж, эдгээрийн санхүүжилт болон төрийн оролцооны хэлбэрийн талаар санал солилцсон юм. Өнөөдрийн уулзалтад УИХ-ын гишүүдээс гадна хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл болон эрчим хүчний салбарын шинжээчид оролцож, нээлттэй ярилцлаа. Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлд ногоон эдийн засгийг дэмжиж, сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэж заасан. Түүнчлэн энэ хугацаанд хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын…
Үндсэн хуулийн цэц 2025.11.24-25-ны өдрүүдэд болж хэлэлцсэн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван…
“Gangbay” Хамтлагийн дуучин Гангаа найз охин Аминхүслэн буюу Минад “Касета” тоглолтынхоо үеэр гэрлэх санал тавьсан. Тэгвэл хос хоёр маань шинэ хүнээ өлгийдөж авах гээд тун завгүй яваа гэнэ шүү. Хэн хэн нь өмнөх амьдралаасаа нэг нэг хүүхэдтэй.
Хэн хэн нь айлын нөхөр салгаж суусан хочтой Б.Цэцэг, Х.Мөнгөнцэцэг нар бизнес хамтрагч болжээ. Энэ тухайгаа цахим хуудаснаа “Очирдарагийн нээлтийн үеэр цүндгэр Мөнгөнцэцэгтэйгээ анх танилцаж байлаа. Хэзээ мөдгүй төрх дөхсөнг нь хараад хүү охиныг асуутал охин гэж байна тэгээд найзаа би охиндоо Цэцэг гэж нэр өгөх гэж байгаа гэлээ… Би ч айсгээд пээ би чинь муу сайнаар их хэлэгддэг хүн шүү дээ яаанаа гэтэл Мөнгөө маань би Цэцэгэнд маш дуртай юмаа Цэцэг бол миний мөрөөдлийн ажил гээд л хэллээ.Би ер нь хэр барагтаа юм яг аан гээд сонсчихсон бол мартахгүй тус хүргэчих гээд л явдаг тийм ядаргаатай зантай хүн л…
Өнөөдрөөс ес эхэлж байна. Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор ангилж ирсэн билээ. Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг ажээ. Нэг есөөс эхлэн есөн ес хүртэл хүйтний эрч чангарч оргилдоо хүрээд зөөлөрч хавартай золгодог гэж үздэг байсан нь Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэн байгуулагдахаас өмнөх цаг агаарын байдлыг тодорхойлдог нэгэн арга байжээ. Мөн ес эхэлдэг өдөр буюу өнөөдөр хамгийн богино өдөр, урт шөнө болдог онцлогтой.
Гадаадын иргэн, харьяатын газраас Гадаадын иргэний талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор хяналт шалгалтын хүрээнд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу хэрэгжиж байгаа “Ногоон нуур 1008 айлын орон сууц”-ны төслийн ажил гүйцэтгэж буй гадаадын иргэдэд хяналт шалгалт явуулжээ. Улмаар Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 31, 155 дугаар тогтоолоор төслийн ажил гүйцэтгэх 372 ажилтныг ажлын байрны төлбөрөөс чөлөөлсөн боловч төслийн талбайд гадаадын иргэдийг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлүүлсэн, хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан гадаадын иргэдийг нууж, зугтаалгасан, төслийн нэр дээр оршин суух зөвшөөрөлтэй иргэдийг ашиг олох зорилгоор тогтоолд заасан хаяг, байршлаас өөр газарт шилжүүлэн ажиллуулсан…
Жүжигчин Батхүүгийн охин Хэйзел саяхан л шинэ хайр дурлалдаа умбаж явсан. Гэвч тэрээр Баяраагаас салж, хэсэг хугацаанд халуун оронд нам гүмхэн амьдарсан. Хүний эхнэр болмоор байгаагаа сошиалд хуудаснаа нийтэлжээ. “Хүний эхнэр болоод ингээд намбайгаад байж байх юмсаан гэж энэ дээлийг өмсөхдөө бодов” гэжээ.
