Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»ярилцлага»А.Итгэлт:Өөрийн дансаар дамжуулсан гүйлгээнд хариуцлага хүлээнэ
ярилцлага

А.Итгэлт:Өөрийн дансаар дамжуулсан гүйлгээнд хариуцлага хүлээнэ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/25/2025Шинэчилсэн:12/31/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Screenshot
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Банкны данс, утасны дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулж, цахим мөрийтэй болон бооцоот тоглоом, төлбөрт тааварт ашиглуулах нь Эрүүгийн хуулийн 20.19-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болдог.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлт иргэд, олон нийтэд хандан сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэлээ.

– Мөрийтэй тоглоомтой холбоотой хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн тухай энэ өөрчлөлтийн гол агуулга юу вэ?
-2025 оны 5 дугаар сарын 31-ний өдөр батлагдсан нэмэлт, өөрчлөлтөөр мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт тааварт ашиглагдаж байгаа үүрэн телефоны дугаар, арилжааны банкны данс, мөн виртуал хөрөнгийн дансыг ашигласан тохиолдолд тухайн данс, дугаар, виртуал хөрөнгийн эзэмшигч өөрөө хуулийн хариуцлага хүлээх зохицуулалтыг тусгасан.
-Өөрөөр хэлбэл, өөрийн дансаар дамжуулсан гүйлгээнд хариуцлага хүлээнэ гэсэн үг үү?
– Тийм. Хэрэв таны арилжааны банкны дансаар орж, гарсан мөнгөн гүйлгээ нь мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом, төлбөрт таавартай холбоотой, гэмт хэргийн шинжтэй болох нь тогтоогдвол тухайн данс эзэмшигч өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ. “Би өөрөө тоглоогүй, зүгээр л дансаа ашиглуулсан” гэх тайлбар хүлээн зөвшөөрөгдөхгүй.
-Зарим иргэд дансаа түрээслүүлж, ашиглуулсны хариуд урамшуулал авдаг тохиолдол бий. Энэ талаар?
– Тийм тохиолдол цөөнгүй байна. Иргэд дансаа түрээслүүлж, мөнгөн гүйлгээ хийлгэснийхээ төлөө цалин, урамшуулал авдаг. Гэхдээ энэ нь бусад иргэдийг хохироож, гэмт хэргийн нэг хэсэг болж байгааг ойлгох хэрэгтэй. Банкны данс, утасны дугаар гэдэг нь таны хувийн мэдээлэл, хувийн өмч юм. Тиймээс хувийн өмчөө бусдад ашиглуулах, түрээслүүлэх нь өөрөө хуулийн эрсдэл дагуулдаг.
– Иргэдэд хандаж та ямар анхааруулга өгөх вэ?
-Иргэд өөрийн банкны данс, үүрэн телефоны дугаар, цахим болон виртуал хөрөнгийн дансаа бусдад ашиглуулахгүй байх нь хамгийн чухал. Хэрэв ийм байдлаар ашиглуулсан тохиолдолд та өөрөө хуулийн хариуцлага хүлээнэ. Иймд хялбар мөнгө, урамшуулалд хууртахгүй, хууль зөрчих эрсдэлээс өөрийгөө болон бусдыг хамгаалахыг уриалж байна.Мөн ийм төрлийн зөрчил, гэмт хэргийн талаар мэдээлэл авсан тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдээлж, хамтран ажиллахыг уриалж байна.
гэрээт байгууллага
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганыг хааж хэлсэн үг

07/03/2026

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДАРГА Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛСЭН ЗАСГИЙН ГАЗАР ОЮУТОЛГОЙН ХЭЛЭЛЦЭЭРТ ТҮҮХЭН АМЖИЛТ ГАРГАЛАА

06/30/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.