Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

    07/21/2026

    Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

    07/21/2026

    “Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

    07/21/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»Х.Нямбаатар УИХ-ын гишүүн байхдаа Үндсэн хууль зөрчсөн эрүүгийн хууль батлуулж байжээ
Мэдээ

Х.Нямбаатар УИХ-ын гишүүн байхдаа Үндсэн хууль зөрчсөн эрүүгийн хууль батлуулж байжээ

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/23/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Screenshot
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндсэн хуулийн цэц 2025.11.24-25-ны өдрүүдэд болж хэлэлцсэн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… эрх чөлөө, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын “… үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх … эрх чөлөөтэй. …”, мөн зүйлийн 17 дахь заалтын “төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. …”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн гэж дүгнэж, дээрх хуулийн заалтыг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэн, Цэцийн 2025 оны 10 дугаар дүгнэлтийг гаргасан.

 

Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүд Үндсэн хуулийг зөрчихгүй гэж тангараг өргөдөг ч Эрүүгийн хуулийн 13.14.1-ийг батлахдаа санаатайгаар хууль зөрчсөн байж болзошгүй байна.

Screenshot

Тодруулбал, Монгол улсын их хурлын 2019 оны намрын ээлжит чуулганы 12-р сарын 13-ны баасан гарагт Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар хэлэлцсэн. Энэ үед Х.Нямбаатар УИХ-ын гишүүн байсан бөгөөд Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулахаар зүтгэж байсан түүхтэй. Тэрбээр уг чуулганы хуралдааны үеэр “… Ер нь бол манайх эрүүгийн эрх зүй өөрийнхөө урд олсон ололтоосоо бас 2015 оны Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль батлахдаа ухралт хийсэн зүйлүүд бий. Өөрөөр хэлбэл энийг судлаачид гүтгэх, гүтгэх доромжлох гэдэг бол хоёр тусдаа. Ийм харьцангуй бие даасан гэмт хэргүүдийг Зөрчлийн хэрэг болгоод нэг төрлийн хэрэг болгоод ингээд нэгтгэсэн.
Тэгээд энэ удаа Хууль зүйн яам оруулж ирэхдээ нийтэд худал мэдээлэл тараах гэдгээр нэр томьёогоор оруулж ирж байна. Зүгээр таны хэлж байгаа тэр учирсан материаллаг хохирлыг яаж хэрхэн төлөх вэ гэдэг харилцаа бол Монгол улсын иргэний хуулиар зохицуулагдаж байгаа. Эдийн бус хохирлоо нөхөн төүүлэх ийм бүлэг харилцааг Иргэний хуулиар зохицуулагдсан…” хэмээн хариулж байсан хуралдааны тэмдэглэлд тодхон үлджээ.

Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатар нь алдаатай хууль батлуулж, Үндсэн хууль зөрчсөн гэдгийг Үндсэн хуулийн цэц дүгнэлээ. Харин алдаатай хуулиас болж хохирсон иргэдийн хохирлыг хэн барагдуулах вэ? Х.Нямбаатар ямар хариуцлага хүлээх вэ? гэдэг асуулт хэвээр үлдлээ.

А.Баярмаа

Онцлох
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн лифтний хонгилд хүн унаж, нас баржээ

07/21/2026

Охиныхоо найз залууг эргэж очсон Т.Дэлгэрмөрөн сэтгэгдлээ хуваалцжээ

07/21/2026

“Овгор” уран сайхны киноны анхны TEASER POSTER цацагдлаа

07/21/2026

Дуучин С.Ариун-Эрдэнэ МУГЖ цол хүртэнэ

07/21/2026

Б.Дуулим гэнэтийн шийдвэр гаргаж, архинаас бүрэн татгалзсанаа зарлалаа

07/21/2026

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.