НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж байгаа бөгөөд эдүгээ баривчлагдаад буй. Тэгвэл түүнийг авлига, албан тушаалын хэргээр АТГ-аас шалгаж эхэлжээ. Тодруулбал, иргэний гомдлоор хэргийг үүсгэсэн байна. Б.Эрдэнэсүхийг төрийн албанд ажиллахдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, тендер завшсан байж болзошгүй баримтуудыг АТГ-т гаргаж өгчээ. Улмаар хоёр хоногийн өмнөөс хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад “Б.Эрдэнэсүхийг иргэний гомдлоор тендер завшсан байж болзошгүй гэж үзэн шалгаж эхэлсэн” гэв.

