Зохиогч: Эрхэм админ

УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаан үргэлжилж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  эцсийн хэлэлцүүлгийг хийж, асуулт, хариулт дуусмагц хуулийн төслийг эцэслэн баталъя хэмээн санал хураалтыг явууллаа. Улмаар 19 гишүүн татгалзаж, 73 гишүүн дэмжсэнээр 79.3 хувиар санал дэмжигдлээ. Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. · Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн У.Отгонбаяр нарын 8 гишүүн 2025.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх,асуулт, хариулт 120 минут/ · “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаа нарын 40 гишүүн 2025.10.10-ны өдөр өргөн…

Read More

“Alimaa`s movie guide”, “Tippy top” төслийн “Эгшиг & Ганаа хосын влог”-оороо олны талархлыг хэдийнэ хүлээж, шимтэн үзэх дуртай контентуудынх нь нэг болгосон П. Хишигбуян “Anuxai’s Fitness” шоуны чимэг болсон. Тэрээр 45 хоногийн хугацаанд нийтдээ 7,4кг хасч хэвлийн тойрогноос 17см хассан гайхалтай үр дүн гаргасан байна.

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.12.12) Н.Алтаншагай, Л.Мөнхбаясгалан, Л.Соронзонболд нарын 21 гишүүн “Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүллээ. Өнөөдрийн байдлаар Засгийн газрын шугамаар гэрээ хэлэлцээр байгуулж УИХ-аас соёрхон баталсан хэрэгжиж буй гадаад зээл, тусламжийн нийт 116 төсөл байгаагаас гадаад төслийн зээлийн 89 төсөл хэрэгжиж байна. Эдгээр төслийн нийт зээлийн ашиглагдаагүй үлдэгдэл 14.5 их наяд төгрөг байгаа бөгөөд эдгээр гадаад зээлийн гэрээний 95.5 хувь нь 2030 гэхэд дуусах аж. Гэтэл зээлийн ашиглалтын хэмжээ хангалттай түвшинд батлагдахгүй байгаагаас шалтгаалж эдгээр төслүүдийн хэрэгжилт удааширч, ямар нэгэн бодлогын өөрчлөлт хийхгүй тохиолдолд 10 гаруй жил хэрэгжих эрсдэл бодитоор бий болсон байна гэж…

Read More

УИХ 126 гишүүнтэй болсноор төсвөөс гарах зардал улам нэмэгджээ. Тухайлбал, 2025 онд гадаад томилолтод зориулж 2 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Гэтэл энэ мөнгөний 90 орчим хувийг эхний хагас жилд зарцуулжээ. Өөрөөр хэлбэл, эхний хагас жилд 1.7 тэрбумыг гадаад томилолтод зарцуулсан байна. Хамгийн олон удаа гадаад томилолтоор хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн 22 удаа явжээ. Мөн УИХ-ын гишүүн П.Батчимэг, А.Ундраа нар 19 удаа, – УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар 18 удаа, – УИХ-ын гишүүн Ч.Номин 16 удаа , – УИХ-ын гишүүн Д.Энхтуяа 12 удаа, – УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 10 удаа, – УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 9 удаа, – УИХ-ын гишүүн Р.Сэддорж 8 удаа УИХ-ын чуулганы…

Read More

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанд С.Бямбацогт, Ч.Ундрам, О.Алтангэрэл, Б.Батбаатар, Ж.Батжаргал, О.Номинчимэг гадаад томилолттой байгаа бол Г.Уянгахишиг, Д.Үүрийнтуяа, Д.Амарбаясгалан, О.Амгаланбаатар, Ц.Мөнхтуяа, М.Нарантуяа, Д.Пүрэвдаваа нар чөлөөтэй. Х.Булгантуяа, Х.Тэмүүжин, Б.Тулга Д.Батлут, Д.Ганбат, Л.Гантөмөр нар эмнэлгийн чөлөөтэй, Ж.Баясгалан, Ш.Бямбасүрэн нар орон нутаг томилолттой байна.

Read More

2025 оны 12 дугаар сарын 5-нд Дэлхийн 61 орны 1000 гаруй хүүхэд хуран цугларч, робот, кодчиллын ур чадвараа сорьжээ. Манай Улсаас Ховд, Говь-Алтай, Дархан, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн 56 бяцхан тамирчин оролцож, олон улсын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдөж бахдам амжилт гаргажээ. Тухайлбал, Говь-Алтай аймаг “Дрон кодчилол” төрөлд Р.Ууганбаяр – Алтан медаль “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр – Мөнгөн медаль Дархан-Уул аймаг “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл – Хүрэл медаль Энэ хүү “Enjoy AI” тэмцээн нь энгийн нэг роботын тэмцээн бус, хүүхдүүд технологиор дамжуулан ирээдүйгээ бүтээж, дэлхийтэй өрсөлддөг юм.

Read More

“Шилмэл загвар” агентлагаас загварын гараагаа эхлүүлж, өдгөө фитнесийн модель, багш хийж буй С.Эрдэнэцогт харь найз бүсгүйтэй болсноо зарлаад удаагүй билээ. Халуун оронд амьдарч буй тэд шинэхэн бяцхан хүүгээ өлгийдөж авчээ. Аз жаргал хүсье.

Read More

Пара пауэрлифтингийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Жигмэд Азийн залуучуудын пара наадмын 54кг төрөлд 148кг өргөж алтан медалийн болзолоо хангалаа Энэ нь Монголын баг тамирчдын Азийн залуучуудын пара наадмын тэмцээний салхийг алтан медалийн буухиагаар эхлүүлж буй үйл явдал юм. Түүний хувьд дэлхийн залуучуудын рекордыг шинэчлэн тогтоосон амжилтын эзэн билээ. Ирээдүйн олон амжилтын эзэн болно хэмээн олон улсын мэргэжилтнүүдээс өндөр үнэлгээ авч буй түүнийг Монголын Улсын гавьяат дасгалжуулагч Д.Баттулга дасгалжуулж байна.

Read More

Засгийн газрын ээлжит хуралдаан 08:00 цагт эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: “Үл хөдлөх хөрөнгө шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн айлчлалын дүнгийн тухай Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Серби Улс, Саудын Арабын хаант улс, Бахрейны Хаант улс, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг батлах тухай “2026 онд энхийг дэмжих ажиллагаанд цэргийн баг, цэргийн алба хаагчийг оролцуулах болон олон улсын хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл Бусад асуудал буюу Танилцуулах асуудал Монгол Улсыг олон улсад сурталчлах ажлын хүрээнд байгуулсан зарим гэрээний хэрэгжилт, гаргасан шийдвэр, гэрээний нөхцөл нь…

Read More

Дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд тусалжээ. Тэрээр энэ тухайгаа “Өнөөдөр би бодож явсан зүйлээ амжуулахаар ЭХЭМҮТ орлоо. Эмнэлгийн эрхлэгч, тасгийн эмч нараас нь асууж байгаад хамгийн удаан хэвтэн эмчлүүлж байгаа мөн хөдөө орон нутгаас ирээд, хүүхдүүдийнхээ эрүүл мэндийн төлөө багагүй эмчилгээний зардал гарган өвчинтэйгөө тэмцэж, аав ээж ах эгчтэйгээ хамт хэвтэн эмчлүүлж байгаа 48 хүүхдэд өөрийнхөө зүгээс эм тариа эмчилгээнд нь жоохон ч гэсэн нэмэр болог гээд сэтгэлийн дэм өргөлөө. Бяцхан хүүхдүүд минь түргэн эдгээд мундаг хүмүүс болоорой” гэжээ.

Read More