Монгол улсын Moon Dance хамтлаг Стандарт бүжгийн төрлөөр ДАШТ-нд эх орноо төлөөлөн анх удаа оролцож хүрэл медаль хүртлээ. Энэ нь ази тивээс стандартын төрөлд медаль хүртэж байгаа анхны тохиолдол юм. Долоо хоногийн дараа буюу 12/13-нд Австри улсад Латин бүжгийн ДАШТ болно. Латины төрөлд 11 дахь жилдээ оролцох гэж байгаа бөгөөд сүүлийн 3 жил дараалан медаль хүртэж байгаа билээ.
Зохиогч: Эрхэм админ
Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас энэ сард нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарийг танилцууллаа. Энэ сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгийг 11, 18, 22-нд хуваан олгохоор зохицуулжээ. Тодруулбал энэ сарын 11, 22-нд тэтгэвэр, асаргаа, амьжиргаа тэтгэх мөнгөн тэтгэмж, ахмад болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, дэмжлэг олгоно. Мөн алдар цолтонд болон онцгой тохиолдлын мөнгө тэтгэмж, олон нийтэд түшиглэсэн халамжийн үйлчилгээг өгөх аж. Үүнээс гадна зорилтот бүлгийнхэнд олгодог хүнс тэжээлийн дэмжлэг, одонтой ээжүүдийн мөнгөн тусламж, ахмадуудын насны хишгийг энэ сарын 22-нд олгохоор болсон байна. Тэгвэл онцгой тохиолдлын мөнгөн тусламжийг энэ сарын 11-нд, хүүхдийн мөнгө, олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд сар бүр олгодог тэтгэмжийг энэ сарын 18-нд иргэдийн…
Монголын анхны 1 сая дагагчтай инфлүүнсер Д.Одзаяа дэлхийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болжээ. Тодруулбал, хамгийн том хэмжээний инфлүүнсерүүдийн наадам “Жинкон” өнөөдөр болж өндөрлөжээ. Шалгуур өндөртэй эл наадамд сайн үйлсээрээ түүчээлдэг Д.Одзаяа шагнал хүртэж, монголын биш дэлхийн нөлөөлөгч гэдгээ батлалаа. Тэрбээр 14 жилийн туршид нэвтрүүлэгч хийсэн бөгөөд 11 жилийн туршид сошиалд контент бүтээжээ. Ингэхдээ тэрбээр сайн үйлсийн аянг нийтэд дэлгэрүүлэхээс гадна, эмнэлэг, тэр дундаа эх хүүхдийн өрөө тохижуулах ажлыг санаачилж байв. Д.Одзаяагийн “Бэлэг” нэвтрүүлгийг андахгүй хүн Монголд байдаггүй. Эл нэвтрүүлэг нь ирэх онд 10 жил болох гэж байгаа. Энэ хугацаанд бусад байгууллагуудтай хамтран 18 мянга гаруй хүнд гадаадад суралцах эрх, гоо…
Улсын Их Хурлын дарга Н.Учрал өнөөдөр (2025.12.05) Монголбанкны удирдлагууд болон Хаан банк, Төрийн банк зэрэг арилжааны банкуудын төлөөллийг хүлээн авч уулзаж, тэтгэврийн зээлийн нөхцөлийг сайжруулах талаар санал солилцов. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, сүүлийн саруудад тэтгэврийн орлого барьцаалсан зээлтэй холбоотой өргөдөл, саналууд Улсын Их Хурлын нийтийн өргөдөл гомдлын petition.parliament.mn цахим системээр, мөн Өргөдлийн байнгын хороонд, гишүүдийн гар утсаар ирсээр байна. Улсын Их Хурал бол бага ард түмэн. Ард түмний засаглах эрхийг төлөөлөн хэрэгжүүлдэг байгууллага учраас эх орныхоо өнцөг булан бүрээс иргэд сонгогдсон гишүүдээрээ дамжуулж бодит саналуудаа илэрхийлнэ. Улсын Их Хурал Төв банкны хараат бус байдалд халдах, бизнесийн зарчмаар үйл ажиллагаа…
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2025.12.04) нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга Н.Учрал үг хэлэхдээ хууль, тогтоолын төсөл боловсруулах, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий “Ажлын хэсэг байгуулах тухай” зарим захирамжийг хүчингүй болгож буйгаа мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан тэрбээр, Монгол Улсын Их Хурлын даргын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 482 тоот захирамжийг уншиж танилцуулсан юм. Уг захирамжид зааснаар ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсан болон холбогдох хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулсантай холбогдуулан “Ажлын хэсэг байгуулах тухай” Монгол Улсын Их Хурлын даргын 2024 оны 80, 82, 86, 87, 89, 94, 95, 98, 104, 107, 110, 111, 113, 115, 173, 292, 2025 оны 254,…
Энэ онд Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулж, мөрийтэй тоглоом, бооцоот тоглоомтой холбоотой заалтыг эрх бүхий байгууллагаас баталсан. Мөрийтэй тоглоом, төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулан гэмт хэрэг үйлдэгч этгээдүүд хууль бусаар олсон орлогынхоо эх үүсвэрийг нуун дарагдуулах зорилгоор тодорхой оршин суух хаяггүй, санхүүгийн хэрэгцээ тулгарсан иргэдийн эмзэг байдлыг ашиглан тэдний нэр дээрх данс, картыг ашиглан улмаар орлогоо дамжуулан авах хэлбэрээр иргэдийг гэмт хэрэгт татан оролцуулж, энэ төрлийн гэмт хэргийн үйлдлийн арга улам бүр нарийсаж байна. Иймд эрх бүхий байгууллагаас “Мөрийтэй тоглоом, эсхүл төлбөрт таавар, эсхүл бооцоот тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны…
2022 оны нэгдүгээр сарын сүүлчээс хойш цагдаагийн байгууллагаас “Их Бит” ХХК-ийн “IHC” койныг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн хэрэгт Б.Идэр-Од болон түүний хамтрагч нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, Их Бит ХХК-ийн “IHC” койны хэрэгт Б.Гантиг, Б.Эрхэмбаяр, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарыг холбогдуулан шалгаж байсан ч Б.Эрхэмбаяр нь шалгагдаж байх хугацаандаа зуурдаар таалал төгссөн юм. Харин уг хэрэгт шалгагдаж байсан Б.Идэр-Од нь тус оныхоо арванхоёрдугаар сард Австрали улс руу явж, улмаар тэндээсээ 2023 оны хоёрдугаар АНУ руу явснаас хойш эргэн ирээгүй байгаа билээ. Тиймээс Эрүүгийн цагдаагийн газраас Олон Улсын эрүүгийн цагдаагийн байгууллага болох интерполоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасны дагуу…
БХЭШХ-ийн захирал хурандаа Т.Мөнх-Оргил 12 дугаар сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе бригадын генерал Ангело Минелли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтаар хоёр орны батлан хамгаалахын судалгааны хүрээлэн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.
Цагдаагийн байгууллагад энэ оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 12 цагийн орчимд Архангай аймгийн нутаг дэвсгэрт “Суудлын автомашин мотоцикльтэй мөргөлдсөн байна” гэх дуудлага мэдээлэл ирснийг шалгахад Мустанг маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч нь гүйцэж түрүүлэх үйлдэл хийх үедээ Тоёота приус маркийн тээврийн хэрэгслийг мөргөж ослын улмаас 1 хүн гэмтсэн нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдож байна, тус хэргийг Архангай аймгийн цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дэх хэсэгт “Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг…
Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүндэтгэлийн ёслолд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал мэндчилгээ дэвшүүлэв. Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Монгол Улсад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах төрийн тогтолцоо үүсэж хөгжсөний 30 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье. Монгол Улс 1924 оны Анхдугаар Үндсэн хуулиар “Тус улсын харъяат ард түмэн эрэгтэй эмэгтэй гэдэг ялгаваргүй нэгэн адил эрхийг эдлүүлбэл зохино” хэмээн тунхагласан нь 1940, 1960 оны үндсэн хуульд мөн адил хадгалагдаж, 1992 оны шинэ үндсэн хуульд ”хүнийг үндэс, угсаа, хэл,…
