БХЭШХ-ийн захирал хурандаа Т.Мөнх-Оргил 12 дугаар сарын 3-ны өдөр Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад хавсран суугаа Элчин сайдын яамны Батлан хамгаалахын атташе бригадын генерал Ангело Минелли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтаар хоёр орны батлан хамгаалахын судалгааны хүрээлэн хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийн талаар санал солилцсон юм.


