Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар нарын гишүүд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.27) өргөн мэдүүллээ. Үндэсний баяр наадмын тухай хуульд допинг хэрэглэхийг хориглох, хэрэглэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизмыг суулгаж өгсөн ч энэ нь олон улсын допингийн стандарттай нийцэхгүй, Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороо, салбар хорооны шийдвэр нь шүүх дээр ирээд хүчингүй болох тохиолдол гарч буйг дурдаж, улсын цолыг шинжилгээний хариу ирсний дараа олгодог байхаар хуульчлах шаардлагатайг хуулийн…
Зохиогч: Эрхэм админ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улс тунхагласан өдрийг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 10-р хороонд байрлах Амгалан захын хүнсний худалдаа, агуулахын үйл ажиллагааг эрхэлж, 600 гаруй иргэнийг тогтмол ажлын байртай байлгаж, улс эх орны хөгжил, бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулан ажиллаж буй Л.Уранцэцэг “Худалдааны гавьяат ажилтан” цол хүртлээ. Лхагва овогтой Уранцэцэг нь Баянхонгор аймгийн Гурванбулаг суманд Луузангийн Лхагва, Донойрагчаан Чойжилсүрэн нарын 6 хүүхэдтэй айлын гурав дахь охин болж 1967 оны тавдугаар сард төрсөн. Аав Лхагва нь сумын багийн дарга, нэгдлийн даргаар ажиллаж байгаад 1974 онд Улаанбаатар хотод шилжин…
Эрхэм хүндэт ард иргэд ээ, Эрх чөлөөт Монгол Улсын иргэн Та бүхэндээ Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхт өдрийн баярын мэндийг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье. Өнөөдрөөс 101 жилийн өмнө 1924 оны арван нэгдүгээр сарын 26-нд Улсын анхдугаар Их Хурлын төлөөлөгчид анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласан нь үндэсний ой санамжид үүрд тод дурсагдах түүхэн гавьяат үйл хэрэг билээ. Эртний түүхт, Их Монголын гал голомтыг бадраасан бидний өвөг дээдэс түүхэн цаг үе, нийгмийн хөгжлийн чиг баримжаандаа нийцүүлэн 1924, 1940, 1960 оны Үндсэн хуульдаа засаглалын хэлбэр, агуулгыг баяжуулан тусгаж, улсынхаа тусгаар тогтнол, бүрэн…
Монгол Улс дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа ажиллахаар боллоо Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын Дэлхийн өвийн хороонд 2026-2029 онд ажиллах гишүүний ээлжит сонгуульд нэр дэвшихээ зарлаж, Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн 42 дугаар чуулган, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо хуралдсан 43 дугаар чуулганы үеэр сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлыг хангаж, конвенцын гишүүн улсуудтай хоёр талт уулзалтыг зохион байгуулж, санал солилцож, дэмжлэг хүсэж ажилласан билээ. ЮНЕСКО-ийн 43 дугаар Бага хурлын хаалт Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2025 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус…
БНСУ-ын нэрт жүжигчин И Сүн Жэ 91 насандаа таалал төгсжээ. 60 гаруй жилийн турш театр, кино, телевизийн олон бүтээлд тоглосон тэрбээр Солонгосын дэлгэцийн урлагийн хамгийн ахмад уран бүтээлчдийн нэг байв. Оршуулгыг гэр бүлийн хүрээнд даруухнаар зохион байгуулахаар болсон байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.25) Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Улсын хэмжээнд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах үүднээс тогтмол нөөцтэй байлгах зорилтын хүрээнд импортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нөөцийг бүрдүүлэх, хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх, бодит шаардлага зүй…
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 20 гаруй жилийн хугацаанд эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь ил болсон. Тэгвэл хэргийн талаар эхнэр нь шүгэл үлээж олон нийтэд мэдэгдээд байгаа бол Б.Эрдэнэсүхийн хүү нь өөрийн цахим хуудаснаа “Надад хүүхэд нас гэж байгаагүй. Насандаа ганц удаа хэрүүл маргаан, хүчирхийлэлгүй, гэр бүлээрээ баяр тэмдэглэж байгаагүй. Ээжийгээ өмөөрч цагдаа дуудах болгонд маргааш нь ял нь эргээд над дээр ирдэг. Монголын цагдаа, шүүх гэж хамгийн хогийн мөнгө харсан амьтдын цугларсан газар байдгийг аль 7, 8 настайдаа бүрэн мэдэрч ухаарсан. Гэртээ харих дургүй. Гэрт аав ирэхэд хоолой зангирч, бие хөдлөхөө байдаг байсан. Том болоод эцгийгээ дийлдэг болоод ирэхэд, хамт байхгүй…
Испанийн Санта Сусана хотод IFBB буюу Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн саяхан болов. Тусгай хэрэгцээт ангиллын бикини төрөлд Т.Баянжаргал түрүүлж, алтан медаль хүртлээ. Хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, хатуужил, үзэсгэлэн гоогийн илэрхийлэл болсон тэрээр боломжгүй зүйл үгүйг харуулжээ. Уг спортоор хичээллээд хоёр жил гаруй болж буй энэ бүсгүй өнөө жил 35 тамирчин өрсөлдсөн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний шилдэг аравт шалгарч, улсын аварга шалгаруулах тэмцээнд тусгай хэрэгцээт ангиллын бикини төрөлд манлайлсан юм.
Яллагдагч Б.Эрдэнэсүх нь Дүүргийн эрүү, иргэний хялбаршуулсан шүүхийн шүүгчийн захирамжийг ноцтойгоор зөрчиж, хохирогч О.Нарангаравыг мөрдөн мөшгиж, удаа дараа таарч, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн асуудал нь өчигдөр ил болсон. Уг мэдээлэл олон нийтэд хүрсэн даруйд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид өчигдөр орой Б.Эрдэнэсүхийн унаж явсан гэх хуурамч дугаар бүхий Toyota highlander маркийн хар өнгөтэй автомашиныг нь журамлажээ. Улмаар Б.Эрдэнэсүхтэй цагдаагийн алба хаагчид утсаар холбогдож ирж уулз гэхэд ирэхгүй зугтаасан тул түүнийг эрэн сурвалжлах ажлыг албан ёсоор эхлүүлсэн хэмээн албан бус эх сурвалж бидэнд мэдээллээ.
Кино урлагт “нууц амраг”-ийн дүрийг гарууд сайн гаргасан гэгддэг бүсгүй бол жүжигчин Пунтик буюу Э.Пүрэвжаргал юм. “Бүтэн амьдрал” киноны Цэнгэлмаагийн дүрээр түүнийг илүү олонд таниулсан. “Зохиомж” дээд сургуулийг Монгол Улсын төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Соёлын тэргүүний ажилтан А.Цэгмид багшийн удирдлага дор төгссөн тэрээр кино урлагтаа үнэнч яваа нэгэн. Олон залуусын “краш” тэрээр тун удахгүй хуримаа хийхээр бэлдэж тун завгүй яваа гэнэ шүү. Тэрээр хоёр хүүхдийн ээж билээ.
