Зохиогч: Эрхэм админ

Монгол Улс дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа ажиллахаар боллоо Монгол Улс ЮНЕСКО-ийн Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенцын Дэлхийн өвийн хороонд 2026-2029 онд ажиллах гишүүний ээлжит сонгуульд нэр дэвшихээ зарлаж, Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо хуралдсан ЮНЕСКО-ийн 42 дугаар чуулган, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Самарканд хотноо хуралдсан 43 дугаар чуулганы үеэр сонгуульд өрсөлдөх бэлтгэл ажлыг хангаж, конвенцын гишүүн улсуудтай хоёр талт уулзалтыг зохион байгуулж, санал солилцож, дэмжлэг хүсэж ажилласан билээ. ЮНЕСКО-ийн 43 дугаар Бага хурлын хаалт Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотноо 2025 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Тус…

Read More

БНСУ-ын нэрт жүжигчин И Сүн Жэ 91 насандаа таалал төгсжээ. 60 гаруй жилийн турш театр, кино, телевизийн олон бүтээлд тоглосон тэрбээр Солонгосын дэлгэцийн урлагийн хамгийн ахмад уран бүтээлчдийн нэг байв. Оршуулгыг гэр бүлийн хүрээнд даруухнаар зохион байгуулахаар болсон байна.

Read More

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралд өнөөдөр (2025.11.25) Улсын Их Хурлын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням нар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Энэхүү хуулийн төсөл нь олон улсын худалдааны нөхцөл байдал, гадаад хүчин зүйлээс сэргийлэх, стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, даван туулах арга хэмжээг тодорхойлох, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Улсын хэмжээнд шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах үүднээс тогтмол нөөцтэй байлгах зорилтын хүрээнд импортлогч аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нөөцийг бүрдүүлэх, хадгалах савны хүчин чадал, багтаамжийг нэмэгдүүлэх, бодит шаардлага зүй…

Read More

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх 20 гаруй жилийн хугацаанд эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь ил болсон. Тэгвэл хэргийн талаар эхнэр нь шүгэл үлээж олон нийтэд мэдэгдээд байгаа бол Б.Эрдэнэсүхийн хүү нь өөрийн цахим хуудаснаа “Надад хүүхэд нас гэж байгаагүй. Насандаа ганц удаа хэрүүл маргаан, хүчирхийлэлгүй, гэр бүлээрээ баяр тэмдэглэж байгаагүй. Ээжийгээ өмөөрч цагдаа дуудах болгонд маргааш нь ял нь эргээд над дээр ирдэг. Монголын цагдаа, шүүх гэж хамгийн хогийн мөнгө харсан амьтдын цугларсан газар байдгийг аль 7, 8 настайдаа бүрэн мэдэрч ухаарсан. Гэртээ харих дургүй. Гэрт аав ирэхэд хоолой зангирч, бие хөдлөхөө байдаг байсан. Том болоод эцгийгээ дийлдэг болоод ирэхэд, хамт байхгүй…

Read More

Испанийн Санта Сусана хотод IFBB буюу Олон улсын бодибилдинг, фитнессийн холбооны эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн саяхан болов. Тусгай хэрэгцээт ангиллын бикини төрөлд Т.Баянжаргал түрүүлж, алтан медаль хүртлээ. Хичээл зүтгэл, тэсвэр тэвчээр, хатуужил, үзэсгэлэн гоогийн илэрхийлэл болсон тэрээр боломжгүй зүйл үгүйг харуулжээ. Уг спортоор хичээллээд хоёр жил гаруй болж буй энэ бүсгүй өнөө жил 35 тамирчин өрсөлдсөн Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний шилдэг аравт шалгарч, улсын аварга шалгаруулах тэмцээнд тусгай хэрэгцээт ангиллын бикини төрөлд манлайлсан юм.

Read More

Яллагдагч Б.Эрдэнэсүх нь Дүүргийн эрүү, иргэний хялбаршуулсан шүүхийн шүүгчийн захирамжийг ноцтойгоор зөрчиж, хохирогч О.Нарангаравыг мөрдөн мөшгиж, удаа дараа таарч, сэтгэл зүйн дарамт үзүүлсэн асуудал нь өчигдөр ил болсон. Уг мэдээлэл олон нийтэд хүрсэн даруйд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид өчигдөр орой Б.Эрдэнэсүхийн унаж явсан гэх хуурамч дугаар бүхий Toyota highlander маркийн хар өнгөтэй автомашиныг нь журамлажээ. Улмаар Б.Эрдэнэсүхтэй цагдаагийн алба хаагчид утсаар холбогдож ирж уулз гэхэд ирэхгүй зугтаасан тул түүнийг эрэн сурвалжлах ажлыг албан ёсоор эхлүүлсэн хэмээн албан бус эх сурвалж бидэнд мэдээллээ.

Read More

Кино урлагт “нууц амраг”-ийн дүрийг гарууд сайн гаргасан гэгддэг бүсгүй бол жүжигчин Пунтик буюу Э.Пүрэвжаргал юм. “Бүтэн амьдрал” киноны Цэнгэлмаагийн дүрээр түүнийг илүү олонд таниулсан. “Зохиомж” дээд сургуулийг Монгол Улсын төрийн соёрхолт Ц.Төмөрбаатар, Соёлын тэргүүний ажилтан А.Цэгмид багшийн удирдлага дор төгссөн тэрээр кино урлагтаа үнэнч яваа нэгэн. Олон залуусын “краш” тэрээр тун удахгүй хуримаа хийхээр бэлдэж тун завгүй яваа гэнэ шүү. Тэрээр хоёр хүүхдийн ээж билээ.

Read More

Их Эзэн Чингис хааны мэндэлсний 863 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг (2025.11.21)тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар нар Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Их Эзэн Чингис хааны мэндэлсэн “Монгол бахархлын өдөр”-өөр төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардуулдаг уламжлалт ёслолд Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал, Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон төр, нийгмийн нэр зүтгэлтнүүд оролцлоо. Ардчилсан Үндсэн хуулийг хэрэгжүүлэх эх үндэс болсон хууль тогтоомжийг шинэчлэн батлах, хууль зүйн боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, үндэсний эрх зүйн тогтолцоо, хууль зүйн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмэр хийгээд Эзэн Чингис хааны дэлхий дахинд…

Read More

Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт хүчнийг тив дэлхий тэр дундаа ОХУ-д сурталчилж яваа алба хаагч бол ОУХМ, ахлагч Э.Буджав. ОХУ-ын Кострома хотын Цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн академийн 4 дугаар дамжааны сонсогч тэрбээр тэрээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайнинг хотод зохион байгуулагдсан туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 68 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтөөр алт, огцом өргөлтөөр алт буюу нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж, бас л аваргалав. Ингэснээр дэлхийн аваргын 10 алтан медальтай болж буй юм. Үүний зэрэгцээ олон улсын шүүгчийн сертификатаа гардаж авч, туухайт спортын дэлхийн 47 дахь шүүгч, Монгол Улсын анхны олон улсын шүүгч болжээ. Өнөөдөр Монгол Улсын туухай…

Read More