Зохиогч: Эрхэм админ

Anir Pop Orchestra-ийн зохион байгуулсан Nostalgia Vol.02 тоглолт хоёр өдөр амжилттай болж өндөрлөлөө. Эдгээр үдэш 60, 70, 80-аад оны үеийн сэтгэлд хоногшсон дуу, ая эгшиглэж, үе үеийн үзэгчдийг нэгэн тайзны доор уулзуулсан дурсамж, хөгжим, уярал дүүрэн мөчүүдээр баялаг байлаа. Тоглолтын туршид танхим дүүрэн үзэгчид өнгөрсөн он жилүүдийн дуучдын хит бүтээлүүдийг орчин үеийн найруулгаар дахин мэдрэн, үзэгчд түмний дурсамж, уянга ээлжилсэн хайр дүүрэн үдшийг хамтдаа өнгөрүүлжээ. “Nostalgia” цуврал тоглолтын гол зорилго нь монгол поп хөгжмийн түүх, үе үеийн дууны урсгалыг сэргээж, залуу болон ахмад үеийг дуугаар холбох юм. Энэхүү тоглолт нь дурсамжийг сэргээж, сэтгэлд үлдэх сайхан мэдрэмжийг бэлэглэсэн гэдгээрээ үзэгч,…

Read More

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг “ШИНЭ ИТГЭЛ- ЭРС ШИНЭТГЭЛ” нэрийн дор хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тус бодлогын бичиг баримтад Батлан хамгаалах салбарт нийт 18 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгууллаа. Үүний нэг нь Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийн ажил бөгөөд эхний ээлжид 1,1 их наяд орчим төгрөгийн төсөл хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан нь Монгол улсын зэвсэгт хүчний сүүлийн 30 гаруй жилийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын ажил болж байна. ▪️Өнөөдөр манай Зэвсэгт хүчний зарим зэвсэглэл дэлхийн улс орнуудтай харьцуулбал хоцрогдсон, ашиглалтын хугацаа дууссан болон сэлбэг хэрэглэлийн үйлдвэрлэл зогссон зэргээс үүдэн зэвсэг, техникийг шинэчлэх, үүрэг гүйцэтгэх…

Read More

Монголын тайзны урлагийн ертөнцөд шинэлэг өнгө аяс, сэтгэл хөдөлгөм мэдрэмжийг авчирсан “Гайжин: Монгол самурай” жүжиг нээлтээ хийж, үзэгчдийн талархлыг хүлээгээд байна. Монголд анх удаа мюзикл драма хэлбэрээр — дуулалт ба жүжиглэлт хослон тоглогдох энэхүү бүтээл нь 13-р зууны Юань гүрэн ба Япон улсын түүхэн орчныг суурь болгож, үндэстэн дамнасан хориотой хайрын домогт өгүүлэмжийг тайзнаа амилуулжээ. Тус бүтээлийн найруулагчаар “Инээмтгий хүн” жүжгээр үзэгчдийн сэтгэлийг татсан Б.Даваасүрэн, зохиолыг нь Г.Мөнхбаяр бичсэн бөгөөд Монголын театрын шилдгүүд болох Т.Бархүү, Б.Батзаяа, Г.Гансүх, М.Төгөлдөр, Д.Гантулга нарын уран бүтээлчид гол дүрүүдийг бүтээж байна. Жүжгийн туршид үзэгчид догдлол, хайр, үзэн ядалт, бахархал, зүрхний чичиргээ бүхнийг нэгэн зэрэг мэдрэх…

Read More

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын нэгдсэн чуулганаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, тэтгэврийг нэмэх асуудал ороод эхний удаа 66 гишүүн дэмжиж, 34 гишүүн татгалзсан. Шадар сайд уг асуудлыг гүйцээн боловсруулах чиглэл өгч өнгөрсөн амралтын өдрүүд болон өнөөдөр өглөө хүртэл Төсвийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг тасралтгүй дээрх асуудлаар хуралдлаа. Өнөөдөр эмч нар ч гадаа жагсаж, төсөв хүнд байна гэсэн шалтаг, шалтгаануудыг маш ихээр тоочсон ч бид тодорхой хэмжээнд тохиролцоонд хүрч чадлаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхдэд олгох асаргааны тэтгэмжийг 20 хувиар нэмэхээр боллоо. 20 хувь болгож нэмэгдүүлэхэд нийт 30 орчим…

Read More

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баялгийн хулгайтай тэмцэх тусгай ажлын хэсэг байгуулж, холбогдох төрийн байгууллагуудад үүрэг даалгавар өгөхдөө бэлэн мөнгөний урсгалд хяналт тавихыг үүрэг болгосон. Тэгвэл зохион байгуулалттайгаар их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр тогтмол гаргадаг байсан бүлэг этгээдүүдийг тагнуулын байгууллагын зүгээс 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр саатуулсан байна. Тодруулбал эдгээр бүлэг этгээдүүд нь нэг удаадаа 2-3 сая ам.долларыг Монгол Улсын хилээр авч гардаг байсан гэх бөгөөд өнгөрсөн хугацаанд 700 тэрбум гаруй төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний валютыг авч гарсныг урьдчилсан байдлаар тогтоосон байна. Энэ их хэмжээний мөнгийг бэлнээр гаргах нь манай улсын…

Read More

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн 2025.11.09-ний өдрийн хурлаар батлав. УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 10-НААС 14-НИЙ ӨДРИЙН  ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ   ДАВАА ГАРАГ /2025.11.10/ Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН 1 Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 09.00 “Жанжин Д.Сүхбаатар” 2 Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан 09.00 “Их Эзэн Чингис хаан” ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН 1 Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын…

Read More

Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг “ШИНЭ ИТГЭЛ- ЭРС ШИНЭТГЭЛ” нэрийн дор хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Тус бодлогын бичиг баримтад Батлан хамгаалах салбарт нийт 18 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгажээ. Үүний нэг нь Зэвсэгт хүчний зэвсэглэл, техникийн шинэчлэлийн ажил бөгөөд эхний ээлжид 1,1 их наяд орчим төгрөгийн төсөл хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан нь Монгол улсын зэвсэгт хүчний сүүлийн 30 гаруй жилийн түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын ажил болж байна. Өнөөдөр Монгол Улсын Зэвсэгт Хүчний Зарим Зэвсэглэл Дэлхийн Улс Орнуудтай Харьцуулбал Хоцрогдсон, Ашиглалтын Хугацаа Дууссан Болон Сэлбэг Хэрэглэлийн Үйлдвэрлэл Зогссон Зэргээс Үүдэн Зэвсэг, Техникийг Шинэчлэх, Үүрэг…

Read More

Эрүүл мэндийн яамны харьяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан Гавьяат эмч П.Батчулуун ажилдаа оржээ. Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах нарийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой үүрэгт ажлаа хийж яваад, энэ талаарх манай улсын хууль эрх зүйн зохицуулалт дутмагаас хууль хяналтын байгууллагад шалгагдан, шүүхээс хорих ял сонссон түүнийг Улсын дээд шүүх гэм буруугүй гэж үзэж, 2025 оны 6-р сард цагаатгасан билээ. П.Батчулуун эмч Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албандаа зөвлөхөөр ажиллаж байна.

Read More

Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад 2025 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдсан шинэ дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол 11 дүгээр сарын 29-ний өдөр улс орон даяар зохион байгуулагдана. Өдгөө хугацаат цэргийн алба хаагчид цэргийн анхан шатны сургалт бэлтгэлд хамрагдаж байгаа бөгөөд эр цэргийн тангараг өргөсний дараа цэргийн эрдэмд суралцаж, эх орноо батлан хамгаалахад нэн чухал цэргийн мэргэжил эзэмшинэ. Мөн аймаг, нийслэл, дүүргийн МСҮТ-ийн дэмжлэгтэйгээр хугацаат цэргийн алба хаагч хүсвэл тухайн орон нутагтаа хэрэгцээтэй гагнуурчин, цахилгаанчин, үсчин зэрэг 10 гаруй мэргэжлийг давхар эзэмших юм. Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд цэргийн тангараг өргөх энэ өдөр хугацаат цэргийн алба хаагчдын ар гэрийнхэнд зориулсан…

Read More

УИХ-ын гишүүн асан, гавьяат тамирчин Д.Кекүшюзанбатбаяр гэргий асан МУГЖ Т.Баясгалан нарт холбогдох хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн есдүгээр сарын 26-ны өдөр хэлэлцээд, хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан хэмээн хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэсэн байдаг. Тодруулбал, шүүдэгч Д.Батбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт, Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн…

Read More