Зохиогч: Эрхэм админ

60 гаруй орны шилдэг мисс өрсөлдсөн “Miss Friendship International 2025 БНХАУ-д зохион байгуулагдаж дууслаа. “Miss Friendship International 2025” тэмцээний ялагчаар Монголын мисс О.Халиун шалгарсан байна. Тэрбээр Сити их сургуулийн бүрэлдэхүүн Гоо сайхны ухааны сургуулийн арьс гоо, заслын 4-р курсын оюутан юм. Олон улсын тэмцээнд амжилттай оролцсон мисс бүсгүйд баяр хүргэе

Read More

Батлан хамгаалах яамны харъяа Цэргийн төв эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх тэргүүтэй төлөөлөгчид 2025 оны 11 дүгээр сарын 3-7-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад ажлын айлчлал хийв. Айлчлалын үеэр төлөөлөгчид Вьетнамын Цэргийн төв эмнэлэг, Цэргийн уламжлалт анагаах ухааны эмнэлэг болон Цэргийн эмнэлгийн академид тус тус зочилж Вьетнамын Ардын армийн Цэргийн эмнэлэгийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр туршлага солилцов. Тус айлчлалын хүрээнд Вьетнамын Үндэсний батлан хамгаалах яамны Цэргийн эмнэлгийн ерөнхий газрын дарга, хошууч генерал Нгуен Труонг Жианг-тай уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо. Хоёр талын өргөтгөсөн уулзалтын үеэр талууд цаашид хамтран ажиллах төсөл…

Read More

Францын нийслэл Парист жүдогийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. М6 буюу 53-56 насны ангиллын эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд зодоглосон Увс аймгийн “Хурд” дэвжээний бөх Г.Батсүх үзүүрлэжээ. Энэ нь манай бөхчүүдийн тус тэмцээнээс хүртсэн анхны мөнгөн медаль бөгөөд нэг мөнгө, долоон хүрэл медаль аваад байгаа аж. Тус жинд Германы Г.Графмюллер түрүүлж, АНУ-ын Г.Калмен, Францын К.Ле Горбелек нар хүрэл медаль хүртэв.

Read More

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай хуралдаан /2025.11.05/ болж өндөрлөлөө. Хуралдаанд батлан хамгаалах яам болон харьяа газар, нэгжийн удирдлагууд оролцож, сайдын өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилтийг танилцуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, шийдвэрлэх шаардлагатай зарим асуудлуудад сайд тодорхой үүрэг, чиглэлийг өглөө. Хуралдааны эхэнд Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатар үүрэг даалгаврын биелэлтийг 91.1 хувьтай буюу үр дүнтэй хэрэгжиж буй талаар танилцуулснаар өрнөсөн юм. Хуралдааны явцад Батлан хамгаалахын сайд Дамбын Батлут гарч буй санал санаачилгуудын хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангаж, үр дүнг тухай бүрт нь гүйцэтгэж танилцуулдаг байх, мэдээллийн урсгалыг сайжруулж нэгтгэн, үйл ажиллагаа, бодлого шийдвэрийнхээ уялдаа холбоог сайжруулах тогтолцоог онцгой анхаарах…

Read More

Баянгол дүүрэгт байрлах “Gem mall” худалдааны төвд 2025 оны зургаадугаар сарын 27-ны өдөр иргэн Э нь эхнэрээ олон удаа хутгалж, онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон. Уг этгээдийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 “онц харгис хэрцгийгээр”, 2.8 “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, есдүгээр сарын 17-нд шүүх хурал болж бүх насаар хорих ял оноосон. Гэвч Н.Энхбат шүүхийн шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан байна. Харин хэрэг гарснаас хойш аавынхаа гэр бүлийнхний асрамжид байсан гурван хүүхдэд асран хамгаалагч тогтоохыг БГД-ийн Засаг даргад үүрэг болгосон. Тэгвэл хүүхдүүдийн асран хамгаалагчаар гэмт этгээдийн том хүүг насанд хүрсэн учир…

Read More

Тайланд улсын Бангкок хотноо 3дахь өдрөө үргэлжилж буй жюү жицүгийн 2025 оны ДАШТ-ий +70кг жинд барилдсан “Thunder BJJ” академийн тамирчин Батбаатарын Хулан Казакстан улсын тамирчинд оноогоор ялагдаж, дагах барилдаанд Энэтхэг, ОХУ-ын хоёр тамирчин, Филлипин улсын тамирчдыг ялснаар хүрэл медалийн хүртлээ . Тэрээр өмнө нь 2023 онд Улаанбаатар хотноо болсон Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан юм.

Read More

“Anuxai’s fitness” реалити шоуны 4 дэх цувраланх удаа олон нийтийг төлөөлөн өрсөлдөх нэгоролцогчийг нээлттэй сонгон шалгаруулалтаарсонгохоор болсон. Уг шалгаруултад 3000 гаруйбүсгүй оролцож, үүнээс шилдэг 60 оролцогчшалгарч урьдчилсан сонгон шалгаруулалтадоролцжээ.  Тэгвэл өнөөдөр цацагдах шинэдугаарт “Хаалттай сонгон шалгаруулалт”-ыгонцолж, олон нийтийн шалгаруулалтаасшалгарсан 6 бүсгүйг зарлахаар болжээ Нийтдөрвөн шатны шалгаруулалтыг амжилттайдавж, эцсийн шатанд тэсвэр хатуужил, сэтгэлийн хүч, урам зоригоороо бусдаасялгарсан цорын ганц бүсгүй “Anuxai’s fitness” шоу нэвтрүүлэгт олон нийтийг төлөөлөноролцох эрхийн эзэн болох аж.   Шүүгчдийнбүрэлдэхүүн хэрхэн шийдвэрлэж, олон нийтийгтөлөөлөн өрсөлдөх цорын ганц бүсгүйгээрчухам хэн сонгогдсон болохыг өнөөдөр(2025.11.03) 20:30 цагаас TV8 телевизээрхүлээн авч үзээрэй.

Read More

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр / 2025.11.03/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэж байгаа ажлын хэсгийн мэдээлэлтэй танилцаж байна. Боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилчин, алба хаагчид цалин нэмэхийг шаардаж байгаа. Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэл, БШУЯ, Гэр бүл, Хүний хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хэлэлцээрийн ширээний ард суусан. Нийт найман зүйл бүхий цалин урамшуулал нэмэх шаардлага хүргүүлсэн. Дээрх хэлэлцээрийг үр дүнд хүргэх, цалингийн шатлалыг өсгөх асуудлыг Төсвийн тухай хуулийн ажлын хэсэг амралтын өдрүүдэд ажиллаж, төсвийн санхүүжилтийг шийдэх хоёр хувилбарыг бүлгийн хуралдаанд танилцуулж, улс төрийн шийдэл гаргах санал оруулан хэлэлцэж байна. Мөн тэтгэвэр, халамжийн тэтгэмжийг нэмэгдүүлэх төсвийн санхүүжилтийг…

Read More

-11 дүгээр сарын 21-нд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр болно. Монголчууд жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг их эзэн хааны мэндэлсэн өдөр гэж үздэг бөгөөд мөн өдрийн “Үндэсний бахархлын өдөр” хэмээн нэрлэгдэж, бүх нийтээр амрах хуультай. -11 дүгээр сарын 26-нд “Бүгд найрамдах Монгол Улс тунхагласны өдөр” тохионо. Энэ өдөр бол Монгол Улсад 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталж, төрийн бүх эрх мэдлийг ард түмэнд олгосон түүхэн мөчийг дурсах баярын өдөр юм. 1924 оны энэ өдөр Монгол Ардын Бүгд Найрамдах Улсыг тунхагласнаар тусгаар тогтносон улс орны үндэс суурь тавигдсан гэж үздэг. Тиймээс эдгээр өдрүүдэд хуулийн зохицуулалтын дагуу бүх…

Read More

Монгол дууны урын санд эмэгтэй хүнийг магтан дуулсан дуу уран бүтээлүүд ихэнх хувийг эзэлдэг гэхэд хилсдэхгүй. Яруу найрагч, хөгжмийн зохиолч бүр сайхан эмэгтэйг магтан шүлэглэж, аялгуу зохиохыг хүсдэг нь нууц биш. Бүсгүйчүүдийг магтан дуулсан тэр олон уран бүтээлүүдийн дундаас тас.мн “Харьцуулалт” булан энэ удаа нэгэн дууг онцлож байна. Энэ бол “Хурд” хамтлагийн дуулж амьдруулсан “Бүсгүй” уран бүтээл юм. Яруу найрагч, СГЗ Хайдавын Чилаажавын шүлэг, хөгжмийн зохиолч С.Ишхүүгийн аялгуугаар бүтсэн уг уран бүтээлийг хамгийн анх амилуулсан нь мэдээж “Хурд” хамтлаг юм. Тэд уг уран бүтээлийг “Мянган жилд ганц” цомогтоо багтаасан ба анх дуулагдсан цагаасаа өдийг хүртэл хүн бүрийн сонсч, даган дуулдаг…

Read More