Францын нийслэл Парист жүдогийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. М6 буюу 53-56 насны ангиллын эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд зодоглосон Увс аймгийн “Хурд” дэвжээний бөх Г.Батсүх үзүүрлэжээ.
Энэ нь манай бөхчүүдийн тус тэмцээнээс хүртсэн анхны мөнгөн медаль бөгөөд нэг мөнгө, долоон хүрэл медаль аваад байгаа аж. Тус жинд Германы Г.Графмюллер түрүүлж, АНУ-ын Г.Калмен, Францын К.Ле Горбелек нар хүрэл медаль хүртэв.

