Цэс хаах
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
  • Эхлэл
    Онцлох
    Шинэ

    6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

    07/20/2026

    Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

    07/20/2026

    Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

    07/20/2026
  • Папарацци
  • Фото
  • Сонжоо
  • Ярилцлага
  • Харьцуулалт
Facebook X (Twitter) Instagram
ТАС.МНТАС.МН
Нүүр»Мэдээ»С.Баярцогтын нууц дансны хэрэг ба Оюу толгойн сонсгол
Мэдээ

С.Баярцогтын нууц дансны хэрэг ба Оюу толгойн сонсгол

Эрхэм админНийтэлсэн: Эрхэм админ12/10/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Хуваалцах
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Оюу толгойн сонсголын үеэр С.Баярцогт хэвлэл мэдээллийн орчинд “үнэний төлөө дуугарч буй гэрч” маягийн гэгээн дүрээр дахин гарч ирлээ. Гэвч 2013–2016 оны хооронд Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн сүлжээнээс ил болгосон түүний оффшор дансны хэргийг бид хэзээ ч мартаж болохгүй.

2008–2013 онд Швейцарийн HSBC банкны Private Bank (Suisse) салбарт улс төрчид, бизнес эрхлэгчдийн татвараас зугтсан, сэжигтэй данс бүртгэгдсэн байдаг. Эдгээр файлыг анх Францын шүгэл үлээгч Hervé Falciani 2008 онд хуулж, Европын хэд хэдэн хэвлэлд дамжуулсан. Би энэ үйл явцын талаар 2015 онд Өдрийн сонинд нийтлэл бичиж байв.

2014–2015 онд ICIJ-ийн сүлжээний 45 гаруй орны 154 сэтгүүлч эдгээр мэдээллийн сантай ажиллаж, код, холбоосуудыг ангилан, огноо, шилжүүлгийн хэмжээг тодорхойлон боловсруулсан.
Энэ процесс нь ганц сэтгүүлчийн ажил биш, олон улсын багийн хамтын ажиллагаанд тулгуурласан. Тэр асар их дата дотроос Шинэ Зеландын сэтгүүлч Nicky Hager тайлж, мэдээллийн сангийн логик холбоосыг үүсгэсэн хэсгэс С.Баярцогтын дансыг илрүүлсэн билээ.

Ингээд хэрэг 2013.04.04-нд “Сангажавын Баярцогт Хонконгоос удирддаг боловч Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй Legend Plus Capital Limited оффшор компанийг хянадаг байсан (2008). Тус компанийг Баярцогтыг өөрийн улсын Сангийн сайдаар томилогдохоос хэдхэн сарын өмнө түүний хяналтад байдаг Швейцарийн банкинд нууц данс нээлгэх ажилд ашигласан баримтууд нотолсон” тухай ICIJ анх илчилсэн.
Энэ бол ганц сэтгүүлч дангаараа нээж чадахгүй өгөгдлийн гүн задлан шинжилгээ байсан. Шүгэл үлээгчийн өгсөн файл, түүн дээр олон улсын багийн системтэй задлангийн ажил л үнэнийг гаргасан гэж M.L.Hunter багш маань надад ярьж байсан.

Gogo.mn дээрх холбоос: https://gogo.mn/r/161376

ICIJ-ийн олж авсан 2.5 сая нууц оффшор файлд Баярцогтын 2008 онд эзэмшилдээ авсан оффшор компани Legend Plus Capital Limited-ийн мэдээлэл гарч ирсэн. Мань хүн уг компаниа 2008 оны 5-р сард Британийн Виржини арлууд дээр бүртгүүлсэн. 2008 он бол С.Баярцогт Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар ид холбоотой ажиллаж байсан гэсэн үг. Тэр жилдээ мань эр нууц компаниараа Швейцарийн банкинд данс нээлгэсэн.

Хэрэг илрэнгүүт ICIJ сүлжээний эрэн сурвалжлах сэтгүүлчид болох Emily Menkes болон Marina Walker Gueүara нарын өмнө С.Баярцогт улайж оффшор дансанд оруулсан мөнгөө гэр бүлийнхээ улаан буудайн бизнесээс олсон ашиг байсан, мөн өөр гурван найзтайгаа хамтарсан гэж хэлсэн байдаг. Түүнээс гадна оффшор компани болон Швейцарь дахь дансаа Монголд мэдүүлэгтээ тусгаагүй гэдгээ ч хүлээн зөвшөөрсөн.

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн багийн илрүүлсэн энэ мэдээллийг Монголын хэвлэлүүд орчуулан нийтэлсний өдрийн орой нөгөө бүх сайт дээрх мэдээлэл нэгэн зэрэг “устсан”. Гэвч бид тусгай түүлс ашиглан тэдгээр устгасан бүх сайтын мэдээллийг сэргээн хадгалж байлаа.

Түүний дараагаар С.Баярцогт хэвлэл мэдээлэлд “Би дансандаа бизнес хийх гэж доллар хийгээд мартсан”, “Буруу бөгөлсөн”, “Худлаа зүйлд хариулмааргүй байна” гэх мэтээр үнэндээ олон нийтийг болон Монголын сэтгүүлчдийг доромжлон элдэвлэсэн хариулт хэлсээр ирсэн.
Харин миний багш Марк Лий Хантер 2015 оны тавдугаар сард “Та бүхэн хүсвэл тэр байгууллагатай холбогдож, дансны баримтуудыг авах эрхтэй. Бүтээл гарсан л бол баримт байна” гэж хэлж байлаа.

Оюу толгойн гэрээний улс төрийн, санхүүгийн хэлцлийн хүрээнд С.Баярцогтын нэр холбогдож байсныг олон улсын баримтууд нотолдог. 2009 оны Оюу толгой гэрээний үед тэрбээр Монгол Улсын парламентын гишүүн, Сангийн сайд байсан. Харин өмнө нь ЗГХЭГ-ын дарга буюу Оюу толгой гэрээг шууд хариусан албан тушаалтан байв. Энэ нь 2006–2008 оны Швейцарь дахь оффшор данстай давхцаж байгаа юм. Тиймээс энэ давхцал Олон улсын эрэн сурвалжлах багийн судалгаанд чухал дата болж байсан хэрэг.

Гэтэл С.Баярцогт сүүлийн өдрүүдэд олон нийтийн сонсголын үеэр зарим хэвлэл мэдээллийн сувгаар баатарлаг дүрээр гарч ирж байх шиг байна.
Гэвч дээр өгүүлсэн баримтуудтай харьцуулахад шинэ дүр нь түүхэн үнэнтэй зөрчилдөж байна.

С.Баярцогтын нууц дансны хэрэг нь шүгэл үлээгчийн өгөгдлөөр эхэлж, олон улсын сэтгүүлчдийн хамтын ажиллагаагаар ил болсон. Монголын улс төрийн орчинд 2013–2015 онд хэлэлцэгдэж, хэвлэл мэдээллийн архивт үлдсэн. Өнөөдөр баатарлаг дүр гаргаж олон юм яриад гарч ирсэн ч, үнэний төлөөх түүхэн баримт халхлагдах ёсгүй.

Ц.Чимэддондог. 2025.12.09.

Нийтлэлчид
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Эрхэм админ

Холбоотой мэдээ

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сэтгэгдэл бичих хаагдсан.

Сүүлд нэмэгдсэн

6 настай хүүхэд 10 сартай дүүгээ автомашинаар дайрсан ноцтой хэрэг гарчээ

07/20/2026

Тогооч Ариука романтикаа барьж дийлэхгүй аялж явна

07/20/2026

Ч.Сайханбилэг эх орондоо ирсэн гэв

07/20/2026

Байгуулагдаагүй Хүннү хот 30 гаруй ажилтантай бол хөгжлийн корпораци нь 14 ажилтантай

07/20/2026

Сенсацын эзэн Сүнээ нам гүм амьдралыг сонгов уу?

07/20/2026

ХҮҮХДИЙН ЗУСЛАНГУУДАД ГЭМТ ХЭРЭГ ЗӨРЧЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

07/19/2026

Сэрэмжлүүлэг: “Мандала тур” ХХК-иар дамжуулан БНХАУ-д аялж буй 44 иргэн Датун хотод саатуулагджээ

07/19/2026

ФОТО: ЗАВХАНЧУУД ШИНЭ ЦОЛТНУУДАА ХҮНДЭТГЭН МЯЛААЛАА

07/19/2026

Дуучин С.Сэрчмаа үргэлж залуу төрхөөрөө

07/19/2026

Б.Цэцэг: Наадмаар далимдуулан шатахууны үнийг нэмдэг хуучин тактик хэвээр байна

07/19/2026
Цааш үзэх
Facebook X (Twitter)
© 2026 ThemeSphere. Designed by ThemeSphere.

Дээр бичээд Enter дарж хайна уу. Esc дарж болино.